Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 104/ШШ2024/00384

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг би,

  Нэхэмжлэгч: *******,******* дугаар байрны ******* тоотод байрлах ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Налайх дүүрэг, *******,******* тоотод оршин суух *******гийн ******* /РД: /,

Хариуцагч: Налайх дүүрэг, *******,******* тоотод оршин суух ийн /РД: / нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 15,331,433.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  ******* ХХК нь хариуцагч Б.*******, Т. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 15,331,433.33 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Б.*******, Т. нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК нь барьцааны гэрээний зүйл болох улсын дугаартай TOYOTA AQUA маркийн цагаан өнгийн авто машиныг 2024 оны 7 сарын 9-ний өдрийн дотор хариуцагч Б., Б.******* нарын эзэмшилд ашиглуулахаар шилжүүлэн өгөх хариуцагч Б., Б.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 15,331,43333 төгрөгийг 8 хувааж, 2024 оны 8 сарын 20-ны өдөр 1,916,430 төгрөг, 2024 оны 9 сарын 20-ны өдөр 1,916,430 төгрөг, 2024 оны 10 сарын 20-ны өдөр 1,916,430 төгрөг, 2024 оны 11 сарын 20-ны өдөр 1,916,430 төгрөг, 2024 оны 12 сарын 20-ны өдөр 1,916,430 төгрөг, 2025 оны 1 сарын 20-ны 1,916,430 төгрөг, 2025 оны 2 сарын 20-ны 1,916,430 төгрөг, 2025 оны 3 сарын 20-ны өдөр 1,916,42333 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлээ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б., Т. нараас зээлийн гэрээний үүрэгт 15,331,433.33 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХХК нь барьцааны гэрээний зүйл болох улсын дугаартай TOYOTA AQUA маркийн цагаан өнгийн авто машиныг 2024 оны 7 сарын 9-ний өдрийн дотор хариуцагч Б., Б.******* нарын эзэмшилд ашиглуулахаар шилжүүлэн өгөх хариуцагч Б., Б.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 15,331,43333 төгрөгийг 8 хувааж, 2024 оны 8 сарын 20-ны өдөр 1,916,430 төгрөг, 2024 оны 9 сарын 20-ны өдөр 1,916,430 төгрөг, 2024 оны 10 сарын 20-ны өдөр 1,916,430 төгрөг, 2024 оны 11 сарын 20-ны өдөр 1,916,430 төгрөг, 2024 оны 12 сарын 20-ны өдөр 1,916,430 төгрөг, 2025 оны 1 сарын 20-ны 1,916,430 төгрөг, 2025 оны 2 сарын 20-ны 1,916,430 төгрөг, 2025 оны 3 сарын 20-ны өдөр 1,916,42333 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрсэн байна.

            Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 234,608 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 117,304 төгрөгийг улсын төсвөөс, 117,304 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

Зохигч, түүний төлөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******, Т. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,331,433.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* ХХК нь барьцааны гэрээний зүйл болох улсын дугаартай TOYOTA AQUA маркийн цагаан өнгийн авто машиныг 2024 оны 7 сарын 9-ний өдрийн дотор хариуцагч Б., Б.******* нарын эзэмшилд ашиглуулахаар шилжүүлэн өгөх хариуцагч Б., Б.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 15,331,43333 төгрөгийг 8 хувааж, 2024 оны 8 сарын 20-ны өдөр 1,916,430 төгрөг, 2024 оны 9 сарын 20-ны өдөр 1,916,430 төгрөг, 2024 оны 10 сарын 20-ны өдөр 1,916,430 төгрөг, 2024 оны 11 сарын 20-ны өдөр 1,916,430 төгрөг, 2024 оны 12 сарын 20-ны өдөр 1,916,430 төгрөг, 2025 оны 1 сарын 20-ны 1,916,430 төгрөг, 2025 оны 2 сарын 20-ны 1,916,430 төгрөг, 2025 оны 3 сарын 20-ны өдөр 1,916,42333 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр зохигчид харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 234,608 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 117,304 төгрөгийг улсын төсвөөс, 117,304 төгрөгийг хариуцагч Б.*******, Т. нараас гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т., Б.******* нар нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                               З.ГАНЧИМЭГ