| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2024/04844/И |
| Дугаар | 184/ШШ2024/03355 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 184/ШШ2024/03355
20******* 06 12 18*******/ШШ20*******/03355
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: ОЮ810*******2012/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, Тахилт ******* гудамж, *******3 тоот хаягт оршин суух, *******чулуут овогт /регистрийн дугаар: ШУ881*********************5/-т холбогдох,
Хүүхдийн эцэг, мөн эсэхийг шинжилгээ хийлгэж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд хандаж, хүүхдийн эцэг, мөн эсэхийг шинжилгээ хийлгэж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие 2017 онд Ц.тэй танилцаж, улмаар хамтран амьдрах хугацаандаа оны 06 дугаар сарын 27-ны өдөр гэдэг охинтой болсон. Бид зан харилцаа таарч тохирохгүйн улмаас хамт амьдрахгүй болж, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтээ цуцлуулж, шүүхээр шийдвэрлүүлсэн. Шүүхийн шийдвэрээр охин г эх Ц.ийн асрамжид үлдээсэн. Ц. нь охинтой маань нэг ч удаа уулзуулахгүй, эцэг байх эрхийг маань зөрчиж байна. Иймд охин г өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. гэж тайлбарласан.
2. Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие охин г өөрийн асрамжид авч үлдэхгүй ба эцэг тогтоох шинжилгээ өгөх зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид харилцан тохиролцож шүүхээс гадуур буюу хувиараа эцэг тогтоох шинжилгээ өгөхөөр болсон тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. гэв
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Ц.т холбогдуулан хүүхдийн эцэг мөн эсэхийг тогтоолгох зорилгоор шинжилгээ хийлгэх нэхэмжлэл гаргажээ.
2. Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.******* нь шүүхээс гадуур буюу хувиараа эцэг тогтоох шинжилгээ өгнө гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Энэ талаараа шүүхэд бичгээр хүсэлт гаргасан.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.*******ы нэхэмжлэлтэй хариуцагч Ц.т холбогдох хүүхдийн эцэг мөн эсэхийг тогтоолгох зорилгоор шинжилгээ хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэг зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР