| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 184/2024/03601/И |
| Дугаар | 184/ШШ2024/02234 |
| Огноо | 2024-04-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 184/ШШ2024/02234
2024 04 25 *******4/ШШ2024/024
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би,
Нэхэмжлэгч: Хан Уул дүүрэг, ******* хороо, оргил, хороолол, Богд Жавзандамба гудамж, ******* ******* ******* барилга хаягт байрлах ******* ******* ******* ББСБ ХКК /РД: *******/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, алтан овоо гудамж, тоот хаягт оршин суух, овогт /РД: /
Зээлийн гэрээний үүрэгт 6 143 859.21 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б. нь ******* ******* ******* ББСБ ХКК-тай 2022 оны 04 сарын 11-ний өдөр дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 31999 дугаартай цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулан 5 000 000 төгрөгийн зээлийг сарын 2.9 хувийн хүүтэйгээр, ******* сарын хугацаатай буюу 2025 оны 04 сарын 16-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан. Зээлдэгч Б. нь анх зээл авсан өдрөөс хойш 20 оны 08 сарын 25-ны өдрийн байдлаар 2 083 824.48 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгдээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Б.гаас үндсэн зээлийн үлдэгдэл 4 4 384.66 төгрөг, зээлийн хүү 1 650 530.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61 943.57 төгрөг, нотариатын зардал 14 000 төгрөг, нийт 6 143 859.21 төгрөгийг гаргаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ******* ББСБ ХКК-ийн нэхэмжлэлтэй, Б.д хол*******ох зээлийн гэрээний үүрэгт 6 143 859.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2024 оны 04 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд зохигчид эвлэрч 2024 оны 04 сарын 24-ний өдөр эвлэрлийн гэрээ шүүхэд ирүүлжээ.
Эвлэрлийн гэрээгээр хариуцагч Б. нь ******* ******* ******* ББСБ ХКК-ийн нэхэмжилсэн 6 143 859.21 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 04 сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөг, 2024 оны 05 сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөг, 2024 оны 06 сарын 25-ны өдөр 2 143 859.21 төгрөгийг тус тус ******* ******* ******* ББСБ ХХК-нд төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч зөвшөөрч эвлэрсэн байна.
Талууд эвлэрсэн болох нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байх бөгөөд эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113 251.7 төгрөгийн тал хувь 56 625.8 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 56 625.8 төгрөгийг хариуцагч Б.гаас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-нд буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* Богд Финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.д хол*******ох зээлийн гэрээний үүрэгт 6 143 859.21 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б. нь ******* ******* ******* ББСБ ХКК-ийн нэхэмжилсэн 6 143 859.21 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 04 сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөг, 2024 оны 05 сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөг, 2024 оны 06 сарын 25-ны өдөр 2 143 859.21 төгрөгийг тус тус ******* ******* ******* ББСБ ХХК-нд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113 251.7 төгрөгийн тал хувь 56 625.8 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 56 625.8 төгрөгийг хариуцагч Б.гаас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-нд буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХТӨР