| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 184/2024/03482/И |
| Дугаар | 184/ШШ2024/02356 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2024/02356
2024 04 30 184/ШШ2024/023*******6
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ******* хороо, Самбуугын гудамж *******, ******* оффис, 4 давхарт байрлах, ******* ХХК /РД: *******392489/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 42 хороо, одонт ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД: /
Төлбөр барагдуулах гэрээний төлбөр 3 8*******0 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК нь программ хангамжийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ш. нь 2021 оны 9 сараас эхлэн манай компанид ажиллаж эхэлсэн. Тухайн үед байгууллагын эд хөрөнгө болох зөөврийн компьютерыг хүлээлгэн өгч ажиллуулсан. 2022 оны 06 сарын 1*******-ны өдөр Ш.тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, өглөг авлагын тооцоо нийлж акт үйлдэхэд байгууллагын зүгээс өгсөн эд хөрөнгө болох зөөврийн компьютерыг үрэгдүүлсэн тул 2 *******66 800 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталж, уг төлбөрийг 2022 оны 07 сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Гэвч Ш. нь тохирсон хугацаандаа төлбөрөө төлж барагдуулахгүй явсаар шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх талаар мэдэгдэхэд төлбөр төлөх хугацааг сунгаж өгөөч гэсэн тул 2023 оны 04 сарын 27-ны өдөр хариуцагчтай төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Төлбөр барагдуулах гэрээгээр хариуцагч нь 2 *******66 800 төгрөгийг 3 хуваан төлөхөөр заасан. Гэвч хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй. Иймд хариуцагч Ш.ас төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 2 *******66 800 төгрөг, гэрээний 3.3-т зааснаар 0.******* хувийн алданги тооцож 1 283 400 төгрөг, нийт 3 8*******0 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ХКК-ийн нэхэмжлэлтэй, Ш.д холбогдох төлбөр барагдуулах гэрээний төлбөр 3 8*******0 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2024 оны 04 сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд зохигчид эвлэрч 2024 оны 04 сарын 30-ны өдөр эвлэрлийн гэрээ шүүхэд ирүүлжээ.
Эвлэрлийн гэрээгээр хариуцагч Ш. нь ******* ХХК-ийн нэхэмжилсэн 3 8*******0 200 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 0******* сарын 20-ны өдөр 1 283 400 төгрөг, 2024 оны 06 сарын 20-ны өдөр 1 283 400 төгрөг, 2024 оны 07 сарын 20-ны өдөр 1 283 400 төгрөгийг тус тус ******* ХХК-нд төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрч эвлэрсэн байна.
Талууд эвлэрсэн болох нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байх бөгөөд эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76 **************4 төгрөгийн тал хувь 38 277 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 38 277 төгрөгийг хариуцагч Ш.ас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 7******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ш.д холбогдох төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 3 8*******0 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ш. нь ******* ХХК-ийн нэхэмжилсэн 3 8*******0 200 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 0******* сарын 20-ны өдөр 1 283 400 төгрөг, 2024 оны 06 сарын 20-ны өдөр 1 283 400 төгрөг, 2024 оны 07 сарын 20-ны өдөр 1 283 400 төгрөгийг тус тус ******* ХХК-нд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76 **************4 төгрөгийн тал хувь 38 277 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 38 277 төгрөгийг хариуцагч Ш.ас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХТӨР