Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2023/0946

 

   

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,

Гомдол гаргагч: Х,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н

Хариуцагч: Х, З.Г

Гуравдагч этгээд: Н.Х, Ц.Б, Ч.О, Я.Ч, “” нөхөрлөл

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М, Г.Т

Гомдлын шаардлага: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч З.Гын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч З.Г, гуравдагч этгээд Ч.О, гуравдагч этгээд Н.Х, Ц.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Ж, гуравдагч этгээд “” нөхөрлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, гуравдагч этгээд “” нөхөрлөлийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гомдол гаргагч нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч З.Гын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан.
  2. Гуравдагч этгээд нарт олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан тухайд,

      2.1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 11 дүгээр тогтоолд үндэслэн “Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “ нөхөрлөл” төслийн талбарын газар шинэчлэн зохион байгуулах ажлын даалгавар”-ыг ЕТ-06/2016 дугаартайгаар 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр баталсан.

    2.2. Иргэн О.ийн 4 дүгээр гудамжны ,,а,,, тоот хаягтай, өмчлөх эрхтэй газарт 2022 оны МЗХ2021/19-019 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар,

   2.3. Иргэн Я.Ч, Ү.******* нарын 4 дүгээр гудамжны *******, 298 тоот хаягтай, өмчлөх эрхтэй газарт 2022 оны МЗХ2022/01-004 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар,

        2.4. Иргэн Н.Х, Ц.Б нарын 4 дүгээр гудамжны 209, 209б, 210 тоот хаягтай, өмчлөх эрхтэй газарт 2022 оны МЗХ2022/01-017 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг тус тус батлагдсан байна.

  1. Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч З.Г нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн  эрх бүхий албан тушаалтны “Зөрчлийн хэрэг нээх тухай” 2202000128 дугаар тогтоолоор гомдол гаргагч Х,т холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 12.5 дугаар зүйлийн 1.3, 2.5 дахь заалтуудыг зөрчиж байгаа гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг нээжээ.

 Улмаар 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч Х, хөгжлийн газрыг Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хэсэгчилсэн талбай “ГХ-БЗД-07” багцын 9.4 га газарт гэр хорооллыг дахин барилгажуулах “” ЗБН-ийн хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг зөрчиж Архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон зөрчлийг гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 12.5 зүйлийн 1.3-д заасныг үндэслэн 10000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Дээрх шийтгэлийн хуудсыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тус газрын Барилга, хын хэлтсийн мэргэжилтэн О. гардуулсан.

Гомдол гаргагч 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Гомдол гаргах тухай” 10/2415 дугаартай албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаж, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 07/1480 дугаартай албан бичгээр хариу авсан.

Х, хөгжлийн газраас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч З.Гад холбогдуулан гаргасан “Х,  З.Гын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг тус шүүх 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 6328 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож шийдвэрлэсэн.

Тус шүүх Х, хөгжлийн газрын гаргасан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч З.Гын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлоор Х,  Д.Гад холбогдуулан 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Тус хэргийг тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0952 дугаар шийдвэрээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд гомдол гаргагч талаас давж заалдах журмаар гомдол гаргасан байна. 

Гэвч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0457 дугаар захирамжаар гомдол гаргах хугацаа хугацаа хэтрүүлсэн тул гомдлыг буцааж шийдвэрлэжээ.

Түүнчлэн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг гаргасан байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2742 дугаар захирамжаар хүсэлт хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, харин давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0362 дугаар шүүхийн тогтоолоор хугацаа сэргээлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн байна.

Улмаар гуравдагч этгээд Н.Х, Ц.Б нараас тус шүүхэд шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг гаргасныг тус шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 0089 дүгээр шүүхийн тогтоолоор хүсэлтийг хангаж, Я.Ч, Ү.О нараас гаргасан хүсэлтийг 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 008 дугаар шүүхийн тогтоолоор тус тус хангажээ.

Харин Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгасан бөгөөд барилгын харилцааны чиг үүргийн хяналтын улсын /ахлах/ байцаагчдыг Х, хяналтын газарт шилжүүлсэн байх бөгөөд үүнтэй холбогдуулан тус шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 6893 дугаар захирамжаар хариуцагчийг сольсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагч нь “Х, З.Гын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж гомдлын шаардлагаа тодруулсан.

  1. Гомдол гаргагч нь гомдлын үндэслэлээ: “Гомдол гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбар батлах тухай” Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр тогтоолоор Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх газар шинэчлэн зохион байгуулах "Г*******" төслийн талбарыг тогтоож загвар зураг /эскиз/-ийг баталсан.

Дээрх төслийн талбайд иргэн О.ийн 4 дүгээр гудамжны ,,а,,, тоот хаягтай, өмчлөх эрхтэй газарт 2021 оны ******* дугаартай, иргэн Я.Ч, Ү.О нарын 4 дүгээр гудамжны *******, 298 тоот хаягтай, өмчлөх эрхтэй газарт 2022 оны МЗХ2022/01-004 дугаартай, иргэн Н.Х, Ц.Б нарын 4 дүгээр гудамжны 209, 2096, 210 тоот хаягтай, өмчлөх эрхтэй газарт 2022 оны МЗХ2022/01-017 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар тус тус батлахдаа “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 3.1 дэх заалт /Нийслэлийн барилга, хын асуудал эрхэлсэн байгууллага иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, ашиглалт, эзэмшлийн газарт барилга барих асуудлыг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн шийдвэрлэж, барилга барих зөвшөөрөл олгоно/-ыг баримтлан нийт эдэлбэр газрын 40 хувиас хэтрүүлэхгүй төлөвлөх төлөвлөлтийн талбайгаар олгосон бөгөөд барилгын хэлбэр, хэмжээ, давхар, орц гарцыг тодорхойлсон загвар зураг, ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй, 2016 онд батлагдсан загвар зураг /эскиз/-ийг зөрчөөгүй байхад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Хын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5 дахь хэсэг /холбогдох байгууллагаар хянагдаж баталгаажсан төв, суурин газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад тэдгээрийг зөрчих, зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчлөх/-ийг зөрчсөн гэж үзэн шийтгэл оногдуулсан байна.

Газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбайг Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/419 дүгээр захирамжаар Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл болгон өөрчилж төсөл хэрэгжүүлэгчээр “Г*******” ЗБН-ийг батламжилсан бөгөөд төсөл хэрэгжүүлэгч нь 2016 онд батлагдсан загвар зураг /эскиз/-ийг өөрчлүүлэх хүсэлт ирүүлж, хянагдах шатандаа байна.

Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/459 дүгээр захирамжийн 1 дэх хэсэг /Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршилд төсөл хэрэгжүүлэгч эрх бүхий хуулийн болон түүнтэй зөвшилцсөнөөс бусад иргэн, хуулийн этгээдэд барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавар, Барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэхтэй холбоотой зөвшөөрөл олгохгүй байх/-т заасны дагуу дээрх иргэд “Г*******” ЗБН-тэй зөвшилцсөн тохиолдолд барилгын загвар зураг батлуулах боломжтой бөгөөд загвар зураг эцэслэгдэн батлагдаагүй байхад шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2-д заасны дагуу Х,ийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.”гэжээ.

  1. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/593 дүгээр захирамжийн нэг дэх хэсэг /Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан гэр хорооллын дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршилд төсөл хэрэгжүүлэгч эрх бүхий хуулийн болон түүнтэй зөвшилцсөнөөс бусад иргэн хуулийн этгээдэд барилгын архитектур, төлөвлөлтийн даалгавар, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэхтэй холбоотой зөвшөөрөл олгохгүй байх тухай захирамж гаргахаас цаг хугацааны өмнө дээрх иргэдэд архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон. Дээрх иргэдэд барилгын загвар зураг огт батлагдаагүй. Тиймээс архитектур төлөвлөлтийн даалгавраар батлагдсаныг үндэслээд тусгай эрхтэй компаниар барилгын загвар зургаа батлуулсны үндсэн дээр манай байгууллага баталж өгсөн. Ямар нэгэн барилгын загвар зураг огт батлагдаагүй байхад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн одоо хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч З.Г нь дугаартай шийтгэлийн хуудсаар Х,т шийтгэл оногдуулахдаа хуулийг буруу хэрэглэж, Зөрчлийн тухай хуулийн 12.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг үндэслэн 10 мянган нэгж буюу 10 сая төгрөгийн шийтгэл оногдуулсан.

Архитектур төлөвлөлтийн даалгавар бол барилга байгууламжийн загвар зураг. Зургийн төслийг боловсруулахад шаардлагатай анхан шатны зөвлөмж мэдээлэл бөгөөд барилга байгууламжийн зураг төсөл биш. Даалгавар юм. Архитектур төлөвлөлтийн даалгавартай холбоотойгоор авах арга хэмжээний талаарх заалт Зөрчлийн тухай хуульд байхгүй. Барилга байгууламжийн зураг төсөлтэй холбоотойгоор Зөрчлийн тухай хуулийн заалтыг үндэслэл болгоод тэр хуулийн үндэслэлээрээ архитектур төлөвлөлтийн даалгаварт дүгнэлт хийж хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа. Шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж байна. Үүнд Зөрчлийн тухай хуулийн 12.5 дугаар зүйлийн 1.3 дахь заалт нь бол барилга байгууламжийн зураг төслийн хот тосгоны батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд олгогдсон газрын хэмжээнд зориулалттай уялдсан байх гэснийг зөрчсөн гэж шийтгэлийн хуудасны үндэслэл болгосон. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлд хуулийн нэр томьёоны тодорхойлолт, 4.1.30-д зураг төсөл гэж тодорхой зааж өгсөн байдаг.

Барилга байгууламжийг төлөвлөх барилгын ажил гүйцэтгэх шаардагдах загвар зураг, эскиз зураг, ажлын зураг, барилгын ажил, гүйцэтгэх талбайн болон инженер үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер, хайгуулын судалгаа, инженер, геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдлийг гэж тодорхой зураг төсөл гэнэ гэж заасан байдаг. Иймд эдгээр үндэслэлүүдээр Х, ийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.”гэжээ.

  1. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар хэсэгчилсэн талбай "ГХ-БЗД-07" багцын 9.4 га байршилд ББН-д НЗД-ын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/419 дүгээр захирамжаар батламжлагдсан төсөл хэрэгжүүлэх талбарт Хын хөгжлийн газраас Хын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5 дахь заалт “холбогдох байгууллагаар хянагдаж баталгаажсан төв, суурин газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад тэдгээрийг зөрчих, зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчлөх;”-ыг зөрчин Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/419 дүгээр захирамжаар батламжилсан Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 хэсэгчилсэн талбай "ГХ-БЗД- 07" багцын 9.4 га байршилд иргэн О.ид 2021 оны ******* дугаартай. Я.Ч*******, Ү.О нарт 2022 оны *******, Н.Х, Ц.Б нарт 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр М3Х2022/01-017 дугаартай орон сууцны зориулалттай архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон нь Зөрчлийн тухай хуулийн 12.5 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг зөрчсөн үндэслэлээр 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2202000128 дугаартай зөрчлийн хэрэг нээж гаргасан зөрчилд 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний шийтгэл ногдуулж, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.С*******гаар хянуулж, Прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн. Үүнд:

Х, хөгжлийн газраас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн "Газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбар батлах тухай" 11 дүгээр тогтоолоор "" төслийн талбай 9.4 га-аар тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн A/419 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 хэсэгчилсэн талбай "ГХ-БЗД-07" багцын 9.4 га байршилд хуучнаар Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ET-06/2016 дугаартай "Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, нөхөрлөлийн төслийн талбарын газар шинэчлэн зохион байгуулах ажлын даалгавар" өгч, 2016 онд эскиз зургийг баталсан ба тус талбарт иргэн О.ид 2021 оны M3X2021/19-019 дугаартай, Я.Ч, Ү.О нарт 2022 оны *******, Н.Х, Ц.Б нарт 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дугаартай орон сууцны зориулалттай архитектур төлөвлөлтийн Даалгавар олгосноос ЗБН болон иргэн Н.Х нараас өргөдөл гомдол ирүүлснээр зөрчлийн хэрэг бүртгэлийн нээх шаардлагатай болсон.

Тус 2016 онд батлагдсан ерөнхий төлөвлөгөөний зурагт тусгагдсан эдэлбэр газарт иргэн О.ийн 2021 оны МЗХ2021/19-019 дугаартай, Я.Ч, Ү.О нарын 2022 оны М3Х2022/01-004, Н.Х, Ц.Б нарын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр М3Х2022/01-017 дугаартай архитектур төлөвлөлтийн Даалгаврын эдэлбэр газар багтсан ба дээрх олгогдсон архитектур төлөвлөлтийн Даалгаврууд нь барилгын зориулалт, барилгажих талбайн хэмжээ, төлөвлөлтийн хязгаарын схем, давхрын өндрийг тусгасан тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулсан, тамга тэмдэг бүхий гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар үүсгэх захиргааны акт болно. Дээрх дугаар бүхий архитектур төлөвлөлтийн даалгавар олгогдсоноор 2016 онд батлагдсан ерөнхий төлөвлөгөөний зургийг мөрдөх боломжгүй болж байгаа бөгөөд нэгдсэн төлөвлөлтгүй болж, улмаар архитектур төлөвлөлтийн даалгавар олгогдсон иргэдийн эрх ашиг үүсэж байх тул тухайн даалгаврыг үндэслэн загвар зураг болон ажлын зураг хийлгэх, техникийн нөхцөл авах гэх мэт эрх бүрдэж, батлагдаагүй тохиолдолд тухайн иргэд эдийн засгаар хохирч (Архитектур төлөвлөлтийн даалгавар олгогдсон иргэн Н.Хгийн гэрчийн мэдүүлгээр зураг төслийн байгууллагаар барилгын зургаа хийлгэсэн гэх) байгаа юм.

Х, хөгжлийн газраас иргэн О.ид 2021 оны МЗХ2021/19-019 дугаартай, Я.Ч, Ү.О нарт 2022 оны М3Х2022/01-004, Н.Х, Ц.Б нарт 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр М3Х2022/01-017 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгохдоо Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дугаар тогтоолоор батлагдсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам"-ын 3.1 дэх заалтыг баримталсан гэх бөгөөд уг заалт нь нэгэнт барилгын ажлын зөвшөөрөл олгохоор чиглэсэн байх ба архитектур төлөвлөлтийн Даалгавар нь эхний бүрдэл хэсэг юм. Энэ нь барилгын эскиз зураг батлах эсэхээс үл хамаарч батлагдсан ерөнхий төлөвлөгөөг зөрчиж байна. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 1-4/2126 тоот албан бичгээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ирүүлсэн албан бичигт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам батлах тухай” тогтоол нь захиргааны хэм хэмжээний актад бүртгэгдээгүй тул хүчин төгөлдөр бус гэсэн хариу ирүүлсэн болно.

Х, хөгжлийн газраас Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн A/419 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 хэсэгчилсэн талбай “ГХ-БЗД-07” багцын 9.4 га байршилд иргэн О.ид 2021 оны M3X2021/19-019 дугаартай, Я.Ч*******, Ү.О нарт 2022 оны М3Х2022/01-004, Н.Х, Ц.Б нарт 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр МЗХ2022/01-017 дугаартай орон сууцны зориулалттай архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон нь Зөрчлийн тухай хуулийн 12.5 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг зөрчсөн, Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.”гэжээ.

  1. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х, хөгжлийн газраас төрийн үйлчилгээг үзүүлэхдээ архитектур төлөвлөлтийн даалгавар загвар зургийг газрын даргын батлагдсан мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцээд архитектур төлөвлөлтийн даалгаврыг иргэдэд олгодог. Үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулж хүсэлтийг авч шийдвэрлэдэг үйл ажиллагаа. “Г*******” нөхөрлөлийн ерөнхий төлөвлөгөө 2016 оноос хойш батлагдсан. Орон сууцны бодлогын газар гэр хорооллын дахин төлөвлөлтийг барилгажуулах төслийн нэгжийг Засаг дарга батламжилдаг. Батламжилгах хурал нь Нийслэлийн орон сууцны бодлогын газарт 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр болсон. Н.Х, Ц.Б нарт олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар нь 02 дугаар сарын 22-ны өдөр, Я.Ч, Ү.О нарынх 03 дугаар сарын 02-ны өдөр буюу энэ батламжилсан шийдвэр гарсны дараа олгогдсон. Нэгэнт гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх төслийн нэгж талбараар Нийслэлийн Засаг дарга батламжилсны дараа олгосон ийм үйл баримт байгаа юм. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг дагаж төлөвлөлтийн хязгаарын схем зураг гэж гардаг. Схем зурагт тухайн нэгж талбарын байршил хэмжээг нь хаана байрлуулах вэ? гэдгийг тодорхойлж өгдөг. Архитектур төлөвлөлтийн даалгавар нь хавсралттай. Энэ хавсралт нь архитектур төлөвлөлтийн даалгаврын салшгүй хэсэг болно гэж заачихсан байдаг. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг нийслэлийн Ерөнхий архитектурч баталж өгдөг тамга тэмдэг бүхий гадагшаа чиглэсэн акт гэж үзэж байгаа. Үүнийг үндэслэн дараагийн зөвшөөрөл авах эрх нээгддэг.

Зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаанд иргэн Н.Хг оролцуулж гэрчийн мэдүүлэг авсан. 6 иргэнийг цалинжуулж байгаа. Архитектур төлөвлөлтийн даалгаврын хүрээд загвар зураг боловсруулах ажлаа эхлүүлчихсэн.  Гарч байгаа мөнгөн төлбөрийг хэн хариуцах вэ? гэдэг агуулгыг хэлж байсан. Үүнээс дүгнэхэд архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулаагүй ч гэсэн зураг төслийг дараагийн шатад батлуулах гэж байгаа нь хын баримт бичиг нь холбогдох барилгажилт зураг төсөлтэй уялдсан байна гэдгийг зөрчсөн гэдэг үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 12.5 дугаар зүйлийн 1.3 дахь заалтаар торгуулийн арга хэмжээ авсан. Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/419 дугаар захирамжаар батлагдсан гэр хорооллыг дахин төлөвлөх барилгажуулах нэгж талбарт дахин төлөвлөлтийн зураг төслийг зөрчсөн нь үндэслэлтэй гэж торгуулийн арга хэмжээ авсан.

Х, хөгжлийн газраас манайд тайлбараа ирүүлсэн байдаг. 4 иргэнд архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцлах эсэх асуудлаар Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа учраас мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулж цуцлах эсэх асуудлаа хэлэлцэнэ гэж, мөн тодорхойгүй нөхцөл байдлын улмаас энэ архитектур төлөвлөлтийн даалгавруудыг цуцлах боломжгүй байна гэж албан бичгээр хариу ирүүлсэн. Энэхүү хариу бичгээр 4 иргэнд архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон гэдэг нь батлагдаж байна. Мөн шалгалтын явцад гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг хариуцсан орлогч дарга тухайн байршил дээр очиж ажилласан. Эдгээр иргэдэд олгосон даалгавар буруу байна. Зөвхөн иргэн О.Бд олгосон даалгаврыг дахин төлөвлөлтийнхөө хүрээнд төсөл хэрэгжүүлэгчтэй харилцан тохироод төслийн талбарт оруулах боломжтой гэж дүгнэсэн. Харин 4 иргэний асуудлыг шийдвэрлэсэн аливаа шийдвэр хурлын тэмдэглэлд тусгагдаагүй байсан.”гэжээ.

  1. Гуравдагч этгээд Н.Х. Ц.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Нийслэлийн Мэргэжлийн хяналтын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч З.Г нь Зөрчлийн тухай хуулийн 12.5 дугаар зүйлийн 1-д “Хын тухай хуульд заасан.” гээд 1.3-д "барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх.” гэж заасныг зөрчсөн учир дугаар шийтгэлийн хуудсыг үйлдсэн байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 11 дүгээр “Газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбар батлах тухай" тогтоолын 1-д "Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд загвар төсөл болон хэрэгжих иргэдийн санаачлагад үндэслэн “Газар шинэчлэн зохион байгуулах” төслийн талбаруудыг дор дурдсанаар тогтоосугай.” гээд 1.9-д “Баянзүрх дүүргийн 13. дугаар хорооны нутаг дэвсгэр дэх газар шинэчлэн зохион байгуулах “” төслийн талбар 9.4 га:” гэж тогтоосон байдаг.

Дээрх тогтоосон төслийн талбайд О.ийн 2021 оны 11 дүгээр сарын 29- ний өдрийн ******* дугаартай 4 дүгээр гудамжны ,,,,, тоот хаягт байршилтай газрын архитектур төлөвлөлтийн даалгавар, Я.Ч, Ү.О нарын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн М3Х2022/01-004 дугаартай 4 дүгээр гудамжны *******, 298 тоот хаягт байршилтай газрын архитектур төлөвлөлтийн даалгавар, мөн Н.Х, Ц.Б бидний 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн МЗХ2022/01-017 дугаартай 4 дүгээр гудамжны 209, 2096, 210 тоот хаягт байршилтай газрын архитектур төлөвлөлтийн даалгавруудыг тус тус баталсан.

Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/459 дүгээр захирамж гарахаас өмнө дээрх иргэдийн *******, *******, дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврууд батлагдсан байдаг.

Ийнхүү батлахдаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга өмчлөх эрхтэй газарт барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1-д “Нийслэлийн барилга, хын асуудал эрхэлсэн байгууллага иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, ашиглалт, эзэмшлийн газарт барилга барих асуудлыг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийцүүлэн шийдвэрлэж, барилга барих зөвшөөрөл олгоно” гэж заасныг үндэслэн нийт эдэлбэр газрын 40 хувиас хэтрүүлэхгүй төлөвлөх төлөвлөлтийн талбайгаар олгосон байдаг.

Ингэхдээ барилгын хэлбэр, хэмжээ, давхар, орц гарцыг тодорхойлсон загвар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд зураг, ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй, 2016 онд батлагдсан загвар зургийг зөрчөөгүй байхад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нь Хын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хын үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд дараахь зүйлийг хориглоно” гээд 24.1.5-д “холбогдох байгууллагаар хянагдаж баталгаажсан төв, суурин газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад тэдгээрийг зөрчих, зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчлөх” гэж заасныг зөрчсөн гэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.”гэжээ.

  1. Гуравдагч этгээд Н.Х. Ц.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч З.Гын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг үндэслэлгүйгээр оногдуулсан гэж үзэж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга өмчлөх эрхтэй барих газрын эрх олгох барилгын эх загвар зураг батлах барилга угсралтын ажил эхлүүлэх ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын 3.1-д Нийслэлийн барилга, хын асуудал эрхэлсэн байгууллага иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, ашиглалт, эзэмшлийн газарт барилга барих асуудлыг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн шийдвэрлэж, барилга барих зөвшөөрөл олгоно гэж заасны дагуу энэхүү нийт эдэлбэр газрын дагуу 40%-аас хэтрүүлэхгүйгээр төлөвлөх төлөвлөлтийн талбайгаар олгосон. Энэ 3 архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосны дараагаар барилгын зөвшөөрлийн гэрчилгээ, мөн барилгажилт, барилга байгууламжийн зураг төслийг батлаагүй гэдийг гомдол гаргагч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Барилга байгууламжийн энэ зураг төсөл нь батлагдаагүй байхад барилгын хэмжээд хэмжээ давхар орц гарцыг тодорхойлсон загвар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг, ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй.

2016 оны батлагдсан зураг загвар зургийг зөрчөөгүй байхад шийтгэлийн хуудас оногдуулсан нь үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/02 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам байдаг. Энэ журмын 5.4-д заасны дагуу төслийн талбар дахь газар өмчлөгч иргэн төслийн шаардлага болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нийцсэн орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж болно гэж заасны дагуу энэ 3 архитектур төлөвлөлтийн даалгаврыг иргэдэд олгосон.

Барилгын тухай хуульд заасны дагуу зураг төслийн баримт бичгийн иж бүрдлийг заасан байдаг. Гэтэл зураг төсөл гэж загвар эх зураг, эскиз зураг, техникийн эдийн засгийн үндэслэл техникийн болон ажлын зураг зэрэг энэхүү баримт бичгүүд нь авагдаагүй байхад Зөрчлийн тухай хуулийн 12.5.1.3-д заасны дагуу шийтгэлийн хуудас оногдуулсан нь үндэслэлгүй байна. Ийм учраас гомдлын ийм шаардлагыг хангаж өгнө үү.”гэжээ.

  1. Гуравдагч этгээд Н.Х. Ц.Б нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж болохгүй. Шийтгэл хуудасны хууль зүйн үндэслэлийн асуудлаар бид маргаж байна.

Шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэл холбогдох хууль тогтоомж буюу Зөрчлийн тухай хууль. Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуультай холбоотойгоор энэ ажиллагаа нь хуульд заасан нөхцөл журмын дагуу хийгдсэн үү үгүй юу? зөрчил шалгах ажиллагаа буюу Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зөрчил шалгах ажиллагаа, 4.1.1-т эрх бүхий албан тушаалтанд энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагааг явуулж нотлох баримт цуглуулж бэхжүүлнэ гэсэн заалттай. Давхцалтай холбоотой тодорхой зураг, шүүхэд нотлох баримтаар ирсэн. Энэ баримтуудын хүрээнд хэрхэн олж авсан талаар аман байдлаар тайлбарлаж байгаа боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу холбогдох ажиллагааг хийсэн үү гэдэгт шүүх зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай. Хэрэгт авагдсан баримтуудыг харахад эргэлзээ бүхий нотлох баримтууд байна гэж үзэж байна.

2016 оны ерөнхий төлөвлөгөөг удирдлага болгосон гэж хэлж байснаа асуулт хариултын шатанд “Г*******” нөхөрлөл шалгарчихсан учраас гэдэг агуулгаар дүгнэлт хийж тайлбарлаж байгаа нь шийтгэлийн хуудас хэр үндэслэл бүхий вэ? гэдгийг харуулж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийтгэлийн хуудсыг хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийж өгнө үү.

Нэр бүхий иргэдийн тухайд архитектур төлөвлөлтийн даалгаврыг авсан аваагүй, хууль зөрчсөн зөрчөөгүй гэдэг маргаан тусдаа хянагдаж байгаа. Хамааралгүй асуудлаар шүүхээс эрх зүйн дүгнэлт хийгээд тухайн шийдвэр хүчин төгөлдөр болчихсон зүйл бий. ******* шүүгчийн шийдэгдэж байгаа хэрэг буюу түүнтэй холбоотой нөхцөл байдалд нөлөөлөхүйц байдалд оруулж байгаа учраас шинээр илэрсэн нөхцөл байдлаар ашгаа хамгаалуулаад өнөөдрийн хуралд оролцож байгаа гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна.”гэжээ.

  1. Гуравдагч этгээд “Г*******” ЗБН-өөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... “Г*******” ЗБН (РД: *******) нь 2014 оны ИТХ-ын 11 дүгээр тогтоол болон Нийслэлийн Засаг даргын А/419 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, ГХ-БЗД-07 багцын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 9.4 га “3” хэсэгчилсэн талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах тосол хэрэгжүүлэгчээр шалгарч барилгын ажлыг амжилттай хэрэгжүүлж байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/29 дүгээр тогтоолоор "Орон сууцны ХIҮ хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг гадаад, дотоодын бизнесийн байгууллагад танилцуулж, хамтран ажиллах"-ыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 11 дүгээр "Газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбар батлах тухай" тогтоолоор "Газар шинэчлэн зохион байгуулах" төслийн талбаруудыг тогтоохдоо тус тогтоолын 1.9 дэх хэсэгт "Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Газар шинэчлэн зохион байгуулах Г******* төслийн талбар 9.4 га" гэж тусгайлан тогтоосон болно.

Уг тогтоолд үндэслэн Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ЕТ-06/2016 дугаартай "Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Г*******" нөхөрлөл төслийн талбарын газар шинэчлэн зохион байгуулах ажлын даалгавар", "Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Г******* нөхөрлөл хотхоны ерөнхий төлөвлөгөө /M1:1000, загвар зураг /эскиз батлагдсан. Энэ дагуу Улаанбаатар хотын Ерөнхий Архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр баталсан М3Х2017/06/16 дугаартай "Архитектур төлөвлөлтийн даалгавар"-ын 1 дэх хэсэгт “НИТХ-ийн тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах “Г*******" нөхөрлөл төслийн 9,06 га газрыг үндэслэв" гэж тусгасан байдаг

“Г*******” ЗБН-ийг Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/419 дүгээр захирамжаар Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан.

Гэтэл Х, хөгжлийн газраас 2016 онд батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, “Г*******” нөхөрлөл төслийн талбарын газар шинэчлэн зохион байгуулах ажлын даалгавар зэрэг хүчин төгөлдөр баримт бичгүүдийг зорчин нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний зурагт тусгагдсан эдэлбэр газар болох Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 хэсэгчилсэн талбай "ТХ-БЗД-07" багцын 9.4 га байршилд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр тус тус архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон нь хууль бус юм. Тодруулбал, Хын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д "Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна" болон 24 дүгээр зүйлийн 24.1-т "Хын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараахь зүйлийг хориглоно", 24.1.5-д “холбогдох байгууллагаар хянагдаж баталгаажсан тов, суурин газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөr хэрэгжүүлэх явцад тэдгээрийг зөрчих, зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчлөх” гэж заасныг зөрчсөн байдаг. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 12.5 дугаар зүйлийн 1.3-т заасан “барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх” гэснийг зөрчсөн зөрчил мөн болно.

Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т "Дараах үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзана", 27.3.1-т "хын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй", 30 дугаар зүйлийн 30.5-д "Энэ хуулийн 27.1.2-т заасан байгууллага барилга байгууламжийн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох явцад энэ хуулийн 27.3-т заасан үндэслэл тогтоогдсон бол холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төслийн магадлалын дүгнэлт, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно", Хын баримт бичиг боловсруулах заавар БД 30-103-21-ийн 1.5-д "Хын баримт бичиг нь үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Үүнд, нутаг дэвсгэрийн хөгжлийн төсөл болон хот, суурины нутаг дэвсгэрийн төлөвлөлтийн зураг төсөл", 4.2.2-т "Хот, суурины нутаг дэвсгэрийн төлөвлөлтийн зураг төсөл", 4.2.2.1-т "Хот, суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөө", 4.2.2.2-т "Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө" гэж тус тус заасан.

Тодруулбал, хын баримт бичиг буюу хот, суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зорчсон тохиолдолд анхнаасаа барилга барих үндэслэл бүрдэхгүй бөгөөд холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох үндэслэл бүрдэхээр хуульчилсан. Барилгын тухай хуулийн 23, 24, 25, 26, 27, 28 дугаар зүйлүүдэд барилгын ажлын зураг төсөл батлах, барилгын ажлын зөвшөөрөл олгохтой холбоотой харилцаануудыг зохицуулсан бөгөөд юун түрүүнд архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж, даалгавартаа үндэслэн эскиз зураг, загвар зургаа батлуулна. Хэрэв барилга байгууламжийн зураг төслийг боловсруулахдаа Архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан нөхцөл шаардлагыг зорчсон, нэр зориулалт, барилгын давхрын тоо хэмжээнээс хэтрүүлсэн тохиолдолд загвар зураг батлагдахгүй үр дагавар үүсгэдэг зураг төслийн үндсэн баримт бичиг юм.

Иймд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн ханалтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудас нь хангалттай хууль зүйн үндэслэлтэй гарсан.

Зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Хүсэлтийг бүрэн хангах тухай” эрх бүхий албан тушаалтын тогтоол гарч, "Г*******" ЗБН-ийн хүсэлтийг шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргасан "Захиргааны акт хүчингүй болгуулах тухай” (зөрчилтэй олгогдсон архитектур төлөвлөлтийн даалгавар) тухай хүсэлтийг бүрэн хангаж шийдвэрлэсэн болно.

Иймд Х, хөгжлийн газрын гаргасан нэхэмжлэгч хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.”гэжээ.

  1. Гуравдагч этгээд “Г*******” ЗБН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х хөгжлийн газраас 2016 онд баталсан хүчин төгөлдөр болчихсон, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө байдаг. Үүнийг бүгд мэдэж байгаа. Энэ ерөнхий төлөвлөгөөнүүдээ давхцуулаад архитектур төлөвлөлтийн даалгавар авсан асуудалтай Х өөрөө ч маргахгүй байгаа. Энэ маргааны тухайд гуравдагч этгээдүүд оролцохгүй байх ёстой байсан.

Х хөгжлийн газрын баримталж байгаа асуудал бол Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30-д заасан зураг төсөл гэдэг дотор архитектур төлөвлөлтийн даалгавар байхгүй гэдэг үндсэн асуудал яриад байна шүү дээ. Архитектур төлөвлөлтийн даалгавар нь инженер хайгуулын судалгаа гэдэг үйл ажиллагаанд орж байгаа. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30-д заасан хайгуул инженер, хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал гэдэг аль алинд нь орж байгаа юм. Геодези зураг зүйн тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалтад кадастрын тухай хууль гэдгийг тайлбарласан. Кадастрын үүргийг тайлбарлахдаа газар бусад үйлчилгээнд хөрөнгө ашиглахтай холбогдсон дэвсгэр зураг зохиох зорилгоор хийгдсэн бусад зураг зураг төсөл гэж үзнэ гэж заачихсан.

Архитектур төлөвлөлтийн даалгавар нь дэвсгэр зураг зохиохтой холбоотой зураг мөн юм. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт кадастрын зураглалын үл хөдлөх хөрөнгийн төрлөөс нь хамааруулаад хын кадастрыг инженер байгууламжийн үйл уурхай гэж ангилна гээд Хын кадастрын зураглалын 4.3 дахь хэсэг дээр барилга байгууламжийн гэр хорооллын гэсэн дэд ангиллууд оруулчихсан.

Х, нь хын кадастраа хөгжүүлэх үүрэгтэй. Энэ талаар дүрмийн тодорхой хэсэгт нь заачихсан байдаг. Барилгын тухай хуульд 4 дүгээр зүйлийн 4.1.30-д инженер, геологи, геодезийн зураглал гэсэн ийм үг өгүүлбэрүүд байгаа. Архитектур төлөвлөлтийн даалгавар нь геодезийн зураглал мөн гэж үзэж байна. Эргэлтийн цэгүүдийг архитектур төлөвлөлтийн даалгаварт эргэлтийн цэгүүдийн тэмдэглэгээ байдаг.

Жишээ нь 1 дүгээр хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд Н.Х Ц.Б гэсэн 2 хүний архитектур төлөвлөлтийн даалгавар бий. Энэ зургийн ар талд 12, 13 дугаар хуудсанд эргэлтийн цэгүүд бий. Эргэлтийн цэг гэж хүснэгтэлсэн хэсгүүд бий. 1 дүгээр хавтаст хэргийн 95 дугаар хуудсанд “” нөхөрлөлийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний архитектур төлөвлөлтийн даалгавар тусгагдсан байгаа. 136 дугаар хуудсанд Я.Чүнсэриймятав Ч.О нарын архитектур төлөвлөлтийн даалгавар бий. 138 дугаар хуудсанд нь эргэлтийн цэгүүдийг нь маш тодорхой заачихсан байгаа. Эргэлтийн цэгийн 30 хувьд багтааж барилга байгууламжаа барих ёстой гэсэн заалт тусгагдсан байдаг. О.ийнх нь 14 дүгээр хуудсанд бий. Мөн эргэлтийн цэг байгаа. 11-108-21 дугаар Барилгын норм ба дүрмийн 3.1-т Барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй, бага төвөгшилтэй, дунд зэргийн төвөгшилтэй, өндөр төвөгшилтэй, онцгой төвөгшилтэй барилга байгууламж гэсэн төрлөөс хамааралгүйгээр барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах үед дараах ажлууд хийгдсэн байна, 3.1.1-т Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан байна гэж заасан байдаг. Барилга байгууламжийн геодезийн ажил гэдэг нь барилган норм ба дүрмийн 3.1, 3.1.1 3.1.2–т маш тодорхой заасан байгаа.

Эргэлтийн цэгүүдийг гаргахдаа кадастрын зурагтай заавал харьцуулдаг. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "кадастрын зураглал" гэж геодезийн хэмжилт, тодруулалт, боловсруулалтын үр дүнгээр бүх төрлийн кадастрын зураг үйлдэх үйл ажиллагааг ойлгоно гэж заасан байдаг. Кадастрын зураглал нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30 дахь хэсэгт зааснаар барилгын зураг төсөл мөн.

Орон сууцны барилгын зураг төслийн төлөвлөлт барилга байгууламж, инженер, судалгааны нийтлэг үндэслэл, инженер байр зүйн дэвсгэр зургаас харахад Барилгын тухай хуулийн заасан 4 дүгээр зүйлийн 4.1.30-д заасан инженер хайгуулын судалгаа гэсэн яг энэ хэсэгт ордог. Кадастрын зөвлөл ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д тодруулалт гэдэг нэр томьёог зайлшгүй ашигладаг. Эргэлтийн цэгийг нь архитектур, төлөвлөлтийн даалгаврын ард нь заавал тусгаж өгдөг учраас инженер хайгуулын судалгаа, геологийн зураглал мөн гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасанчлан зураг төсөл нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдаагүй гэсэн үндэслэлийг дэмжиж байгаа.

Н.Х Ц.Б нарын архитектур төлөвлөлтийн даалгавар нь өмчлөгчийн эзэмшиж байгаа газрын эргэлтийн цэгээс хэтэрсэн, 1 хүнд ногдсон норм дүрэм зөрчсөн, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан замын трассыг зөрчсөн, хотхоныг орох гарах гарцгүй болгосон. Мөн тэдний архитектур төлөвлөлтийн даалгавар нэг жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд энэ хугацаа нь дуусчихсан. Ч.О, Я.Ч нарт олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар нь дулааны шугамын зайн норм зөрчсөн. 3 метр ч хүрэхгүй зайд  дулааны шугам явж байгаа. Ийм газар дээр идэвхжүүлэлтийн даалгавар олгосон. Замын трассыг мөн зарим хэсгээрээ зөрчиж байна. Барилга зам хоёрын зайг зөрчсөн. Архитектур төлөвлөлтийн даалгаврын анхааруулах гэсэн хэсгийн 6-д заасан нэг жилийн хугацаа нь дууссан.”гэжээ.

  1. Гуравдагч этгээд “Г*******” ЗБН-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зөрчлийн тухай хуулийн 12.5 дугаар зүйлийн 1.3-т барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх гэснийг зөрчсөн гэдэг агуулгаар шийтгэлийг бас ноогдуулсан. ерөнхий төлөвлөгөө хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчөөгүй, “Г*******” нөхөрлөлийн тухайд 2022 онд төсөл хэрэгжүүлэгчээр батлагдахаас өмнө даалгавар олгогдсон гэсэн зүйлүүд яригдаж байгаа.

Барилга байгууламжийн зураг төсөлд даалгавар ордог гэдгийг хэд хэдэн агуулгаар тайлбарласан. Барилгын тухай хуульд зураг төсөлд архитектур төлөвлөлтийн даалгавар гэж бичигдээгүй учраас зураг төсөл биш гэсэн явцуу утгаар нь нэхэмжлэгч тайлбарлаад гуравдагч этгээдүүд дэмжээд байна. Гэхдээ Барилгын тухай хуулийн зураг төсөл гэдэг нь хэд хэдэн баримт бичгүүдийн бүрдлийг илэрхийлнэ. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30-т заасан бүрдэл тус бүрийг шалгах ёстой. Энэ бүрдлүүдэд яг юу ордог вэ? гэдгийг хуулийн нэр томьёо болон хуулийн зохицуулалт, түүнийг дагаж гарсан, холбогдох дүрэм журмаар нь тайлбарлана. Архитектур төлөвлөлтийн даалгавар нь хавсралт баримтуудтай байдаг. Загвар зургийн бүрдэл гэдэг зүйл нь хавсралт хэсэгт нь ордог. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-д заасан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны тойм, эзлэхүйн төлөвлөлт, барилгын нүүр фасад нийлээд загвар зургийн бүрдэл буюу архитектур төлөвлөлтийн даалгаврын хавсралт юм гэдгийг Х, хөгжлийн газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тодорхойлсон. Барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт ороод Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30-д даалгавар гэж тусгаагүй ч гэсэн энэ төслийн ерөнхий шаардлагыг хэрэгжүүлнэ шүү гэж тодорхойлчихсон.

Хавсралт дахь тойм зураг гэдэг нь нэр томьёоны тодорхойлолтоороо загвар зураг буюу зураг төсөл бүрдэл хэсэгт ордог гэдэг нь тодорхой юм. Гуравдагч этгээдүүд А даалгаврыг батлуулж байна гэдэг нь ямар нэгэн барилгажилт хийх гээд байна шүү дээ. Барилга барих энэ үйл явц дунд нь хын баримт бичгийг зөрчиж болохгүй шүү гэдэг заалт Барилгын тухай хуульд бий.

Барилгын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-т “Энэ хуулийн 27.1.2-т заасан байгууллага барилга байгууламжийн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох явцад энэ хуулийн 27.3-т заасан үндэслэл тогтоогдсон бол холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төслийн магадлалын дүгнэлт, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно.” гэж заасан байдаг.

Хын баримт бичиг үндсэн 2 хэсгээс бүрдэнэ. Үүнд нутаг дэвсгэрийн хөгжлийн төсөл болон хот суурины нутаг дэвсгэрийн төлөвлөлтийн зураг төсөл орно гэж байгаа юм. Хот суурины нутаг дэвсгэрийн төлөвлөлтийн зураг төсөл гэдэг нь 4.2.1.1-д хот суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 4.2.2-т хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө орно гэж заасан байдаг. Хот суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь хын баримт бичигт орно. Хын баримт бичгийг зөрчиж олгосон даалгавар хүчингүй болно.

А даалгавруудыг олгохдоо гуравдагч этгээдэд юуг үндэслэсэн бэ? гэж гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуухад газрын эрхийг нь шалгасан гэж хариулсан.

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас ганцхан “Г*******” нөхөрлөлд биш маш олон нэгж талбарт төслийг батламжилсан. Тэр дунд 1.9 хэсэгт нь “Г*******” нөхөрлөл ороод 9,4 га гэж батлагдсан. Энэ төлөвлөгөөг даган “Г*******” нөхөрлөл төсөл хэрэгжүүлэгч болсон. 2022 онд биш, анх 2014 онд байгуулагдаад иргэд зөвшөөрөөд 80%-ийн санал хүрсэн. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу төсөл хэрэгжүүлэгч болж эхлээд даалгавар дараа нь эскиз зураг батлагдсан. Үе шаттайгаар бүх баримт бичиг нь батлагдсан. Үүнийг нэхэмжлэгч байгууллага шалгасан гэж тайлбарласан. Гэвч 24.2 дахь заалтаа баримтлаагүй. Тодруулбал, ерөнхий төлөвлөгөөг батлагдсанаас хойш энэ газарт ямар ч газар олголт, хын үйл ажиллагааг зогсооно гэсэн заалтыг зөрчиж давхардуулан даалгавар олгосон нь Хын тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

Хын тухай хуулиа зөрчсөн болохыг хариуцагч болох байцаагч хэлж байгаа. Хот тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн гэдэг нь маш тодорхой байна. Тийм учраас А даалгаврыг үндэслэн олгож байгаа зураг төсөл гэсэн баримт бичиг нь хот тосгоны бүх баримт бичгийг зөрчсөн нөхцөл байдалд байгаа учраас шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй гарсан. А даалгаврууд гарчихсан байхад эдгээр иргэдэд зураг төслийг нь батлах уу гэхэд А даалгавартаа нийцэж байгаа бол батална гэж хариулж байна. Үүний цаана байгаа баримт бичгүүдийг шалгахгүй Зөрчлийн тухай хуулийн 12.5 дугаар зүйлийн 1.3-ыг үг үсгийн хувьд тайлбарлаад л хууль зүйн үндэслэлгүй гэж байна. Тиймээс явцуу байдлаар тайлбарлаж болохгүй. Өөрөөр хэлбэл барилгын зураг төсөл нь иж бүрдлээрээ орж байна. Зөрччихсөн гэдэг нь баримтаар тогтоогдож байна. Шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр нь үлдээж өгнө үү.”гэжээ.

  1. Гуравдагч этгээд Я.Ч*******, Ү.О нараас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нийслэлийн мэргэжлийн хяналтын Дэд Бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч 3.Г нь Зөрчлийн тухай хуулийн 12.5 дугаар зүйлийн 1-д "Хын тухай хуульд заасан" гээд 1.3-д "барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх" гэж заасныг зөрчсөн учир дугаар шийтгэлийн хуудсыг үйлдсэн байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 11 дүгээр "Газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбар батлах тухай" тогтоолын 1-д "Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд загвар төсөл болон хэрэгжих иргэдийн санаачлагад үндэслэн "Газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбаруудыг дор Дурьдсанаар тогтоосугай" гээд 1.9-д "Баянзүрх дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэр дэх газар шинэчлэн зохион байгуулах "" төслийн талбар 9.4 га гэж тогтоосон байдаг.

Дээрх төслийн талбайд 2022 оны 3 дугаар сарын 2-нд МЗХ2022/01-004 дугаартай 7 дугаар гудамжны 298 тоот Ү. О, 7-р гудамжны ******* тоот Я.Ч байршилтай архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/459 дүгээр захирамж гарахаас өмнө бидний архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан байдаг. Ийнхүү батлахдаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга өмчлөх эрхтэй газарт барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1-д "Нийслэлийн барилга, хын асуудал эрхэлсэн байгууллага иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, ашиглалт, эзэмшлийн газарт барилга барих асуудлыг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийцүүлэн шийдвэрлэж, барилга барих зөвшөөрөл олгоно гэж заасныг үндэслэн нийт эдэлбэр газрын 40 хувиас хэтрүүлэхгүй төлөвлөх төлөвлөлтийн талбайгаар олгосон байдаг.

Ингэхдээ барилгын хэлбэр хэмжээ, давхар, орц гарцыг тодорхойлсон загвар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд зураг, ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй, 2016 онд батлагдсан загвар зургийг зөрчөөгүй байхад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "Хын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараахь зүйлийг хориглоно.” гээд 24.1.5-д холбогдох байгууллагаар хянагдаж баталгаажсан төв, суурин газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад тэдгээрийг зөрчих, зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчлөх” гэж заасныг зөрчсөн гэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.”гэжээ.

  1. Гуравдагч этгээд Ү.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Архитектур төлөвлөлтийн даалгаврыг авснаас хойш батламжаа авсан. Бид архитектур төлөвлөлтийн даалгаврыг хууль дүрмийн дагуу авсан.”гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

  1. Зөрчлийн тухай хуулийн 12.5 дугаар зүйлийн 1.3.”барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх; … хуульд заасан журам зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, Хын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.”Хын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараахь зүйлийг хориглоно:”, 24.1.5.”холбогдох байгууллагаар хянагдаж баталгаажсан төв, суурин газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад тэдгээрийг зөрчих, зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчлөх;” гэж заажээ. 

Шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан хариуцагч нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсаар Х, хөгжлийн газрыг Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хэсэгчилсэн талбай “ГХ-БЗД-07” багцын 9.4 га газарт гэр хорооллыг дахин барилгажуулах “” ЗБН-ийн хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг зөрчиж Архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон зөрчлийг гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 12.5 зүйлийн 1.3-д заасныг үндэслэн 10000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

  1. Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.”Засгийн газар барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 32.1.7.”барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийг батлах;”, 32.1.8.”барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийг батлах;” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан   “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн “Гурав.Инженер хайгуулын судалгааны ажил” гэсэн хэсгийн 3.1-д “Барилга байгууламжийн хөрөнгө оруулагч, захиалагч нь инженер хайгуулын судалгааны ажлыг зураг төсөл зохиогчтой хамтран гүйцэтгэж болно.”, 3.2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга захиалагчийн хүсэлт, газар өмчлөх, эзэмших, ашиглах шийдвэрт үндэслэн хот, тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн хангамжийн боломж, эрүүл ахуй, галын аюулгүйн нөхцөл, шаардлагад нийцүүлэн тухайн барилга байгууламжийн байршлыг тогтоож баталгаажуулна.”, 3.3–д “Энэ дүрмийн 3.2-т заасан шийдвэрийг гаргахад аймаг, нийслэлийн барилга, х, газрын харилцааны асуудал хариуцсан нэгж нь дараахь асуудлыг тусгасан архитектур төлөвлөлтийн даалгаврыг боловсруулна:” гэж тус тус заажээ. 

Дээрх зохицуулалтаас үзвэл нийслэлийн Засаг дарга захиалагчийн хүсэлт, газар өмчлөх, эзэмших, ашиглах шийдвэрт үндэслэн хот, тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн хангамжийн боломж, эрүүл ахуй, галын аюулгүйн нөхцөл, шаардлагад нийцүүлэн тухайн барилга байгууламжийн байршлыг тогтоож баталгаажуулахад нийслэлийн барилга, х, газрын харилцааны асуудал хариуцсан нэгж нь тодорхой асуудлыг тусгасан архитектор төлөвлөлтийн даалгавар боловсруулахаар байна. 

Тус дүрмийн бүтцээс үзвэл архитектор төлөвлөлтийн даалгавар нь инженер хайгуулын судалгааны ажилд хамаарахаар байх бөгөөд Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30.””зураг төсөл” гэж барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдлийг;” гэж зааснаар инженер хайгуулын судалгаа нь зураг төсөлд хамаарахаар байна.

Иймд нэхэмжлэгчийн архитектор төлөвлөлтийн даалгавар нь зураг төсөл биш гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй.

  1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 5.”Эрх бүхий албан тушаалтан оногдуулсан шийтгэл, шийтгэлийг албадан гүйцэтгүүлэх үндэслэлийг шүүхэд нотлох үүрэг хүлээнэ.”, 4.1 дүгээр зүйлийн 1.”Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ.”, 4.15 дугаар зүйлийн 1.”Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.” гэж заажээ. 

Х, хөгжлийн газраас иргэн Н.Х, Ц.Б, Ч.О, Я.Ч нарт архитектор төлөвлөлтийн даалгавар олгохдоо нь Хын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5-д заасан холбогдох байгууллагаар хянагдаж баталгаажсан төв, суурин газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 12.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар шийтгэл оногдуулахдаа хариуцагч буюу эрх бүхий албан албан тушаалтан зөрчлийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзлээ. 

3.1 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Газар шинэчлэл зохион байгуулах төслийн талбар батлах тухай” 11 дүгээр тогтоолоор “” төслийн талбай 9.4 га газар байхаар тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай” А/419 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, “ГХ-БЗД-07” багцын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 9.4 га “3” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх эрхийг “” ЗБН-д олгож гэр хорооллын газрын дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан гэжээ. 

Гэвч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Газар шинэчлэл зохион байгуулах төслийн талбар батлах тухай” 11 дүгээр тогтоол нь зөрчлийн материалд бүрэн авагдаагүй нь гуравдагч этгээд “” ЗБН-ийн хэрэгжүүлэх төслийн талбайд гуравдагч этгээд  иргэн Н.Х, Ц.Б, Ч.О, Я.Ч нарт архитектор төлөвлөлтийн даалгавраар зөвшөөрсөн талбай давхцаж байгаа нь тогтоогдохгүй байна. 

3.2 Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.”Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 1.5.”зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах;, 1.6.”шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийх;”, 3.8 дугаар зүйлийн 1.”Эрх бүхий албан тушаалтан, эсхүл эрх бүхий албан тушаалтны шинжилгээ хийлгэх хүсэлтийн дагуу Шүүх шинжилгээний тухай хуулийн 4.1.6, 8.2-т заасан этгээдийг шинжээчээр томилно.”, 4.11 дүгээр зүйл 1.”Эрх бүхий албан тушаалтан хүн, эд зүйл, баримт бичиг, ургамал, мал амьтанд шинжилгээ хийлгэнэ.”, 4.14 дүгээр зүйлийн 1.”Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг зөрчлийн нотлох баримт гэнэ.”, 2.”Зөрчлийн нотлох баримт нь гэрч, хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, бичмэл болон эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, хэв загвар, дээж, зөрчил шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл, стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжийн мэдээлэл, бусад баримтаар тодорхойлогдоно.” гэж зааснаас үзвэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтан шинжээч томилж дүгнэлт гаргуулах, нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулах үүрэгтэй.

Гуравдагч этгээд  иргэн Н.Х, Ц.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаан дээр Н.Х, Ц.Б нарт олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар “” ЗБН-ийн хэрэгжүүлэх төслийн талбайтай давхцаагүй гэж тайлбарласан бөгөөд захиргааны хэргийн шүүх эрх бүхий албан тушаалтны оногдуулсан шийтгэл зөрчил шалган шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нотлогдсон эсэхийг шалгах ба зөрчлийг нотлохын тулд нэмж баримт цуглуулах боломжгүй. 

3.3 Хавтаст хэргийн 119 дүгээр хуудас болон дугаар хуудсанд авагдсан зургаас үзвэл тус баримтыг хэн, хэзээ хэний ямар шийдвэрийн үндсэн дээр  үйлдсэн болох нь тогтоогдохгүй байх тул “” ЗБН-ийн хэрэгжүүлэх төслийн талбай иргэн Н.Х, Ц.Б, Ч.О, Я.Ч нарт архитектор төлөвлөлтийн даалгавраар зөвшөөрсөн талбайтай давхацсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. 

Иймд нэхэмжлэгчийг Хын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.”Хын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараахь зүйлийг хориглоно:”, 24.1.5.”холбогдох байгууллагаар хянагдаж баталгаажсан төв, суурин газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад тэдгээрийг зөрчих, зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчлөх;” гэж заасныг зөрчсөн болох нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул гомдлын шаардлагыг хангаж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5, 1.6, 3.8 дугаар зүйлийн 1, 4.11 дүгээр зүйл 1, 4.14 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Х, хөгжлийн газрын гомдлыг хангаж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч З.Гын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.ДАМДИНСҮРЭН