| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 184/2024/03829/И |
| Дугаар | 184/ШШ2024/02423 |
| Огноо | 2024-05-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 184/ШШ2024/02423
2024 05 02 184/ШШ2024/02423
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Сэнтрал Тауэр 7 давхар, ******* тоот хаягт байрлах, ******* капитал ББСБ ХХК /РД: *******/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 10 хороо, зүүн баян уул ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/
Зээлийн гэрээний үүрэгт 509 249 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* капитал ББСБ ХХК нь Е.*******тэй 2020 оны 12 сарын 02-ны өдөр 4690 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2022 оны 09 сарын 27-ны өдөр 410 000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй z10459166 тоот зээлийг зээлдэгч Е.******* нь шилжүүлэн авсан. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 04 сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 298 890 төгрөг, хүү 210 359 төгрөг, нийт 509 249 төгрөгийг Е.*******эс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 509 249 төгрөгийг 2024 оны 05 сарын 15-ны өдөр төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* капитал ББСБ ХХК нь хариуцагч Е.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 509 249 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2024 оны 04 сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд хариуцагч Е.******* нь ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 509 249 төгрөгийг 2024 оны 05 сарын 15-ны өдөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбар шүүхэд ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 928 төгрөгийн тал хувь 7 964 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 7 964 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Е.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 509 249 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Е.******* нь ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 509 249 төгрөгийг 2024 оны 05 сарын 15-ны өдөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 928 төгрөгийн тал хувь 7 964 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 7 964 төгрөгийг хариуцагч Е.*******эс тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХТӨР