Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 129/ШШ2024/00314

 

 

 

 

 

                                        

 

 

 

                                                                                    129/ШШ2024/00314

 

 

 Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би

Хүсэлт гаргагч: А аймгийн Ц сумын Т багт оршин суух М овгийн Д.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Мал маллаж байснаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Б шүүхэд гаргасан нэхэмлэлдээ: Би 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-нийг дуустал А аймгийн Ц сумын Б багт малчнаар ажиллаж байсан ба энэ хугацааг ажилласан жил нөхөн тооцох хуулиар авсан. Энэ хугацаанд малчнаар ажиллаж байснаа тогтоолгох гэтэл архиваас Цэнхэр сумын 1999 оны А данс гарсан боловч миний нөхөр Ц.Б-н овгийг А дансанд хойд эцэг Г овоглосон тул Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөл нотлох боломжгүй гэсэн тогтоол гарсан. Иймд намайг А аймгийн Ц сумын Б багт 1995 оны 01 сарын 01-нээс 2000 оны 12 сарын 31-нийг дуустал хувийн мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагч Д.Бшүүхэд гаргасан хүсэлтдээ: Хүсэлт гаргагч Д.Б би А аймгийн Ц сумын Буйлан багт 1995-2000 онд мал маллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөл нь миний нөхөр болох Ц.Б-ын 1995-2000 онд мал маллаж байсан хүсэлтийг шийдвэрлэсэн учраас Ц.Б дээрх хугацаанд мал маллаж байснаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Харин Д.Б би 1995-2000 онд мал маллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагагүй болсон тул А аймгийн Ц сумын Б багт 1995-2000 онд мал маллаж байснаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар, хүсэлт зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Б нь А аймгийн Ц суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-нийг дуустал мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч Д.Б А аймгийн Ц суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-нийг дуустал мал маллаж байснаа тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн татгалзал хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгохгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар А аймгийн Ц суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-нийг дуустал хугацаанд мал маллаж байснаа тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлт гаргагч Д.Б-н татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Зохигч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАЙГАЛМАА