Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2024/02424

 

2024 05 02 1*******4/ШШ2024/02424

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ******* хороо, Сэнтрал тауэр ******* давхар, *******12 тоот хаягт байрлах, ******* капитал ББСБ ХХК /РД: 60*******565*******/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, Толгойт ******* гудамж, 6 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД: ЧД*******4121205/

Зээлийн гэрээний үүрэгт *******9 3*******2 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* капитал ББСБ ХХК нь Д.тай 2021 оны 01 сарын 21-ний өдөр *******099 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2023 оны 0******* сарын 2*******-ны өдөр 450 000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй z1325143******* тоот зээлийг Хаан банк дахь 502555560******* тоот дансанд Д. нь шилжүүлэн авсан. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 03 сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 405 000 төгрөг, хүү 144 3*******2 төгрөг, нийт *******9 3*******2 төгрөгийг Д.гаас гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт *******9 3*******2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2024 оны 04 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд зохигчид эвлэрч 2024 оны 04 сарын 29-ний өдөр эвлэрлийн гэрээ шүүхэд ирүүлжээ.

Эвлэрлийн гэрээгээр хариуцагч Д. нь ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн *******9 3*******2 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 сарын 20-ны өдөр 250 000 төгрөг, 2024 оны 06 сарын 20-ны өдөр 249 3*******2 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Талууд эвлэрсэн болох нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байх бөгөөд эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1******* 132 төгрөгийн тал хувь ******* 566 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь ******* 566 төгрөгийг хариуцагч Д.гаас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-нд буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.2, *******5 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт *******9 3*******2 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д. нь ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн *******9 3*******2 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 сарын 20-ны өдөр 250 000 төгрөг, 2024 оны 06 сарын 20-ны өдөр 249 3*******2 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1******* 132 төгрөгийн тал хувь ******* 566 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь ******* 566 төгрөгийг хариуцагч Д.гаас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-нд буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ А.ЭНХТӨР