Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2024/02425

 

2024 05 02 1*******4/ШШ2024/02425

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ******* хороо, Сүхбаатарын талбай, ******* ******* 5 хаягт байрлах, ******* капитал ББСБ ХХК /РД: 6105572/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* 1 гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: ЧМ*******0021271/

Зээлийн гэрээний үүрэгт 3 752 71******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулж 2022 оны 12 сарын 07-нд 7105650*******0******* тоот цахим зээлийн гэрээг байгуулж 2 *******00 000 төгрөгийн зээлийг 2.*******5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 27******* 7*******1 төгрөг төлсөн байна. Гэрээний хугацаа 2023 оны 11 сарын 20-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 2 555 325 төгрөг, хүү 1 075 043 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 117 350 төгрөг, нотариатын төлбөр 5 000 төгрөг, нийт 3 752 71******* төгрөгийг А.*******оос гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй А.*******од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3 752 71******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2024 оны 04 сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд зохигчид эвлэрч 2024 оны 04 сарын 30-ны өдөр эвлэрлийн гэрээ шүүхэд ирүүлжээ.

Эвлэрлийн гэрээгээр хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага 3 752 71******* төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 сарын 20-ны өдөр 625 453 төгрөг, 2024 оны 06 сарын 20-ны өдөр 625 453 төгрөг, 2024 оны 07 сарын 20-ны өдөр 625 453 төгрөг, 2024 оны 0******* сарын 20-ны өдөр 625 453 төгрөг, 2024 оны 09 сарын 20-ны өдөр 625 453 төгрөг, 2024 оны 10 сарын 20-ны өдөр 625 453 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.

Талууд эвлэрсэн болох нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байх бөгөөд эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 993 төгрөгийн тал хувь 37 496.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 37 496.5 төгрөгийг хариуцагч А.*******оос тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-нд буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй А.*******од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3 752 71******* төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага 3 752 71******* төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 сарын 20-ны өдөр 625 453 төгрөг, 2024 оны 06 сарын 20-ны өдөр 625 453 төгрөг, 2024 оны 07 сарын 20-ны өдөр 625 453 төгрөг, 2024 оны 0******* сарын 20-ны өдөр 625 453 төгрөг, 2024 оны 09 сарын 20-ны өдөр 625 453 төгрөг, 2024 оны 10 сарын 20-ны өдөр 625 453 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 993 төгрөгийн тал хувь 37 496.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 37 496.5 төгрөгийг хариуцагч А.*******оос тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-нд буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ А.ЭНХТӨР