| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 184/2024/03513/И |
| Дугаар | 184/ШШ2024/02487 |
| Огноо | 2024-05-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2024/02487
2024 05 06 184/ШШ2024/02487
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 6 хороо, ХМК хаягт байрлах, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс /РД: *******/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* ******* ******* тоот хаягт оршин суух, ******* ******* /РД: *******/
Зээл 193 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд Д.******* нь 2019 онд хамрагдаж 1 500 000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч гэрээнд заасан хуваарийн дагуу ******* сарын дотор эргүүлэн төлөх ёстой бөгөөд удаа дараа нэхэмжилж шаардсан боловч өнөөг хүртэл бүрэн төлөөгүй байна. Хариуцагч нь санхүүгийн дэмжлэг олгох гэрээний 3.5-д заасны дагуу эргэн төлөгдөх 120 000 төгрөгийг хавсралтад тусгасан хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний 6.3-т заасны дагуу 185 000 төгрөгийг, нотариатын зардал 8 500 төгрөг, нийт 193 500 төгрөгийг хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага 193 500 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь Д.*******д холбогдуулан зээл 193 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, 2024 оны 04 сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг 2024 оны 05 сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгийн хураамж 6 455 төгрөгийн тал хувь 3 227.5 төгрөгийг хариуцагч Д.*******ас гаргуулан улсын орлогод оруулах үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй, Д.*******д холбогдох зээл 193 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгийн хураамж 6 455 төгрөгийн тал хувь 3 227.5 төгрөгийг хариуцагч Д.*******ас гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХТӨР