Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Аюурзанын Энхтөр |
Хэргийн индекс | 184/2023/06753/И |
Дугаар | 184/ШШ2024/02492 |
Огноо | 2024-05-06 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2024/02492
2024 05 06 184/ШШ2024/02492
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* хотхон ******* байр, 1******* тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД: *******/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, хороо, гудамж хаягт байрлах, “ ” ХХК /РД: /
9 928 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч “ ” ХХК-д холбогдуулан 9 928 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие 2023 оны 02 сарын *******-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, хороонд байрлах “ ” ХХК-ийн “” худалдааны төвд 6 нэрийн хүнсний лангуу худалдан авах хүсэл зоригоо илэрхийлэн 15 м.кв талбайг худалдан авч, хариуцагчийн 51*******6*******8******* тоот дансанд 9 500 000 төгрөг, 2023 оны 02 сарын 20-ны өдөр Хаан банкны 561920845******* тоот дансанд түрээсийн барьцаа мөнгө 428 000 төгрөг болон 3, 4 сарын түрээсийн мөнгө 5******* 500 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Хариуцагч нь миний эрх зүйн мэдлэг дутмагийг ашиглан надтай худалдах, худалдан авах гэрээ бус түрээсийн гэрээ байгуулсан. Тус гэрээний 4.2.6-д заасан заалт хангалтгүй байсны улмаас үйл ажиллагаа зогсонги байдалд орж, гэрээг цуцлах талаар амаар хэлж, 2023 оны 06 сарын 15-нд талбайг өгсөн. Миний бие түрээсийн гэрээний 3.1-д заасан үнийн дүнг болон барьцааны мөнгө, урьдчилан төлсөн түрээсийн мөнгийг нэмэлтээр шаардаж төлүүлсэн нь үндэслэлгүй. Энэ нь гэрээний эрх чөлөөний зарчимд харшилсан, миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн байна, иймд хариуцагчаас лангуу худалдан авсан үнэ 9 500 000 төгрөг, барьцааны мөнгө 428 000 төгрөг, нийт 9 928 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч “ ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй, түрээсийн гэрээ хийсэн. Худалдах, худалдан авах гэрээ хийж байж худалдаа эрхлэх батламж өгдөг, нэхэмжлэгчид тийм батламж байхгүй байна. Түрээсийн мөнгө нэхээд байгаа гэж ойлгосон. Түрээсийн гэрээгээр ийм хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа нь учир дутагдалтай, хэрэгт түрээсийн гэрээ байгаа, ямар гэрээгээр ийм хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, Ц.Оюундалайн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, 2023 оны 02 сарын *******-ны өдрийн “Баян” худалдааны төвд талбай, павильон ажиллуулах түрээсийн гэрээ, Э.*******гийн “Баян” худалдааны төвд гаргасан тайлбар, хүсэлт, 1 ширхэг CD, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, /хэргийн 1-14, 43, 5******* тал/
4.Хариуцагч нь итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар тус тус бүрдүүлсэн. /хэргийн 25-26, 29 тал/
ҮНДЭСЛЭХ нь:
Э.*******гийн нэхэмжлэлтэй “ ” ХХК-д холбогдох 9 928 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж: хариуцагчаас түрээсийн гэрээ нэрээр 9 500 000 төгрөгөөр лангуу худалдаж авсан боловч үйл ажиллагаа нь жигдрэхгүйгээс лангуу ажиллуулах боломжгүй болж, түрээсийн гэрээг цуцлаж, мөнгөө буцаан авах гэтэл өгөхгүй байх тул шаардах эрхтэй гэж,
Хариуцагч татгалзлаа дэмжиж: нэхэмжлэгчтэй худалдах-худалдан авах бус түрээсийн гэрээ байгуулсан, түрээсийн гэрэээгээр ийм мөнгө шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж тус тус тайлбарлажээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан үйл баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
1.Нэг талаас түрээслүүлэгч “ ” ХХК-ийн “Баян” худалдааны төв, нөгөө талаас түрээслэгч Э.******* нар 2023 оны 02 сарын *******-ны өдөр 162 дугаар “Баян” худалдааны төвд талбай, павильон ажиллуулах түрээсийн гэрээ” байгуулж, түрээслүүлэгч нь худалдааны төвийн 5 тоот, 15 м.кв талбай түрээслүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцжээ. /хэргийн 8-******* тал/
2.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талууд хүчин төгөлдөр түрээсийн гэрээ байгуулсан.
3.Гэрээний 3.1-д нэг сарын түрээсийн үнэ 42******* 500 төгрөг, 3.6-д түрээслэгч нь түрээсийн гэрээ байгуулахдаа түрээслүүлэгчид 1 сарын түрээсийн төлбөрийг барьцаанд төлөхөөр тус тус заажээ. Нэхэмжлэгч нь түрээсийн үнэ 9 500 000 төгрөгийг 2023 оны 02 сарын *******-ны өдөр, 2023 оны 03, 04 сарын түрээсийн төлбөр болон барьцааны төлбөрт 9 500 төгрөгийг 2023 оны 02 сарын 20-ны өдөр тус тус шилжүүлсэн болох нь хэргийн 6-******* дугаар тал дахь баримтаар тогтоогдсон, хариуцагч маргаагүй.
4.Гэрээ болон хариуцагчийн тайлбараар сертификат /батламж/ олгосноор түрээсийн гэрээнд заасан үйл ажиллагаа хэрэгжих байсан боловч ийм баримт олгосон эсэх баримт хэрэгт авагдаагүй, батламж өгөөгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй.
5.Түрээсийн гэрээний 4.1.1, 4.1.2-д зааснаар талууд гэрээний үүргээ биелүүлэхийг нөгөө талаас шаардах, гэрээг цуцлах, дуусгавар болгох эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс гэрээ цуцлах хүсэлт гаргаж байсан болох нь хэргийн 13 дугаар тал дахь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдлоо.
6.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д зааснаар түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам үйлчлэх бөгөөд мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1-д зааснаар хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл зориулалтын дагуу ашиглах боломжийг түрээслүүлэгч “ ” ХХК олгоогүй үндэслэлээр гэрээ цуцлах хүсэлтээ түрээслэгч 2023 оны 05 сарын 10-ны өдөр түрээслүүлэгчид гаргасан.
*******.Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэг дуусгавар болсон буюу цуцлагдсанаас үүсэх үр дагаварыг заахдаа эд хөрөнгийг буцаан түрээслүүлэгчид өгөх үүрэгтэй, ашиглаагүй, ашиглах боломж олгоогүй тул төлбөрийг буцаан гаргуулахаар түрээслэгч шаардлага гаргасан нь үндэслэлтэй.
8.Иймд Иргэний тухай хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хариуцагч “ ” ХХК-аас лангууны үнэд төлсөн 9 500 000, барьцаа 428 000 төгрөг нийт 9 928 000 төгрөг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Э.*******д олгож шийдвэрлэлээ.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1*******3 *******98 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ инвестмэнт” ХХК-аас 1*******3 *******98 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний тухай хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар 2023 оны 02 сарын *******-ны өдрийн 162 дугаар “Баян” худалдааны төвд талбай, павильон ажиллуулах түрээсийн гэрээ”-г цуцлаж, хариуцагч “ инвестмэнт” ХХК-аас 9 928 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 5*******.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1*******3 *******98 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ инвестмэнт” ХХК-аас 1*******3 *******98 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР