Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2023/0949

 

    

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д., Ц.Г*******э,

Нэхэмжлэгч Д.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г*******э,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Р, 

Хариуцагч: Ур,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.,

Гуравдагч этгээд: Ц.Г, Б., Г.,

Гуравдагч этгээд Г.ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,

Маргааны төрөл: “Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 82 дугаар байр, 7 тоот хаягт байрлах орон сууцыг 1997 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэсэн бүртгэлийн Ц.Г, Б., Г. нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д., нэхэмжлэгч Ц.Г*******э, нэхэмжлэгч Ц.Г*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Р, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., гуравдагч этгээд Б., Ц.Г, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Д.******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч нараас Урт холбогдуулан “Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 82 дугаар байр, 7 тоот хаягт байрлах орон сууцыг 1997 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэсэн бүртгэлийн Ц.Г, Б., Г. нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргажээ.
  2. Нэхэмжлэгч Д.д 1987 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 82 дугаар байрны 7 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг эзэмшүүлж, орон сууц эзэмших эрхийн бичиг олгосон байна.

Харин Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд хандан “...сайн дурын үндсэн дээр хувьчилж авах болсон тул шийдвэрлэж өгнө үү.” гэж тус байрыг хувьчлах өргөдлийг гаргаж, түүний эзэмших эрхтэй гишүүд гэж “..Д., Б.*******, Ц.Г*******э, Ц.Г, Б., Г.” гэх 6 хүний нэрийг дурдсан байна.

Мөн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийг 1997 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр бөглөж өгөхдөө хамтран өмчлөгчийг “Б.*******, Ц.Г*******э, Ц.Г, Б., Г.” нарыг дурджээ.

Ингээд тус өргөдлийн дугаар орон сууцны үнийн тооцооны саналыг 4944000 төгрөгөөр тооцож, Орон сууц хувьчлах товчооноос “..нөлөөлөх зөрчилгүй” гэх тодорхойлолтыг гаргажээ.

  1. Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 7/8698 дугаар албан бичгээр “...иймд таны өргөдөлд дурдсан шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Хэрэв та дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д заасны дагуу шүүхэд хандах эрхтэй” гэх хариуг хүргүүлжээ.
  2. Нэхэмжлэгч нь дээрх хариуг эс зөвшөөрч тус шүүхэд 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлээ гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 6659 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосны дагуу 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр бүрдүүлбэр хангаж нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 7314 дүгээр захирамжаар дахин нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон байна.

Улмаар нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан ирүүлснийг 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 7726 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.

  1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Дарам овогтой нь Чингэлтэй дүүргийн 2-р хороо 12 дугаар байрны 7 тоот хаяг байрлах 41,2 м.кв бүхий талбайтай 3 өрөө орон сууцыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олгосон 874905 тоот орон сууц эзэмших эрхийн бичгийг үндэслэн Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1997 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар тогтоолоор хувьчилж авсан. Уг орон сууц хувьчлагдахад тухайн орон сууцанд миний бие Д., эхнэр Б.*******, хүү Ц.Г*******э нар амьдарч байсан юм.

Гэвч Нийслэлийн орон сууц хувьчлах товчооноос олгосон ******* дугаартай гэрчилгээ болон бусад баримтыг үндэслэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 82-р байр, 7 тоот хаягт байрлах орон сууцыг 1997 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэхдээ тухайн орон сууцанд амьдардаггүй Ц.Г, Б., Г. нарын нэр дээр бүртгэсэн байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн /1997 он/ 9 дүгээр зүйлийн 9.2-т “Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгүүлэхэд нэг мэдүүлэг гаргана. Энэ тохиолдолд өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг бичгээр авсан байна” гэж заасан байдаг

Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэгт Ц.Г, Б., Г. нараас бичгээр зөвшөөрөл өгөөгүй байхад үл хөдлөх за хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт тэднийг өмчлөгчөөр бүртгэсэн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн /1997/ 11 дүгээр зүйлийн 11.2-т “Улсын бүртгэгч мэдүүлгийг хянаж, энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл түүнийг улсын бүртгэлд бүртгэх шийдвэр гаргах бөгөөд мэдүүлэг хүлээн авсан өдрөөс тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэнэ” заасныг зөрчсөн тул уг бүртгэл илт хууль бус гэж үзэж байна.

Улсын бүртгэлийн байгууллагын дээрх илт хууль бус захиргааны үйл ажиллагааны өмчлөгч Д. миний өмчлөх эрх зөрчигдөж байна. Миний хүү Ц.Г*******э гуайн үед уг орон сууцанд хамт амьдарч байсан бөгөөд уг орон сууц 3 хүний өмчлөлд байхаар байхад 6 хүний нэр дээр бүртгэсний улмаас өмчлөгч нарын эд хөрөнгийн эрх ноцтой зөрчигдөөд байгаа болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлд мөн хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарахаар заасан байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа буюу 30 хоногийн зохицуулалтыг энэхүү нэхэмжлэлд хэрэглэхгүй байхыг хүсье.

Түүнчлэн, Захиргааны ерөнхий хууль 2015 онд батлагдсан хэдий ч энэхүү нэхэмжлэлд дараах нөхцөл шаардлагаар тухайн хуулийг үндэслэн “илт хууль бус болох” нэхэмжлэл гаргасан болно. Үүнд, тухайн орон сууцанд амьдардаггүй хүмүүсийг хамтран өмчлөгчөөр бүртгэсэн нь тухайн захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай болсон. Өөрөөр хэлбэл, өмчлөгч 3 хүн байхыг 6 гэж алдаатай бүртгэсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасныг үндэслэн захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор хандаж байгаа болно.

Иймд, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 82-р байр, 7 тоот хаягт байрлах орон сууцыг 1997 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэсэн бүртгэлийн Ц.Г, Б., Г. нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож өгнө үү.гэжээ.

  1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны 12 дугаар байрны 7 тоот хаягт орших үл хөдлөх эд хөрөнгийг 1997 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 6 тогтоолоор иргэн Д. тус байрыг хувьчилж авсан. Нийслэлийн сууц өмчлөх товчооноос 4843 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан. Ц.Г, Б., Г. нарт холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. 1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэхэд нэг мэдүүлэг гаргана. Энэ тохиолдолд өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг бичгээр авна гэж, 11 дүгээр зүйлийн 11.2-т улсын бүртгэгч мэдүүлгийг хянаж энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл түүний улсын бүртгэлд бүртгэх шийдвэрийг гаргах бөгөөд мэдээллийн хууль хүлээн авсан өдрөөс бол хойш үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэнэ гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна Яагаад гэвэл гуравдагчаар татагдсан Ц.Г, Б., Г. нарын зөвшөөрлийг бичгээр авахгүйгээр үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгэж гэрчилгээ гаргасны холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай юм. Орон сууц хувьчлах тухай хуульд тухайн орон сууцад амьдарч байгаа иргэнийг мэдүүлэгт мэдүүлж бүртгүүлнэ гэж заасан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.
  2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Иргэн Д. /*******/, Ц.Г*******э /*******/ нарын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Тус бүртгэл нь Нийслэлийн орон сууц хувьчлах товчооноос олгосон ******* дугаартай гэрчилгээг 1997 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Д.гийн гаргасан мэдүүлгийг үндэслэн “Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай /1997 он/ хуулийн” 13.3 т зааснаар Төрийн байгууллагаас олгосон гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхдээ уг гэрчилгээнд бүртгэсэн тухай тэмдэглэл хийх замаар хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулна гэж заасны дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэж баталгаажуулсан байна, тул уг бүртгэл нь холбогдох хууль, журмын дагуу бүртгэгдсэн байна.

Нэхэмжлэлд дурдсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг гаргах гэдэг нь иргэн, хуулийн этгээд нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө бүртгүүлэхийг ойлгоно.

Тухайн бүртгэлийн хувьд нийслэлийн орон сууц хувьчлах товчооноос өмчлөгч нарыг тодорхойлж гэрчилгээ олгосныг бүртгэлийн байгууллага баталгаажуулсан тул өмчлөгч нарын зөвшөөрөл шаардлагагүй юм. Уг бүртгэл нь холбогдох хууль, журмын дагуу бүртгэгдсэн байх тус нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгчийн хэлээд байгаа энэ ******* дугаар гэрчилгээг манайх олгоогүй. Энэ байрны өмчлөгч мөн гэж гэрчилгээ олгосныг манайх баталгаажуулдаг болохоос өмчлөгчөөр тогтоодог газар биш. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан мэдүүлэг гаргагч тус бүрийн зөвшөөрлийг авна гэх ойлголтыг тайлбарлая. Иргэн өөрөө байшин барьчхаад түүнийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ дундаа хамтран өмчлөгчтэй юу? үгүй юу? гэдгийг хорооны Засаг даргын тодорхойлолт, өмчлөгч нарын хүсэлтийг бичгээр авсны дараа манайх өмчлөгчийг нь тогтоож гэрчилгээ олгогдог юм. Энэ маргааны хувьд төрөөс орон сууц хувьчлаад гэрчилгээг нь олгочихсон байна. Тэр олгогдсон гэрчилгээнд нь манайх улсын бүртгэлийн дугаар өгөөд л бүртгэсэн. 004843 дугаар бүртгэлийг илт хууль бус хувьчлал гэж үзэж байгаа бол Нийслэлийн орон сууц хувьчлах товчоог хариуцагчаар татах ёстой байсан. Манай байгууллага хариуцагч биш гэж үзэж байна. Энэ гэрчилгээ дээр өмчлөгчийг тогтоодоггүй.

1997 оны Улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т улсын бүртгэлд гэрчилгээг бүртгэхдээ гэрчилгээнд бүртгэсэн тухай тэмдэглэл хийнэ гэсэн нь улсын бүртгэлийн дугаараа бичээд баталгаажуулна л гэсэн үг. Тиймээс бид нар өмчлөгчийг тогтоохгүй. Нийслэлийн орон сууц хувьчлах товчооноос олгосон гэрчилгээг бүртгэж баталгаажуулж дугаар болгож баталгаажуулна гэж шинэ хуульд ч бий. Тиймээс Нийслэлийн орон сууц хувьчлах товчоог хариуцагчаар татан оролцуулах ёстой байсан гэж үзэж байна.” гэжээ.

  1. Гуравдагч этгээд нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ овогт Г миний бие нь 1983 оноос Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 82 дугаар байрны 7 тоот орон сууцанд аав, ээж, ах, дүү нарын хамт амьдарч байгаад 1990 оны 08 дугаар сарын 29-нд Б******* овогтой тэй албан ёсоор гэр бүл болж 1991 оны 01 сард ууган хүү төрсөн. Энэ үед аав орон байр бэлдэж өгөх бололцоогүй учраас нэг өрөөндөө амьдруулаад орон сууц хамтран эзэмшигчээр гэрчилгээнд аав нь өөрийн биеэр бүртгүүлсэн болно. Ийм учраас бид хууль зөрчөөгүй. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 8.1.1-д, мөн хуулийн 7.4-д заасны дагуу зөрчиж мэдүүлэг гаргаагүй. Тухайн үед бидний хамт амьдарч байсныг бидний иргэний паспортад бичигдсэнээр нотлогдоно. /Үүнийг материалд хавсаргасан/ Иймд Ц.Г, Б., Г. нь хууль ёсны хамтран эзэмшигч, өмчлөгч мөн. Манай дүү Г*******э нь аав г өндөр настай болсныг далимдуулж байрыг ганцаар эзэмшихийн тулд биднийг хамтран эзэмшигч биш гэж гүтгэн нэхэмжлэл гаргасныг хууль бус гэж үзэн үүнийг бид зөвшөөрөхгүй байна. Гуравдагч этгээдийн хувьд хууль ёсны хамтран өмчлөгч эзэмшигч Ц.Г, Б., Г. бид гурвын эрх зөрчигдөж байна. Иймд дүү Ц.Г*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Манай аав нь би нэхэмжлэл гаргаагүй мөн Ц.Г*******эд итгэмжлэл олгоогүй, нэхэмжлэлийг татгалзаж байна гэдгээ өөрийн биеэр бичиж өгсөн тайлбар болон нотолгоо болгож бичлэг хийсэн баримтаар нотолсон болно.

Шүүх хуралд гуравдагч этгээдээр оролцоно. Өмгөөлөгч авсан тул онлайнаар оролцуулж өгнө үү.” гэжээ.

  1. Гуравдагч этгээд Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.: 1997 онд байр хувьчлахад хадам аав 60 хүрээгүй настай байхдаа Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд гэр бүлийн бусад гишүүдийн хамтаар хэлэлцэн тохирсноор гэх агуулга бүхий өргөдлөө гаргаж байсан. 1997 он гэхэд нэхэмжлэгч Ц.Г*******э 20 настай, аливаа асуудалд бие даан шийдвэр гаргах эрхтэй байсан. Тухайн үед гэр бүлийн хурал хийсэн. 2 ахад нь хашаа байшин барьж өгөөд тусад нь гаргасан. 2 эмэгтэйг нь хадамд гарах учраас өмч хувьчлалд хамааралгүй гэж гуравдагч этгээдээр татагдсан бид 3 дээр хадам ээж, аав, Ц.Г*******э нийт 6 хүн бүртгэгдсэн. Тухайн үед бид гурвыг амьдарч байсан гэдгийг хорооны Засаг дарга тодорхойлж өгсөн байдаг. Баримт нь хэрэгт бий. Ц.Г*******э 20 настай, тухайн үед гэр бүлийн хурал хийхэд ямар нэгэн юм хэлээгүй, зөвшөөрсөн. Ингээд хадам аав өөрийн биеэр бид гурвыг өмч хувьчлалд орууллаа гэж баталгаажуулсан.”гэжээ.
  2. Гуравдагч этгээд Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1990 онд Б. бид 2 хурим хийсэн. 1 өрөөнд амьдраарай гэж аав хэлж байсан. 1991 онд Б. хаягийн шилжүүлэг хийж манайд бүртгэлтэй болсон. Бид гурвын нэрийг албан ёсоор орууллаа гэж аав хэлсэн. Гэр бүлийн хурал хийсэн. Ямар нэгэн асуудал гараагүй бөгөөд улмаар Ц.Г*******э Америкийн Нэгдсэн Улс руу яваад тэндээ амьдарч байгаа. Хувьчлал явагдсанаас хойш 26 жил аавыг жоохон зөнөөд юм ойлгох чадваргүй болсныг далимдуулан нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Уг нэхэмжлэл бид гурвын эрхийн асуудлыг хөндөж байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? 2016 онд уг байрыг зарж өөрийн хувийг авмаар байна. Гал голомтоос миний нэрийг хасаарай, нэрээ солиулна гэж аавтай муудалцаж байсан. Аав зөвшөөрөөгүй. Энэ байрыг зарахгүй. Гал голомтыг энэ чигээрээ авч яваарай гэж надад хариуцлагатайгаар хэлж байсан. 2016 онд яваад 2021 онд ирсэн. Аавыг сайн хараагүй. Гэмтээгээд эмнэлгээр их явсан. Би очих үедээ очдог. Амралтын өдрүүдээр би аавыгаа эргэж тойроод л явдаг. Намайг хамгийн сүүлд аавтай уулзах гээд очиход намайг ална гээд хутгаар хоолой зүссэн. Уулзуулахгүй гээд оруулаагүй. Ц.Г*******ийг эзгүйд уулзаад явдаг. Намайг аавыгаа асардаггүй. Өөрөө л хардаг гэж ярьж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.”гэжээ.
  3. Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1997 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн орон сууц үйлчлэх товчоонд Ц.Г*******э, Ц.Г нарын төрсөн эцэг Д. өөрийн эзэмшин амьдарч байгаа тус хорооны 30 айлын орон сууцын 7 тоотыг эзэмших өргөдлөө гаргасан. Хамтран эзэмших эрхтэй гишүүдэд эхнэр н.*******, хүү Ц.Г*******э, хүү Ц.Г, бэр Б. нар бөгөөд 1999 оны 09 дугаар сарын 22-ны өдөр Ү ******* дугаартай гэрчилгээ авч хууль ёсны болгосон байдаг. 1999 оны улсын бүртгэлийн ерөнхий хууль болон бусад хуулийг зөрчөөгүй. Улсын бүртгэлийн эд хөрөнгийн эрхийн мэдээллийн санд хадгалагдаж байгаа 41,2м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг анх удаа улсын бүртгэлд бүртгэсэн тэмдэглэл болон бүрдүүлсэн баримтыг архиваас үзэхэд бүртгэл хувьчлалын дагуу баримтыг үндэслэж улсын бүртгэлд бүртгүүлсэн нь нотлогдож байна. Хэрвээ энэ 3 хүнийг бүртгэх ёсгүй гэж Ц.Г*******э үзэж байсан бол бүртгэлээс энэ 3 хүнийг татгалзах эрх нь байсан.

Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад маргаж байгаа нь үндэслэл муутай бөгөөд хууль зөрчиж байна. Гуравдагч этгээд нарын эрх ашгийг хөндөж байна. Хөөн хэлэлцэх хугацааг авч хэлэлцэхгүй гэж хариу тайлбарт бичсэн. Хөөн хэлэлцэх хугацаа нь гэрээний маргаан буюу актын маргаантай холбоотой асуудлыг авч үздэг. Гэтэл гэрээний маргаан, актын маргаан байхгүй. Ганцхан бүртгэлийг улсын бүртгэл буруу хийсэн гэж маргаж байгаа нь нэхэмжлэлийн гол үндсэн шаардлага юм.Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа гэж яригдахгүй. Орон сууцыг хувьчилж байхад хүү Ц.Г, бэр Б., ач Г. нар нь хамт амьдарч байсан. 1991-1997 он хүртэл аав ээжтэйгээ хамт амьдарч байсан нь хуучин пасспортоор тогтоогддог. Одоо тусдаа амьдарч байгаа. Амьдарч байгаа байраа нуусан гэж Ц.Г*******э хэлдэг. Тийм зүйл байхгүй. Ц.Г*******э, Ц.Г нарын аав Д. өөрийн гараар хувьчлалын бүртгэлийг хийлгэж улсын бүртгэлд бүртгүүлээд гэрчилгээгээ хуульд заасны дагуу авсан талаар ярьсан ярианы бичлэг бий.

2018 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна, 8.1.1-д эд хөрөнгө өмчлөх эрхийн, 5.9-т энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдсон нарийвчилсан харилцааг Иргэний улсын бүртгэлийн тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулна гэж тус тус заасан байдаг. 1999 болон 2018 оны аль ч хуульд гуравдагч этгээд нарын бүртгэл хуульд нийцсэн үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлага нь гуравдагч этгээд нарын эрх ашгийг хөндөж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? Улсын бүртгэлийн байгууллага буруу бүртгэгдсэн гэсэн үндэслэл байхгүй. Мөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэдгийг шүүх анхаарч үзнэ үү? Ц.Г*******э ахынхаа эрх ашгийг хөндөж хутга шөвөг гаргасан асуудал байдаг. Гэхдээ энэ тусдаа асуудал. Айлын отгон хүүхэд учраас байрыг дангаар өмчлөх эрхтэй гэж нэхэмжлэгч Ц.Г*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. Өмчлөх эрхийн асуудлаар яг хэн нь байрыг өмчлөх талаар ах дүү нар хоорондоо зохицох нь зүйтэй шүү, заавал хуулийн байгууллагаар явах шаардлагагүй гэж нэхэмжлэгч Ц.Г*******эд хэлмээр байна. Эв зүйгээр яривал ах нь татгалзахгүй байх гэж бодож байна. Хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн иргэдийн бүртгэлийн асуудал хуулийн дагуу явагдсан. Бүртгэлийн байгууллагад буруу байхгүй. Ахтайгаа зөвлөлдөхийг өмгөөлөгчийн хувьд санал болгож байна.

Тухайн бүртгэлийг хийх үед маргаан гараагүй. Хуулийн дагуу нотлох баримтад үндэслэж бүртгэгдэн гэрчилгээ гарсан. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.”гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.”Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүн, хуулийн этгээд, захиргааны байгууллага оролцох эрхтэй.”, 19 дүгээр зүйлийн 19.1.”Шүүхэд захиргааны эрх зүйн хэм хэмжээгээр заагдсан эрхээ өөрөө хэрэгжүүлж, үүргээ биелүүлэх, хариуцлага хүлээх болон төлөөлөгчөөрөө гүйцэтгүүлэх чадварыг эрх зүйн бүрэн чадамжтай этгээд эдэлнэ.”, 19.2.”Эрх зүйн зарим болон бүрэн бус чадамжтай, эсхүл сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүйд тооцогдсон, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас эрх зүйн чадамж нь хязгаарлагдсан хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч төлөөлөн хамгаална.”, 54 дүгээр зүйлийн 54.1.5.”нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан;” гэж заажээ.

Хуульд зааснаар хэргийн оролцогч чадвар, чадамжийн үндсэн дээр эрхээ хэрэгжүүлэх ба нэхэмжлэгч Д. шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжиж байгааг илэрхийлж чадахгүй, хаана байгааг ухамсарлахгүй байсан тул хэргийн бусад оролцогчдын зөвшөөрснөөр нэхэмжлэгч Д.г Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж, түүнийг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.”Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна.” гэж заажээ. 

Нэхэмжлэгч нараас Урт холбогдуулан “Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 82 дугаар байр, 7 тоот хаягт байрлах орон сууцыг 1997 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэсэн бүртгэлийн Ц.Г, Б., Г. нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага гаргасан бөгөөд хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлд хамаарахгүй.

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Нийслэлийн орон сууц хувьчлах товчоог гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хүлээн авах боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын улмаас Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны  эрх, хууль ёсны ашиг сонирхол  зөрчигдөхгүй юм.
  2. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай (1997 оны) хуулийн 13 дугаар зүйлийн 3.”Төрийн байгууллагаас олгосон гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхдээ уг гэрчилгээнд бүртгэсэн тухай тэмдэглэл хийх замаар хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулна.” гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл орон сууц өмчлөгч иргэн Д. Нийслэлийн орон сууц хувьчлан товчоонд гаргасан өргөдөл болон гэрчилгээ баталгаажуулахаар гаргасан 1997 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэгтээ Б.*******, Ц.Г*******э, Ц.Г, Б., Г. нарыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхээр заажээ.

Хуулийн дээрх заалт болон үйл баримтаас үзвэл төрөөс хувьчилсан орон сууцыг хувьчилсан гэрчилгээг үндэслэн улсыг бүртгэлийн байгууллагад гаргасан мэдүүлгийн дагуу хамтран өмчлөгчөөр Ц.Г, Б., Г. нарыг бүртгэсэн нь хууль зөрчөөгүй, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар захиргааны илт хууль бусад тооцох үндэслэлгүй байна.

  1. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай (1997 оны) хуулийн 9 дүгээр зүйлийн 2.”Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхэд нэг мэдүүлэг гаргана. Энэ тохиолдолд өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг бичгээр авсан байна.” 11 дүгээр зүйлийн 2.”Улсын бүртгэгч мэдүүлгийг хянаж, энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл түүнийг улсын бүртгэлд бүртгэх шийдвэр гаргах бөгөөд мэдүүлэг хүлээн авсан өдрөөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэнэ.” гэж зааснаар хамтран өмчлөгч нар зөвшөөрөл өгөөгүй байхад бүртгэсэн гэж нэхэмжлэгч маргаж байх боловч төрөөс үнэгүй хувьчилсан орон сууцыг бүртгэх зохицуулалт нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай (1997 оны) хуулийн 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тул нэхэмжлэгчийн үндэслэлийг хүлээн авах боломжгүй.
  2. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага шинээр бүртгэж гэрчилгээ олгодоггүй байх бөгөөд зөвхөн орон сууц эзэмших эрхийн бичиг буюу гэрчилгээнд тэмдэглэл хийдэг байна.
  3. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
  4. Хэрэв нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар тухайн орон сууцны өмчлөлийн маргаан байгаа бол хуульд заасан үндэслэл журмын дагуу холбогдох байгууллага, шүүхэд өргөдөл нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.гээс гаргасан “Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 82 дугаар байр, 7 тоот хаягт байрлах орон сууцыг 1997 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэсэн бүртгэлийн Ц.Г, Б., Г. нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай (1997 оны) хуулийн 13 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан иргэн Ц.Г*******ээс Урт холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 82 дугаар байр, 7 тоот хаягт байрлах орон сууцыг 1997 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэсэн бүртгэлийн Ц.Г, Б., Г. нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүрийн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.ДАМДИНСҮРЭН