Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2024/02539

 

2024 05 08 184/ШШ2024/02539

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 хороо, ******* ******* ******* ТМ центр ******* тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК /РД: *******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* тоот хаягт оршин суух, овогт /РД: /

Зээлийн гэрээний үүрэгт 3 732 071.32 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б. нь 2022 оны 01 сарын 14-ний өдөр манай ББСБ-тай дугаар зээлийн гэрээ байгуулж, 2 599 900 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, зээлийн гэрээ байгуулсан өдрөөс зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ бүрэн төлж барагдуулаагүй. Зээлдэгч нь 2024 оны 04 сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2 217 644 төгрөг, хүү 1 339 672.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******1 225.32 төгрөг, нотариатын зардал 13 500 төгрөг, нийт 3 732 071.32 төгрөгийг Я.аас гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Я.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3 732 071.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2024 оны 05 сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд зохигчид эвлэрч 2024 оны 05 сарын 02-ны өдөр эвлэрлийн гэрээ шүүхэд ирүүлжээ.

Эвлэрлийн гэрээгээр хариуцагч Я. нь ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 3 732 071.32 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 сарын 02-ны өдөр 1 244 000 төгрөг, 2024 оны 07 сарын 02-ны өдөр 1 244 000 төгрөг, 2024 оны 08 сарын 02-ны өдөр 1 244 071.32 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Талууд эвлэрсэн болох нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байх бөгөөд эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 663 төгрөгийн тал хувь 37 331.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 37 331.5 төгрөгийг хариуцагч Б.аас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-нд буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Я.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3 732 071.32 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Я. нь ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 3 732 071.32 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 сарын 02-ны өдөр 1 244 000 төгрөг, 2024 оны 07 сарын 02-ны өдөр 1 244 000 төгрөг, 2024 оны 08 сарын 02-ны өдөр 1 244 071.32 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 663 төгрөгийн тал хувь 37 331.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 37 331.5 төгрөгийг хариуцагч Б.аас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-нд буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ А.ЭНХТӨР