| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 184/2024/03424/И |
| Дугаар | 184/ШШ2024/02544 |
| Огноо | 2024-05-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 184/ШШ2024/02544
*******24 05 08 184/ШШ*******24/02544
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ******* хороо, ******* хороолол /**************0/ Д.Сүхбаатарын гудамж, ******* байр, 2 давхар хаягт байрлах, ******* капитал ББСБ ХХК /РД: 58*******0237/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* хороолол ******* байр, 12******* тоот хаягт оршин суух, ******* овогт /РД: /
Зээлийн гэрээний үүрэгт ******* 377 889.0******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г. нь *******23 оны 01 сарын 27-ны өдөр №ЗГ*******2301-0009 тоот зээлийн гэрээ байгуулан сарын 3.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 5 900 000 төгрөгийн зээлийг Iphone ******* promax загварын гар утас худалдан авах зориулалтаар зээл авсан. Зээл, зээлийн хүү төлөх хуваарийн дагуу *******23 оны 03 сарын 1*******-нд 45******* 328.50 төгрөг, *******23 оны 04 сарын *******-нд 389 980 төгрөг, *******23 оны 05 сарын 1*******-нд 333 000 төгрөг, *******23 оны 0******* сарын 1*******-нд 370 450.*******0 төгрөг, *******23 оны 07 сарын 09-нд 322 813.80 төгрөг, *******23 оны 08 сарын 22-нд 437 895.98 төгрөгийг тус тус төлсөн байна. *******24 оны 04 сарын 09-ний өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлт хийлгүй нийт 231 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Г.тай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, энэ оны 04 сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 4 8*******9 *******1.22 төгрөг, хүү 1 257 281.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 251 45*******.31 төгрөг, нийт ******* 377 889.0******* төгрөгийг Г.ас гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* капитал ББСБ ХХК нь хариуцагч Г.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт ******* 377 889.0******* төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч *******24 оны 04 сарын 1*******-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд хариуцагч Г. нь ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн ******* 377 889.0******* төгрөгийг *******24 оны 05 сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар шүүхэд ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11******* 997 төгрөгийн тал хувь 58 498.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 58 498.5 төгрөгийг хариуцагч Г.ас тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт ******* 377 889.0******* төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г. нь ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн ******* 377 889.0******* төгрөгийг *******24 оны 05 сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11******* 997 төгрөгийн тал хувь 58 498.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 58 498.5 төгрөгийг хариуцагч Г.ас тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******-д зааснаар энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХТӨР