Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2024/02645

 

2024 05 ******* 184/ШШ2024/02645

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Парисын гудамж, ******* ******* тауэр, ******* давхар, *******01а тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК /РД: *******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* ******* гудамж, тоот хаягт оршин суух, овогт /РД: /

Зээлийн гэрээний үүрэгт 1 839 9*******.76 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х. нь манай компанитай 2021 оны 07 сарын 06-ны өдөр  дугаар Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй тул 2024 оны 04 сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1 024 998.61 төгрөг, шимтгэл 58 700 төгрөг, үндсэн хүү 623 929.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 124 785.86 төгрөг, нотариатын зардал 7 500 төгрөг, нийт 1 839 9*******.76 төгрөгийг хариуцагч Х.гээс гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Х.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 839 9*******.76 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2024 оны 05 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд хариуцагч Х. нь ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1 839 9*******.76 төгрөгийг 2024 оны 06 сарын 07-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар шүүхэд ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 388.62 төгрөгийн тал хувь 22 194.31 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 22 194.31 төгрөгийг хариуцагч Х.гээс тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1 839 9*******.76 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Х. нь ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1 839 9*******.76 төгрөгийг 2024 оны 06 сарын 07-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 388.62 төгрөгийн тал хувь 22 194.31 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 22 194.31 төгрөгийг хариуцагч Х.гээс тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ А.ЭНХТӨР