Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 130

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гдаргалж 

          Улсын яллагч: М.Б

Шүүгдэгч: Ө.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ө.Б-т холбогдох ... тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  Ө.Б 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ө.Б нь 2017 оны 7 сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг,  иргэн Н.Ттэй хувийн таарамжгүй харилцаанаас маргалдан улмаар Н.Тийн эрх чөлөөнд халдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

* Эрүүгийн ... тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

* Хохирогч Ц.Тийн өгсөн: 

 

“...Би 2017 оны 7 сарын 30-ны өдөр 22 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн төв замтай гудамжинд явж байтал зүс таних Б гэх залуу мотоцикль уначихсан, ардаа нэг танихгүй залуу сундалчихсан явж байсан бөгөөд гэрийнхээ гадаа очоод зогсохоор нь би очоод Бг “чи надтай нэг уулзчихгүй юм аа, хижиг чинь” гээд хэлчихсэн чинь намайг “чи муу намайг хижиг гэдэг хэн бэ? Чи хэзээ ийм том болчихсон юм гэж хэлээд мөргөчихсөн, тэгээд би тонгойтол ар гараараа 2-3 удаа миний чих, нүүр лүү цохьчихсон. Тэгсэн чинь хамт явж байсан залуу нь бас над руу дайраад гараа атгаж байгаад толгой руу 2-3 удаа цохьсон юм. Тэгээд гэрээс нь аав, ээж, эхнэр нь гарч ирээд бид 3-ыг салгаад, Бг ахтай нь хамт гэр рүү нь аваад орсон. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн юм. Тэр хоёр нилээн согтуу байсан бөгөөд би ч гэсэн жаахан архи уучихсан байсан. Миний үүдэн нэг шүд хугарсан, чих халцарч хавдсан, толгой өвдөж байна. Би гомдолтой байна. Хүзүүнд байсан мөнгөн гинж алга болчихсон. Тэр хавиар хайгаад олоогүй. Бтэй хамт явсан залуу авчихсан гэж бодож байна.  ...Бтэй хамт явсан Ө.Б гэх залуу намайг цохиогүй юм байна лээ. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан болохоор яг болсон асуудлыг нарийн сайн санахгүй байсан юм. Тэр залуу намайг зодсон байх гэж бодож байсан. Сүүлд нь бодоод байсан чинь ах нь гэх залуу бид хоёрыг салгах гэж надруу орилж, түлхэн холдуулж байсныг санасан. Намайг салгах гэж түлхсэн үйлдлийг би зодсон гэж ойлгосон юм. Зодолдох үедээ унагасан мөнгөн гинжээ  маргааш өглөө нь Ө.Б бид хоёр гэрийнх нь хашааны хаалганы ойролцоох өвсөн дотроос хайж олсон...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 10-11 хуудас/

 

Гэрч С.Ө-ийн өгсөн:

... 2017 оны 7 сарын 30-ны өдөр Харанхуй болж байхад манай хүү Ө.Б гэрээсээ гараад явсан. ...манай хүргэн Б удалгүй буцаж гэр орж ирээд Ө.Б гудамжинд хүнтэй зодоон хийгээд байна гэж хэлсэн. Би эхнэрийнхээ хамт гэрээсээ гараад очиход хүү Ө.Б гудамжинд нэг танихгүй залуутай зодоон хийгээд байж байсныг хараад би гүйж очоод боль гэж хэлээд салгасан. Манай хүүтэй зодолдож байсан залуу манай хашааны урдаас шууд явсан. Би тэр залууг танихгүй, урьд нь харж байгаагүй. Зодоон юунаас болж эхэлснийг мэдэхгүй. Тэр оройноо цагдаа ирээд манай хүүг дагуулаад явсан... манай хүү тэр үед архи уусан байсан байх. Маргааш нь би хүүгээ эрүүлжүүлэхээс авсан. Тэр орой надад их согтуу байсан нь мэдэгдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 хуудас/

 

Гэрч Ө.Д-ынөгсөн:

 “... Би тэр орой өөрийн хадам дүү Быг гэрт нь хүргэж өгөх гээд Цагаан давааны 32 дугаар гудамж руу мотоцикльтой өгсөж явтал араас нэг хүн мотоцикльтой сигнаалдаад байсан бөгөөөд Ө.Бын хашааны үүдэн дээр иртэл Т гэх залуу мотоциклийн араас үсэрч бууж ирээд Бтай маргалдаад барьцалдаад авсан юм. Тэгээд зодоон болох гээд заамдалцаад авахаар нь би тэр хоёрыг салгаж, Быг нэг цохиж авчихаад, одоо больцгоо гэж хэлээд буруу хараад явсан. Надаас хойш юу болсон талаар би мэдэхгүй. Намайг байхад заамдалцаад авсан байсан. Тэгээд салгах гэхээр салж өгөхгүй, бие бие рүүгээ ална гэх зэргээр хашхиралдаад, тал талаасаа дайраад байсан болохоор нь би бушуухан холдох минь гэж бодоод яваад өгсөн юм......” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 14-15х/

 

Яллагдагч Ө.ын өгсөн:

“... 2017 оны 7 сарын 30-ны өдөр би 22 цагийн үед мотоцикльтой ахаараа гэр лүүгээ хүргүүлэх гээд харьж яваад гудамжны үзүүрт Н.Ттэй таарч, тэгээд Н.Т манай гэрийн гадаа ирсэн юм. Тухайн үед бид хоёр архи дарс хэн хэн нь уусан халамцуухан байсан. Тэр үед Н.Т надад “чи надтай уулзчихгүй юм аа, хижиг чинь гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи намайг хижиг гэдэг хэн бэ гэж хэлээд маргалдсан. Тэгээд би Н.Тийг нэг удаа шүд рүү нь толгойгоороо мөргөсөн. Тэгээд доошоо тонгойхоор нь араас нь гараараа 2-3 удаа цохьсон. Манай аав гарч ирээд бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х/

 

Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны  2017 оны 7 сарын 31-ний өдрийн 325 дугаартай шинжээчийн  дүгнэлт: “...Н.Тийн биед тархины доргилт, баруун чихний дэлбэнгийн дотор талд жижиг зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдэд няцралт гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохой болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. Н.Тийн 11-р шүд байхгүй, буйл хуучин сорвитой байна / унаад удсан/...гэжээ./хх-ийн 18 хуудас/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28-29х/ зэрэг болно. 

 

2017 оны 07 сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, газарт иргэн Н.Тийн биед хөнгөн хохирол учирсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ө.Б үйлдсэн болох нь  хохирогч Ц.Тийн “...намайг “чи муу намайг хижиг гэдэг хэн бэ? Чи хэзээ ийм том болчихсон юм гэж хэлээд мөргөчихсөн, тэгээд би тонгойтол ар гараараа 2-3 удаа миний чих, нүүр лүү цохьчихсон...” гэх мэдүүлэг, гэрч С.Өлзийхутагийн “...Би эхнэрийнхээ хамт гэрээсээ гараад очиход хүү Ө.Б гудамжинд нэг танихгүй залуутай зодоон хийгээд байж байсныг хараад би гүйж очоод боль гэж хэлээд салгасан...” гэх мэдүүлэг, гэрч Ө.Д-ийн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаар гарсан  Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 сарын 31-ний өдрийн 325 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ө.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр  шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байна гэж үзэв.   

 

           Иймд шүүгдэгч Ө.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Ө.Б нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага

 

                                                       ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Б овогт Ө. Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-ыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг  өдөрт 4 /дөрөв/-өөс дээшгүй цагаар тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

5. Шүүгдэгч Ө.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ө.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР