Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 112/ШШ2024/0001

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: .............. аймгийн ............... сумын иргэн Д.Н, Н.Б

Хариуцагч: ............. аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.А

Гуравдагч этгээд: иргэн С.Г

Нэхэмжлэлийн шаардлага: .......... аймгийн .............. сумын ............. багийн .......... гудамд хууль бусаар барилга хоорондын зайг зөрчин барилга барьж байгаа үйлдлийг зогсоож, барилгын норм дүрмийн дагуу барилга хоорондын зайг тогтоож барилгын ажлын зөвшөөрөл олгохыг даалгах, иргэн С.Г-д манай газрыг хууль бусаар давхцуулж олгосон кадастрын зургийг хүчингүй болгож, манай алга болсон 10 м.кв газрыг олгохыг даалгах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н, Н.Б, нэхэмжлэгч Д.Н-н өмгөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нар оролцов.

                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Н, Н.Б нар шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Д.Н, Н.Б бид шүүхэд гаргасан 1. ............ аймгийн ............ сумын .......... багийн ........ гудамд хууль бусаар барилга хоорондын зайг зөрчин барилга барьж байгаа үйлдлийг зогсоож, барилгын норм дүрмийн дагуу барилга хоорондын зайг тогтоож барилгын ажлын зөвшөөрөл олгохыг даалгах, 2. Газрын кадастр хийхдээ 10 м.кв газрын цэгийг өөрчилсөн, манай газрыг давхцуулж олгосон кадастрын зургийг хүчингүй болгуулах гэсэн дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нэгэн эрх зөрчсөн захиргааны шийдвэр гараагүй байгаа болохыг мэдсэн гэв.   

 

ҮНДЭСЛЭХ нь:

................ аймгийн .................. сумын иргэн Д.Н, Н.Б нараас .............. аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан “............. аймгийн ................. сумын ........... багийн ........... гудамд хууль бусаар барилга хоорондын зайг зөрчин барилга барьж байгаа үйлдлийг зогсоож, барилгын норм дүрмийн дагуу барилга хоорондын зайг тогтоож барилгын ажлын зөвшөөрөл олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Н, Н.Б нар нь “иргэн С.Г-д манай газрыг хууль бусаар давхцуулж олгосон кадастрын зургийг хүчингүй болгож, манай алга болсон 10 м.кв газрыг олгохыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно.

Улмаар хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгч нар нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг шүүхэд бичгээр гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болохоор байх тул нэхэмжлэгч Д.Н, Н.Б нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нар нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д заасан хориглолтод хамаарахгүй болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдахыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Д.Н, Н.Б нар нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлсөн байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт ...нэхэмжлэлээсээ татгалзах ...замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан .......... аймгийн ............. сумын иргэн Д.Н, Н.Б нараас ........ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан ................ аймгийн .......... сумын ............. багийн ....... гудамд хууль бусаар барилга хоорондын зайг зөрчин барилга барьж байгаа үйлдлийг зогсоож, барилгын норм дүрмийн дагуу барилга хоорондын зайг тогтоож барилгын ажлын зөвшөөрөл олгохыг даалгах, иргэн С.Г-д манай газрыг хууль бусаар давхцуулж олгосон кадастрын зургийг хүчингүй болгож, манай алга болсон 10 м.кв газрыг олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 66, 67, 68 дугаар зүйлийн дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                   ШҮҮГЧ                                   Ч.ОЮУНСҮРЭН