Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2024/02628

 

 

 

 

 

 

 

 

2024 07 01

181/ШШ2024/02628

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,

Нэхэмжлэгч: .............оршин суух, А.О /Регистрийн дугаар: ./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:. тоотод бүртгэлтэй ч, .тоотод оршин суух, Б.А  /Регистрийн дугаар: ./-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 16.500.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ньБ.А д холбогдуулан гэрээний үүрэгт 16.500.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ:

А.О миний бие Сүхбаатар дүүрэг, 1.. тоот хаягт байрлалтай, 118.83 мкв орон сууцыг өмчилдөг. Миний бие Америкийн улсын Чикаго хотод сурах хугацаандаа өөрийн өмчлөлийн орон сууцаа хөлслүүлэх, түрээслүүлэхээр ээж Г.М. 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр итгэмжлэл хийж үлдээгээд явсан. Надаас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр ээж Г.М. 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр бүрэн тавилгатай 4 өрөө орон сууцыг иргэнБ.А д хөлслүүлэхээр "Орон сууц хөлслөх гэрээ" байгуулж, 1 сарын хөлс 6.000.000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал 1 жилийн хугацаатай уг орон сууцыг хөлслүүлэхөөр тохирсон байдаг. Орон сууц хөлслөх гэрээнд зааснаар эхний 6 сарын төлбөрийг 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор; сүүлийн 6 сарын хөлсийг 2022 оны 02 дугаар сарын 29-ний дотор төлөхөөр тохиролцсон боловч Э.А тус орон сууцанд орж амьдрахдаа нэг ч сарын хөлсийг төлөхгүй байсаар 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр орон сууцнаас нүүсэн.Б.А 2021 оны 8 дугаар сарын 30-наас 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хооронд нийт 3 сар 9 хоногийн хугацаанд амьдарсан бөгөөд энэ хугацааны хөлс 18.200.000 төгрөг болно. Мөн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр эхний 6 сарын хөлс 36 сая төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсний алданги, орон сууцны ашиглалтын зардал зэрэг төлбөр тооцоог оруулан тооцож Э.А нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Амлалт бичиг" гэх зүйлийг өөрийн гараар бичиж өгсөн. Үүнд "...талуудын хооронд хийсэн гэрээний төлбөр болон 20.400.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, мөн СӨХ-өөс үүсэх нэмэлт зардлуудыг хүлээн зөвшөөрч байна" гэж бичсэн бөгөөд үүнээс хойш 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 2.000.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1.000.000 төгрөгийг төлсөн. 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 400.000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 5.000.000 төгрөг /нийтдээ 9.400.000/ төгрөг төлсөн болно. Ийнхүү, Э.А 11.000.000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байх тул Э.Агаас түрээсийн төлбөр 11.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн орон сууцны хөлсийг тохирсон хугацаандаа төлөөгүй хугацаа хэтрүүлсний алдангид 5.500.000 төгрөг, нийт 16.500.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эн., хариуцагчБ.А нар шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ 1.000.000 төгрөгийг татгалзаж, хариуцагч 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарыан 25-ны өдөр 5.500.000 төгрөгөөр төлж барагдуулна. Хуваарийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.О ньБ.А д холбогдуулан гэрээний үүрэгт 16.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс өмнө зохигчид хэлэлцэн тохирч, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 1.000.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч үлдэх 15.500.000 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5.500.000 төгрөгөөр төлөх, төлүүлэхээр эвлэрчээ.

Дээрх эвлэрэл Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.А.Он нэхэмжлэлтэй,Б.А д холбогдох хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 1.000.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч үлдэх 15.500.000 /арван таван сая таван зуун мянган/ төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5.500.000 төгрөгөөр төлөх, төлүүлэхээр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240.450 төгрөгийн тавин хувийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 120.225 төгрөгийг гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 117.725 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

 3.Энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ