| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00610/И |
| Дугаар | 131/ШШ2024/00573 |
| Огноо | 2024-06-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 131/ШШ2024/00573
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн *******,*******,*******,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Баянхонгор аймгийн Прокурорын газар,
Хариуцагч: Баянхонгор аймгийн*******,*******,*******,*******,*******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 1,500,000 гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн ******* халамжийн үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Оюунбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянхонгор аймгийн *******. халамж үйлчилгээний газрын дарга Э.Энхтөрийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 289 дугаартай хүсэлтээр Ажлын байрыг дэмжих хөтөлбөр-ийн санхүүгийн дэмжлэгт 2020 онд хамрагдсан иргэн******* нь 1,500,000 төгрөгийг төлж барагдуулаагүй хугацаа хэтрүүлсэн байх тул Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдлийг нэр бүхий иргэнээс гаргуулахаар нэхэмжлэл гаргаж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд Баянхонгор аймгийн *******, халамж үйлчилгээний газрыг төлөөлөн оролцоно уу гэсэн хүсэлтийг тус прокурорын газарт ирүүлснийг хүлээн авч хангаж шийдвэрлэсэн болно.
Баянхонгор аймгийн*******,*******,*******,******* нь 2020 оны 04 дугаар сарын 23-ны өдөр хөтөлбөр-т хамрагдаж Баянхонгор аймгийн *******, халамж үйлчилгээний газраас 3,000,000 төгрөгийг 36 сарын хугацаанд эргэн төлөхөөр гэрээ байгуулан зээлийн санхүүжилт авчээ.
Гэвч******* нь Ажлын байрыг дэмжих хөтөлбөр-т хамрагдаж авсан 3,000,000 төгрөгийн зээлээс 1,500,000 төгрөгийн эргэн төлөлт хийгдээгүй байх тул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөний улмаас Баянхонгор аймгийн *******, халамж үйлчилгээний газарт 1,500,000 төгрөгийн авлага үүсэж, төр^д хохирол учирсан байна.
Баянхонгор аймгийн *******, халамж үйлчилгээний газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу******* нь Ажлын байрыг дэмжих хөтөлбөр-ийн хүрээнд Баянхонгор аймгийн *******, халамж үйлчилгээний газраас авсан зээлийн гэрээний эргэн төлөлт 1,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргах үндэслэл бий болсон.
Баянхонгор аймгийн *******, халамж үйлчилгээний газар нь улсын төсвөөс санхүүждэг байгууллага бөгөөд засгийн газраас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд иргэн******* нь тус газраас зээл авч уг зээлээ төлж барагдуулаагүй байх тул түүнээс 1,500,000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах хууль зүйн үндэслэлтэй байх тул Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ гэж үзэхээр байна.
Ажлын байрыг дэмжих хөтөлбөр-ийн санхүүгийн дэмжлэг нь улсын төсвөөс олгогддог, хөнгөлөлт зээл олгоход зарцуулагддаг, мөн зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн үйлдэл гэж дүгнэхээр байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно., 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй., 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.. гэж, мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5,6 дахь хэсэгт зааснаар*******гээс 1,500,000 төгрөгийг гаргуулж Баянхонгор аймгийн *******, халамж үйлчилгээний газарт олгуулах буюу ******* эрхлэлтийг дэмжих сан, Төрийн сангийн 100030037010 тоот дансанд оруулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана гэж зааснаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2-д бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно.. гэсний дагуу прокурор нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно...гэж зааснаар төрийн байгууллагын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах үндэслэлтэй байна.
Дээрх хууль тогтоомжид зааснаар******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж төрийн болон нийтийн аль алиных нь ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байх тул хохирол гаргуулахаар прокурорын нэхэмжлэл гаргаж байна. Иргэн*******гээс зээлийн эргэн төлөлтийн төлбөр 1,500,000 төгрөгийг гаргуулж Баянхонгор аймгийн *******, халамж үйлчилгээний газарт олгуулах буюу ******* эрхлэлтийг дэмжих сан, Төрийн сангийн 100030037010 тоот дансанд оруулж өгнө үү.
Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-т тус тус заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн *******, халамж үйлчилгээний газар нь*******д холбогдуулан ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн гэрээний үүргийн 1,500,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлага өрхийг малжуулах гэрээний үүргийн 1,500,000 төгрөгийг төлж биелүүлсэн болох нь Төрийн банк ХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.13-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд 1,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38,950 төгрөгийн тал хувь буюу 19,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******, нэхэмжлэгч Баянхонгор аймгийн *******, Халамж үйлчилгээний газрын өрхийг малжуулах гэрээний үүргийн 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу 1,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38,950 төгрөгийн тал хувь буюу 19,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.