Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 131/ШШ2024/00576

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, *******,*******,*******,*******,

Хариуцагч: Баянхонгор аймаг, *******,*******,*******,*******

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч*******, хариуцагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч******* ньэд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Ж.Уранбилэг миний бие нь 2017 ондтэй танилцаж улмаар 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гэрлэж 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 6452000001 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүү төрсөн. Бид зан харилцааны тохиромжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2022 оноос салж тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хүү маань эх*******ийн асрамжид өсөж торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүийг миний асрамжид үлдээж, эцэгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

1.1. Нэхэмжлэгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2017 онд танилцаад 2 жил үерхээд хүүхэдтэй болсон. Хүүхэдтэй болоод зан харилцааны хувьд таарамжгүй байсан учир би Улаанбаатар хот руу явж ажил хийхээр болсон. Бид хоёр тусдаа амьдраад 3, 4 жил болж байгаа. Бид хоёрын дундаас 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүү маань төрсөн. Нэрийг нь Цагааншүхэрт гэдэг. Нэхэмжлэлийн шаардлага болохоор хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөр дээрээ байлгах хүсэлтэй байна гэв.

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Бид таарамжгүй харьцаанаас болж 2022 оны 3 дугаар сараас Уранбилэг нь салж Улаанбаатар хот руу явсан. Энэ цагаас хойш хүү маань надтай хамт хөдөө амьдарч байсан. Уранбилэг нь 2024 оны 2 сарын үед ирж хүүгээ аваад явсан. Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэгээ төлнө. Харин цаашид хүүхэдтэй минь уулзуулж байхыг хүсч байна. Бид тусдаа амьдарч байгаа. Өөр өөр амьдралтай болсон гэжээ.

2.1. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид хоёр 2017 онд танилцаад 2 жил гаран үерхээд 2018 онд гэр бүл болсон. 2019 онд хүү минь төрсөн. Гэр бүлийн харилцаанаас болж гэрлэлтээ цуцлуулах гэж байх шиг байна. Хүүг маань Цагааншүхэрт гэдэг ээж дээрээ байгаа. Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэмж төлөхөд татгалзах зүйлгүй. Хүүхдийн тэтгэмжээ данс нээж сар болгон хийхээ хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэргийг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчаас гаргасан болон талуудын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн баримт байхгүй байна.

Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч******* нь хариуцагчэд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хариуцагч нь гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч, хүүхдээ эхийнх нь асрамжид үлдээж, тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

4. Учир нь: Гэрлэгчид болох*******, нар нь 2018 онд гэр бүл болж, хурим найраа хийж, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж, гэр бүлийн хамтын амьдралтай байх хугацаанд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүүийг төрүүлсэн, талууд тусдаа амьдрах үеэс хүүхэд нь эхийн асрамжид эрүүл энх өсөж байгаа болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаангүй байна.

5. Нэхэмжлэгч******* гэрлэлтээ цуцлуулах шалтгааныг ...Бид зан харилцааны тохиромжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2022 оноос салж тусдаа амьдрах болсон юм. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон... гэж тодорхойлсон, гэрлэгчид 2022 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид зохигч нь эвлэрч, хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй, тус тусдаа гэр бүлтэй болсон амьдралын бодит байдал үүссэн талаар шүүх хуралдаанд илэрхийлснийг харгалзан шүүхээс эвлэрүүлэх хугацаа тогтоох боломжгүй гэж үзэн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүүийг эх*******ийн асрамжид үлдээв.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу эцэг нь хүүийг тэжээн тэтгэх үүрэгтэй тул түүнээс тэтгэлэг гаргуулж, хүүхдийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд эцэг нь хүүхдүүдээсээ тусдаа амьдарсан ч эрх, үүрэг хэвээр үргэлжилнэ. Тиймээс хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахаас гадна хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг нь хэвээр болно.

9. Иймд эх*******, эцэг нарын хуульд заасан эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг, хэн нэг нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нөгөөдөө саад хийхгүй байх үүрэгтэйг мэдэгдэх нь зүйтэй.

10. Зохигч нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдав.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчээс 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д тогтмол хугацаанд төлөгдөх ...тэтгэлэг ...шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж нөхөн гаргуулахаар заасан тул хариуцагчээс нэг жилийн хугацаанд төлбөл зохих 2,683,800 (223650х12 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 57,891 төгрөгийг гаргуулж төсвийн орлого болгохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан*******,******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүүийг эх*******ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүүэд 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувийн хэмжээгээр, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоон, эцэгээс сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалж, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдсэнийг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчээс 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******т олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчээс нэг жилийн хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 57,891 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Баянхонгор аймгийн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах В.Ундрах-Оргилд даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА