| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00543/И |
| Дугаар | 131/ШШ2024/00577 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 131/ШШ2024/00577
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, *******,*******,*******,*******,*******,*******,
Хариуцагч:*******,*******,*******,,,,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 4,279,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ариунболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ньад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 4,279,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөрад албан ёсны гэрээ байгуулж 2,000,000 төгрөгийг 20 хоногийн 10 хувийн хүүтэй 6 сарын хугацаагаар зээлүүлж нь зээлж авсан. Гэвч зээлж авснаас хойш 900,000 төгрөгийг нь төлж 1,100,000 төгрөгийг одоог болтол төлөлгүй намайг хохироож байна. Иймд үндсэн зээл 1,100,000 төгрөг, зээлийн хүү 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 110,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хүү 110,000 төгрөг, 06 дугаар сарын 19-ний өдрийн 110,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хүү 110,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хүү 110,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн хүү 110,000 төгрөг, 09 дүгээр сарын 09-ний өдрийн хүү 110,000 төгрөг, 09 дүгээр сарын 29-ний өдрийн хүү 110,000 төгрөг, 10 дугаар сарын 19-ний өдрийн хүү 110,000 төгрөг, 11 дүгээр сарын 09-ний хүү 110,000 төгрөг, 11 дүгээр сарын 29-ний өдрийн хүү 110,000 төгрөг, 12 дугаар сарын 19-ний өдрийн хүү 110,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хүү 110,000 төгрөг, 1 дүгээр сарын 29-ний 110,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хүү 110,000 төгрөг, 03 дугаар сарын 09-ний өдрийн хүү 110,000 төгрөг, 03 дугаар сарын 29-ний өдрийн хүү 110,000 төгрөг, 04 дүгээр сарын 19-ний өдрийн хүү 110,000 төгрөг, 05 дугаар сарын 03-ны хүү 110,000 төгрөг, 05 дугаар сарын 17-ны өдрийн хүү 110,000 төгрөг, 8 хоногийн хүү 44000 төгрөг нийт хүү 2,134,000 төгрөг, зээлийн гэрээний 3.7-т заасны дагуу 0,5 хувийн хүүгийн алданги 100 хоногоор тооцов. Нэг хоногийн алданги 10450х100=1,045,000 төгрөг, нийт 4,279,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:
Миний бие ньээс 2023.4.19-нд 2,000,000 төгрөг зээлсэн нь үнэн. Тухайн үед ийм өндөр хүүтэй зээлээгүй бөгөөд 2024 оны 2 сарын үед Шүрэнчимэг нь намайг дуудаад зээлийн гэрээн дээр гарын үсэг зуруулсан.
Миний хувьд 2023.7.9-нд Шүрэнчимэгт 1,500,000 төгрөгийг буцааж төлсөн. Одоо үлдэгдэл нь 500,000 төгрөг үлдсэн. Үүнийг нь би төлнө. Сүүлд хийсэн зээлийн гэрээ нь дэндүү өндөр хүүтэй буюу 20 хоногийн 10 хувийн хүүтэй хууль зөрчсөн гэрээ гэж үзэж байна. Хууль зөрчсөн гэрээ учраас хүү, алданги төлөхгүй гэжээ.
3. Зохигч шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуул бид доорх нөхцөлөөр эвлэрч байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжилсэн 4,279,000 төгрөгийн 2,279,000 төгрөгөөс татгалзаж, 2,000,000 төгрөгийгаас авахаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2,000,000 төгрөгийг 2 сарын хугацаанд 1 сая, 1 саяар нь төлөхөөр харилцан тохиров гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ньад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 4,279,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч 2,279,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 2,000,000 төгрөгийг 2 сарын хугацаанд хуваан төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь нотлогдож байна.
Дээрх эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,414 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 41,707 төгрөг, хариуцагчаас 23,745 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчт олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.ийн нэхэмжлэлтэйад холбогдох хэрэгт нэхэмжлэгч нь 2,279,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь ,000,000 төгрөгийг 2 сарын хугацаанд хуваан төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,414 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 41,707 төгрөг, хариуцагчаас 23,745 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА