Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2021/ДШМ/1047

 

 

 

 

 

 

                   2021          12              9                                         2021/ДШМ/1047                 

 

 

                            Э.Б, О.Н, Б.Э, Н.Ч нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Отгонбаатар,

шүүгдэгч Э.Б,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЗ/2453 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурор М.Отгонбаатарын 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 33 дугаартай эсэргүүцэлд  үндэслэн О.Н, Э.Б, Б.Э, Н.Чнарт холбогдох эрүүгийн 2109001440254 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Т овгийн Э-ны Б, ... оны.........дүгээр сарын.........-ны өдөр ............хотод төрсөн,......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Баруун сайхан.........дугаар гудамжны ........тоотод оршин суух бүртгэлтэй боловч  ....дүүргийн ..... дугаар хороо, ..........тоотод түр оршин сууж байгаа, /РД............................... /;

.................аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны ...... дугаар сарын......-ны өдрийн ....... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар .... жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            2. С.... овгийн О-ын Н, ....оны ....дугаар сарын ...-ны өдөр ................ хотод төрсөн,  настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эмээ, эгч, дүү нарын хамт, Б дүүргийн ....дүгээр хороо, ....дугаар байрны ....тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,                                      /РД:................../;

            3. Б....... овгийн Б....ын Э....., .........оны ....... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., эх, ах, дүүгийн хамт, Б дүүргийн .... дугаар хороо, Чулуут ..... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........../;

            4. Х... овгийн Н-ын Ч,........... оны .... дугаар сарын .....-ны өдөр ..... аймгийн .......суманд төрсөн,.... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, М-ийн хамтарсан сургуулийн ... дугаар дамжааны оюутан, ам бүл ..., эмээ, ахын хамт ..... аймгийн Улиастай .... дүгээр баг, .............дугаар гудамжны....... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .........дүүргийн .... дүгээр хороо,... дугаар гудамжны ..... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................../;

            1. Э.Б нь ганцаараа:

......оны.....дугаар сарын ....-ний өдөр Б дүүргийн 12 дугаар хороо, ......ын АОС-3 дугаар гудамжны .... тоотод хууль бусаар нэвтрэн орж, хохирогч Н.Ч-ийн эзэмшлийн.......төгрөгийн үнэ бүхий “Sumsung J6” маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авсан,

          .....оны....дүгээр сарын ....-ны орой .... цаг 30 минутын орчимд Б дүүргийн.....дүгээр хороо, “С...........” хотхоны явган хүний гарцан дээр иргэн Д.Б “маск зүү” гэж зориуд маргаан өдүүлж, улмаар түүний нүүрэн тус гараараа цохиж, “Sumsung A50” маркийн гар утас, хэтэвч, жолооны болон иргэний үнэмлэх, бэлэн 12.000 төгрөг, Голомт банкны зэс картнаас 120.000 төгрөгийг хүч хэрэглэн авч, 595.500 төгрөгийн хохирол учруулсан,

.....оны ..... дүгээр сарын .....-ны өдөр....цагийн орчимд..... дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулиас гараад утсаар яриад явж байсан хохирогч Х.Г-ийн хэвлий хэсэгт гараараа цохиж, .....төгрөгийн үнэ бүхий “Sumsung galaxy J3” маркийн гар утсыг хүч хэрэглэн авч, бусдад нийт .....төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 1 дүгээр сарын 28, 29-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан Б.Баярмааг “2 өрөө байр түрээслүүлнэ” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Б дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 5032949126 дугаарын данс руу 2 удаагийн гүйлгээгээр 650.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

.....оны....дугаар сарын ..-ний өглөө 9 цагийн үед Б дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн .....тоотод насанд хүрээгүй хохирогч Х.И-ээс түүний эзэмшлийн ......төгрөгийн үнэ бүхий “Sumsung S8” маркийн гар утсыг нь “утсаар ярьчихаад буцаагаад өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан шилжүүлж авсан,

1.1. Э.Б нь  бусадтай бүлэглэн:

О.Нтай бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан О.П-аас “Сансарын Баянцээлийн ойролцоо 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 5034635221 дугаарын данс руу 500.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Э.Б нь О.Нтай бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Ц.М-ээс “нийтийн байранд өрөө түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Т:..... хотхоны .... дүгээр байрны.....тоотоос “.......” дугаарын данс руу ......төгрөгийг шилжүүлэн авсан,

Э.Б нь .... оны ... дүгээр сарын .........-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Ш.С-гаас “...........хотхонд 2 өрөө байр түрээслүүлнэ" гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Сонгинохайран дүүргийн 28 дугаар хороо, А....... худалдааны төвд байрлах бэлэн мөнгийн машинаас ...............дугаарын данс руу 500.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Э.Б нь О.Н, Б.Э нартай бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Ж.Отгончулуунаас “нийтийн байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Б дүүргийн чулуун овооны Сансар худалдаанд байрлах АТМ-ээс 5098100925 дугаарын данс руу 150.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Э.Б нь О.Н, Б.Э нартай бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан А.Анужингаас “нийтийн байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Б дүүргийн чулуун овооны Сансар худалдаанд байрлах АТМ- ээс 5098100925 дугаарын данс руу 150.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Э.Б нь О.Н, Б.Э нартай бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Ц.Жадамбаас “нийтийн байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 5956059575 дугаарын данс руу 500.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Э.Б нь Б.Э, О.Н нартай бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан А.Чанцалаас “Жуковын ойролцоо байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Б дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах АТМ-ээс 5024884666 дугаарын данс руу 100.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Э.Б нь Б.Э, О.Н нартай бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан Л.Пүрэвсүрэнгээс “байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Б дүүргийн.........дугаар хороо,....... байрны ..... тоотоос ..............дугаарын данс руу 400.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Э.Б нь О.Н, Б.Э нартай бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан У.М-аас “Американ дэнж хотхонд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан С.......... дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 5018274852 дугаарын данс руу 700.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Э.Б нь О.Н, Б.Э нартай бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан Н.С-ээс “Американ дэнж хотхонд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан ......дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 5018274852 дугаарын данс руу 50.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Э.Б нь О.Н, Б.Э нартай бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан Ж.М-аас “А..... 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо, 113 дугаар байрны .......тоотоос ............... дугаарын данс руу ............төгрөгийг шилжүүлэн авсан,

Э.Б нь О.Н, Б.Э нартай бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Д.Энхсайханаас “Тасганы овооны ард байрлалтай дотроо нойлтой дулаахан 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Сансар худалдааны төв дотроос ............. дугаарын данс руу ......төгрөгийг шилжүүлэн авсан,

Э.Б нь Б.Э, О.Н нартай бүлэглэн цахим хэрэгсэл ашиглан 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Г.Бямбацэрэнгээс “2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 100 айлын ..........төвөөс дугаарын данс руу 50.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Э.Б нь О.Н, Б.Э нартай бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан Б.Бурмаагаас “Зүүн хүрээ хотхонд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 5018274852 дугаарын данс руу 100.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Э.Б нь О.Н, Б.Э нартай бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Х.М-ээс “Американ дэнж хотхонд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Б дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 5018274852 дугаарын данс руу 100.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Э.Б нь Б.Э, О.Н, Н.Ч нартай бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан “байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, 54Д байрны 22 тоот бусдын байрыг Л.Бархасбадид үзүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Оргил худалдааны төвийн гадна талаас 800.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад нийт 6.180.000 төгрөгийн бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

            2. О.Н нь ганцаараа:

 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Н.Цацралаас “нийтийн байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Хилийн цэргийн ажилчдын байрнаас 5024884666 дугаарын данс руу 200.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

О.Н нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Ц.Сүрэнгээс “нийтийн байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 32-487 тоотоос 5024884666 дугаарын данс руу 200.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

О.Н нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Н.Хүрэлсүхээс “Американ дэнж хотхонд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 5024884666 дугаарын данс руу 50.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

           О.Н нь 2021 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан “нийтийн байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Сэлхийн эцэс гэх газраас Б.М-аас ................... дугаарын данс руу 100.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

О.Н нь 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Д.Б-аас “Аптай хотхонд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан ..........дүүргийн 10 дугаар хороо, ..........дугаар байрны ......... тоотоос ............... дугаарын данс руу 1.400.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2.1. О.Н нь бусадтай бүлэглэн:  

2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Э.Х-аас “Натурын голын зам дагуу 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан ........дүүргийн 4 дүгээр хороо, ......хорооллын ........... дүгээр байрнаа:...................дугаарын данс руу 200.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

О.Н нь Н.той бүлэглэн 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Д.А-ээс “байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан .............дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрээс ................. дугаарын данс руу 300.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

О.Н нь Н.Ч-той бүлэглэн 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Г.Гаасүрэнгээс “хямд байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар “Үнэгүй мн” сайтад байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Б дүүргийн 11 дүгээр .................. тоотоос ............... дугаарын данс руу 300.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

О.Н нь Н.Ч-той бүлэглэн 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан О.Т-аас “нэг өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Б дүүргийн..........дугаар хороо, ..............тоотоос ......... дугаарын данс руу 100.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

О.Н нь Н.Ч-той бүлэглэн 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Д.Я-гээс “нийтийн байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан .............дүүргийндугаар хороо, ...........дугаар сургуулийн урд талаас ............... дугаарын данс руу 200.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

О.Н нь Э.Бтой бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан О.П-аас “Сансарын Баянцээлийн ойролцоо 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс ............... дугаарын данс руу 500.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

            О.Н нь Э.Б-той бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Ц.М-ээс “нийтийн байранд өрөө түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан .....дүүргийн 18 дугаар хороо, ...............хотхоны .... дүгээр байрны........тоотоос ............дугаарын данс руу 100.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

О.Н нь Э.Б-той бүлэглэн ..... оны ....... дүгээр сарын ...........-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Ш.Соёлмаагаас “........... хотхонд 2 өрөө байр түрээслүүлнэ" гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Сонгинохайран дүүргийн 28 дугаар хороо, :.....................худалдааны төвд байрлах бэлэн мөнгийн машинаас ............... дугаарын данс руу 500.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

О.Н нь Э.Б, Б.Э нартай бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Ж.О-наас “нийтийн байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Б дүүргийн чулуун овооны сансар худалдааны төвд байрлах АТМ-ээс .............дугаарын данс руу 150.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

О.Н нь Э.Б, Б.Э нартай бүлэглэн ....оны........дүгээр сарын 10-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан А.А-гаас “нийтийн байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Б дүүргийн чулуун овооны ............худалдаанд байрлах АТМ- ээс ........... дугаарын данс руу 150.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

О.Н нь Э.Б, Б.Э нартай бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Ц.Ж-с “нийтийн байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрээс................дугаарын данс руу 500.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

О.Н нь Б.Э, Э.Б нартай бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан А.Ч-аас “Жуковын ойролцоо байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Б дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах АТМ-ээс .............. дугаарын данс руу 100.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

О.Н нь Э.Б, Б.Э нартай бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан Л.П*гээс “байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Б дүүргийн 16 дугаар хороо, .......дугаар байрны ...тоотоос  дугаарын данс руу 400.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

О.Н нь Э.Б, Б.Э нартай бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан У.М-гаас “............хотхонд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан ...........дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 5018274852 дугаарын данс руу 700.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

О.Н нь Э.Б, Б.Э нартай бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан Н.С-ээс “....................хотхонд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 5018274852 дугаарын данс руу 50.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

О.Н нь Э.Б, Б.Э нартай бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан Ж.М-с ..................дэнж хотхонд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 113 дугаар байрны 1-8 тоотоос .............дугаарын данс руу 700.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

О.Н нь Э.Б, Б.Э нартай бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Д.-с “Тасганы овооны ард байрлалтай дотроо нойлтой дулаахан 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Сансар худалдааны төв дотроос .............дугаарын данс руу 300.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

О.Н нь Э.Б, Б.Э нартай бүлэглэн цахим хэрэгсэл ашиглан 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Г.Б-гээс “2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, 100 айлын Жоби төвөөс ............... дугаарын данс руу 50.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

О.Н нь Э.Б, Б.Э нартай бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан Б.Бу--с “Зүүн хүрээ хотхонд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан ................... дугаарын данс руу 100.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

О.Н нь Э.Б, Б.Э нартай бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Х.М-с “...............хотхонд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Б дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс ..................... дугаарын данс руу 100.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

О.Н нь Э.Б, Б.Э, Н.Чнартай бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан “байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан ..............дүүргийн 17 дугаар хороо, 54Д байрны 22 тоот бусдын байрыг Л.Б-д үзүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Оргил худалдааны төвийн АТМ-ээс 800.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад нийт ...........төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

3. Б.Э нь бусадтай бүлэглэн:

Б.Э нь Э.Б, О.Н нартай бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан А.А-с “нийтийн байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Б дүүргийн ................овооны “Сансар” худалдааны төвд  байрлах АТМ-ээс ...................дугаарын данс руу 150.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Б.Э нь Э.Б, О.Н нартай бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Ж.О-с “нийтийн байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Б дүүргийн Чулуун овооны “...........” худалдааны төвд байрлах АТМ-ээс .................... дугаарын данс руу 150.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Б.Э нь Э.Б, О.Н нартай бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Ц.Ж--с “нийтийн байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрээс ........... дугаарын данс руу 500.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Б.Э нь Э.Б, О.Н нартай бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан Л.П-с “байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Б дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны 58 тоотоос .................... дугаарын данс руу 400.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Б.Э нь Э.Б, О.Н нартай бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан А.Чанцалаас “Жуковын ойролцоо байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Б дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах АТМ-ээс 5024884666 дугаарын данс руу 100.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Б.Э нь Э.Б, О.Н нартай бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан Н.Сарангэрэлээс “............хотхонд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээс ............ дугаарын данс руу 50.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Б.Э нь Э.Б, О.Н нартай бүлэглэн ....... оны.........дугаар сарын 04-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан Ж.Мөнхтулгаас “Американ дэнж хотхонд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Хан-Уул дүүргийн...........дүгээр хороо, ......... дугаар байрны .......тоотоос ................. дугаарын данс руу 700.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Б.Э нь Э.Б, О.Н нартай бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан У.Мгаас “............хотхонд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрээс.................дугаарын данс руу 700.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Б.Э нь Э.Б, О.Н нартай бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Д.Энхсайханаас “Тасганы овооны ард байрлалтай дотроо нойлтой дулаахан 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Сансар худалдааны төв дотроос ............... дугаарын данс руу 300.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Б.Э нь Э.Б, О.Н нартай бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан Б.Бурмаагаас “Зүүн хүрээ хотхонд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан ..................... дугаарын данс руу 100.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Б.Э нь Э.Б, О.Н нартай бүлэглэн цахим хэрэгсэл ашиглан 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Г.Бямбацэрэнгээс “2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, Сүхбаатарын дүүргийн нутаг дэвсгэр 100 айлын Жоби төвөөс ........................ дугаарын данс руу 50.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Б.Э нь Э.Б, О.Н нартай бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Х.Мөнхцэцэгээс “Американ дэнж хотхонд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Б дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс ...................... дугаарын данс руу 100.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Б.Э нь Э.Б, О.Н, Н.Чнартай бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан “байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, 54Д байрны 22 тоот бусдын байрыг Л.Бархасбадид үзүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Оргил худалдааны төвийн АТМ-ээс 800.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад нийт 4.100.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

4. Н.Чнь бусадтай бүлэглэн:

Н.Чнь О.Нтай бүлэглэн 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Э.Хатанбаатараас “Натурын голын зам дагуу 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд хорооллын 401 дүгээр байрны бэлэн АТМ-ээс 5076475324 дугаарын данс руу 200.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Н.Ч нь О.Н-тай бүлэглэн 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Д.А-с “байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан....... дүүргийн.....дугаар хорооны нутаг дэвсгэрээс....................дугаарын дансаар 300.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Н.Чнь О.Нтай бүлэглэн 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан “хямд байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар “Үнэгүй мн” сайтад байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Г.Гаасүрэнгээс Б дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 6-133 тоотоос 5076475324 дугаарын данс руу 300.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Н.Чнь О.Нтай бүлэглэн 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан О.Т-с “нэг өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Б дүүргийн 3 дугаар хороо, ..................тоотоос.................дугаарын данс руу 100.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Н.Чнь О.Нтай бүлэглэн 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Д.Ядамсүрэнгээс “нийтийн байр түрээслэнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Монгол 3 дугаар сургуулийн урд талаас 5076475324 дугаарын данс руу 200.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Н.Чнь Э.Б, Б.Э, О.Н нартай бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан “байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, 54Д байрны 22 тоот бусдын байрыг Л.Б-д үзүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Оргил худалдааны төвийн АТМ-ээс 800.000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад нийт 1.900.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Н.Ч, Б.Э, О.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлах явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.15 -т заасан мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх нөхцөл байдал илэрлээ. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ...Хэрэг бүртгэлтийн явцад энэ хуулийн 1.5 дугаар зүйлд заасан тохиолдол үүсээгүй, тухайн хүн, хуулийн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон, яллагдагчаар татах хүн, хуулийн этгээд хаана байгаа нь тодорхой бол мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлнэ” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт: ...прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ...прокурор мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ гэж тус тус хуульчилжээ.

Э.Б нь О.Н, Б.Э нартай бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан У.Мгаас “Американ дэнж хотхонд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 5018274852 дугаарын данс руу 700.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт,

Э.Б нь О.Н, Б.Э нартай бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан Н.Сарангэрэлээс “Американ дэнж хотхонд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээс “5018274852” дугаарын данс руу 50.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт,

Э.Б нь О.Н, Б.Э нартай бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан Ж.Мөнхтулгаас “Американ дэнж хотхонд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 113 дугаар байрны 1-8 тоотоос .................дугаарын данс руу 700.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт,

Э.Б нь Б.Э, О.Н нартай бүлэглэн цахим хэрэгсэл ашиглан 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Г.Б-с “2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 100 айлын Жоби төвөөс ...................дугаарын данс руу 50.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт,

Э.Б нь О.Н, Б.Э нартай бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан Б.Б “:.......................хотхонд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан.......................” дугаарын данс руу 100.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт,

Э.Б нь О.Н, Б.Э нартай бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Х.Мөнхцэцэгээс “Американ дэнж хотхонд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Б дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс....................” дугаарын данс руу 100.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт,

Э.Б нь Б.Э, О.Н, Н.Чнартай бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан “байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар фэйсбүүк цахим хаягт байршуулан Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, 54 /Д/ байрны 22 тоот бусдын байрыг Л.Бархасбадид үзүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Оргил” худалдааны АТМ-ээс  800.000 төгрөгийг шилжүүлэн авч, бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ба Б.Э, Э.Б нарыг яллагдагчаар татаж байцаагаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: ...Яллагдагч шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт, мөрдөн байцаалт дууссаны дараа хавтаст хэргийн материалтай танилцах эрхтэй гэж хуульчилжээ.

Гэтэл 5 дугаар хавтаст хэргийн 10 дугаар талд, ...................дугаартай шинжээчийн дүгнэлтийг хохирогч Д.Б, шүүгдэгч Э.Б нарт танилцуулсан тэмдэглэл, баримтгүй байна.

Мөн шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Ж.Б-ын дурдсанаар: 7 дугаар хавтаст хэргийн 207 дахь талд, 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хохирогч Н.Ч-с мэдүүлэг авсан тэмдэглэл авагдсан байдаг ба түүнд “... би 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Мобикомоос /Samsung J6/ гар утас лизингээр авсан...” гэж мэдүүлсэн бөгөөд 7 дугаар хавтаст хэргийн 238 дахь талд авагдсан 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн “Шинжээч томилох тухай тогтоол”-д Эд зүйлийн нэр: “Samsung J6 маркийн гар утас” гэж шинжилгээний объектийг тодорхой нэрлэн заасан. Гэвч 7 дугаар хавтаст хэргийн 237 дахь талд авагдсан “Хас үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 148 тоот шинжээчийн дүгнэлтэд “Samsung J6 plus маркийн гар утас”-ны зах зээлийн дундаж үнэлгээг 500.000 төгрөгөөр үнэлэн тогтоосон байдаг. Гэтэл яллах дүгнэлтэд шүүгдэгч Э.Быг “хохирогч Н.Ч-ийн эзэмшлийн 500.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung J6” маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авсан” гэж яллах дүгнэлт үйлджээ. Samsung J6 ба Samsung J6 plus маркийн гар утаснууд нь загвар технологи, чанар-үзүүлэлт, үнийн хувьд ялгаатай, шинжилгээний өөр өөр объектууд байна гэсэн нь үндэслэлтэй байх тул эд хөрөнгийн үнэлгээг дахин хийлгэх нь зүйтэй байна.

Мөн алдагдсан гэх “Samsung J6” маркийн утас нь Н.Ч эсвэл Н.О нарын хэний өмчлөлийнх болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Б, Б.Э нарыг яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй хэдий ч хохирлыг Э.Б, Б.Э нар тэнцүү хуваарилсан нь ойлгомжгүй байх тул хохирлын тооцоог нарийвчлан тогтоох ажиллагааг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу яллах дүгнэлтийг үйлдэн ирүүлэх зэрэг ажиллагаануудыг тус тус хийх нь зүйтэй байна” гэж дүгнэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Надаас мэдүүлэг авсан гэх 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр би хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байсан. Улмаар анхан шатны шүүх хуралдаанд цахимаар оролцсон бөгөөд уг шүүх хуралдаанаас надад авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгосон. 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр прокурор, шүүхээс надтай ирж уулзаагүй, мэдүүлэг аваагүй. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж, надад авагдсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. Би шүүх, прокурорын дуудсан цагт байнга очиж уулздаг байсан бөгөөд үүнээс шалтгаалж тогтмол, суурьшсан ажил эрхлэх боломжгүй байсан тул хохирлоо барагдуулах боломж байгаагүй...” гэв.

Прокурор М.Отгонбаатар бичсэн эсэргүүцэлдээ: “...2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Шүүгчийн захирамжийн 1 дэх заалтын хувьд: Яллагдагч Э.Б, Б.Энх- Эрдэнэ, О.Н, Н.Чнар 2020 оны 09 дүгээр сараас 2021 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд гэмт үйлдэл оролцоогоор санаатай нэгдэн нэр бүхий иргэдээс цахим орчин ашиглан байр түрээслүүлнэ гэсэн хуурамч зар байршуулж залилсан гэмт хэргүүдэд бусад аймаг, дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, мэдүүлэг авч харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлсэн хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтанд хянагдаж буй эрүүгийн 2109001440254 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар нэгтгэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад, яллагдагч Э.Б, Б.Э, О.Н, Н.Чнарын нэр бүхий хохирогч нараас эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэлд хэн нь ямар гэмт хэрэгт, хэрхэн оролцоотой оролцсон болохыг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаанд тулгуурлан тогтоож, прокурорын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 179 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор ял сонсгож, яллагдагч Э.Б, Б.Э, О.Н, Н.Ч нарт танилцуулан, мэдүүлэг авах ажиллагаагаар дээрх яллагдагч нар нь тогтоолд заасан, өөрсдийн гэмт хэргийн талаар мэдүүлэг өгсөн. /7-р хх 1-6, 6-р хх 230-231, 237-240, 243-246, 8-р хх-72-75/ Уг ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1, 7.2, 31.3 дугаар зүйлүүдэд заасны дагуу хийгдсэн мөрдөн шалгах ажиллагаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.3 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан нотлох баримтууд хэрэгт авагдсан.

Шүүгчийн захирамжид зааж буй яллагдагч Э.Б, Б.Э нарын яллагдагч О.Нтай бүлэглэн хохирогч У.М-с 700.000 төгрөг, Н.С-с 50.000 төгрөг, Ж.Мөнхтулгаас 700.000 төгрөг, Г.Б-с 50.000 төгрөг, Б.Б-с 100.000 төгрөг, Х.М-с 100.000 төгрөг, Л.Б-с 800.000 төгрөг залилж авсан гэх хэрэгт ял сонсгосон тогтоолыг танилцуулж, мэдүүлэг авах ажиллагаа хийгдсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 1, 30.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн зүйл байхгүй болно.

Захирамжийн 2 дахь заалтын хувьд: Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн №5/31-20-1839 дугаартай дүгнэлтээр хохирогч Д.Б-ын эд зүйлийг дутуу, буруу, эргэлзээтэй үнэлсэн гэж үзэх болон энэ талаар оролцогч нараас ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй, оролцогч нар хавтаст хэргийн материалтай танилцсан. Хэрэв шүүх шинжээчийн дүгнэлтийг танилцуулалгүй эрхийг зөрчсөн эсэхийг шүүх хуралдаанд тухайн хохирогчийг оролцуулан тодруулах боломжтой.

Захирамжийн 3 дахь заалтын хувьд: Б дүүрэг дэх цагдаагийн хэлтэст хохирогч Н.Ч  нь 2019 онд “2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Б дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын АОС 3 дугаар гудамжны 10 тоотоос “Самсунг Ж6” маркийн гар утсыг хулгайд алдсан талаар гомдол гаргаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад 2021 оны 7 дугаар сард дээрх гэмт хэргийг Э.Б үйлдсэн болохыг олж тогтоосон. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж ирүүлсэн хэргийг нэгтгэн шалгасан.

Хохирогч Н.Ч-ийн хулгайд алдсан гэх “sumsung J6” маркийн гар утсыг мөрдөн шалгах ажиллагааны явцад олж тогтоон, хохирогч Н.Ч-т хүлээлгэн өгсөн болох нь хохирогч Н.Чи-ийн мэдүүлэг /7хх-207, 8хх-11/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /7хх-202/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад баримтуудаар нотлогдоно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар, шүүгдэгч Э.Б нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Б дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын АОС 3 дугаар гудамжны 10 тоотод хууль бусаар нэвтрэн орж, хохирогч Н.Ч-ийн эзэмшлийн 500.000 төгрөгийн үнэ бүхий “sumsung J6” маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон тул прокуророос түүнд уг зүйл, хэсгээр ял өөрчлөн сонсгосон тогтоол танилцуулан хэргийг шүүхэд шилжүүлсэн. Учир нь, Б дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын АОС 3 дугаар гудамжны 10 тоот нь хохирогч Н.Ч-ийн өмчлөлийн орон байр болох нь тогтоогдсон, уг тоотоос тэрээр “sumsung J6” маркийн гар утас хулгайд алдсан талаар тухайн байранд хэрэг гарсан цаг хугацаанд байсан шаардлагатай бүх гэрч нараас мэдүүлэг авч, тэдгээр гэрч нарын мэдүүлэгт “Самсунг Ж6” маркийн гар утсыг нэхэмжилсэн эзэмшигч, хохирогчоор тогтоолгох хүсэлт, мэдүүлэг өгсөн гэрч байхгүй бөгөөд тухайн гэрч нар “sumsung J6” гар утсыг хохирогч Н.Ч-ийн эзэмшил болохыг тодорхойлсон.

Мөн дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгээр “sumsung J6” маркийн гар утас хулгайд алдагдсан болох нь тогтоогдсон, шинжээчийн дүгнэлтэд техникийн шинжтэй алдаа гарсанг үгүйсгэхгүй боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнд гэмт хэргийн улмаас бага хэмжээний хохирол учирсан байхыг шаардаагүй учир хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Түүнчлэн иргэний нэхэмжлэгч Ө.М “...2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Нарантуул төвийн мангасын амны хаалганы ардхан талд байрлалтай 1 давхарт байрлах ломбарданд нөгөө бичгийг аваачиж өгч, 318.000 төгрөгөөр ломбардны барьцааны мөнгийг төлж тус улаан өнгийн sumsung J6маркийн гар утсыг өөртөө авсан, ...би 318.000 төгрөг нэхэмжилж байна...” гэж мэдүүлсэн /7хх-213/ бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хохирол, хор уршиг нь 318.000 төгрөг гэж үзэж хэргийг шийдвэрлэх боломжтой, энэ талаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нотлох баримтуудыг шинжлэн судалсан боловч шүүх энэ талаар дүгнэлт хийсэнгүй.

Мөн шүүхээс прокурорын яллах дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу үйлдэж ирүүлэх гэж тодорхой бус, ойлгомжгүй дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

Иймд Б дүүргийн эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн 2453 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

             Анхан шатны шүүх Э.Б нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүйгээс алдаатай шийдвэр гаргахад хүргэжээ.

             Тодруулбал, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд “С.Б, О.Н, Б.Э нар бүлэглэн хохирогч У.М, Н.С, Ж.М, Г.Б, Б.Б, Х.М нарыг, С.Б, Б.Э, О.Н, Н.Ч нар бүлэглэн хохирогч Л.Б-ийг хуурч, эд хөрөнгө шилжүүлэн авсан үйлдэлд нь яллагдагчаар татаж мэдүүлэг аваагүй” талаар дурьдсан байх боловч 6 дугаар хавтаст хэргийн 230 дугаар талаас 7 дугаар хавтаст хэргийн 3 дугаар талд авагдсан “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 179 дугаар тогтоолоор дээрх нэр бүхий хохирогч нарыг хохироосон байж болох үйлдлүүдэд нь яллагдагчаар татан, яллагдагч нараас тус тус мэдүүлэг авчээ.

             Түүнчлэн, тус шүүгчийн захирамжинд дурьдсан “хохирогч   Samsung J6 маркийн гар утас уу, Samsung J6 Plus маркийн гар утас уу” гэдгийг зөв тогтоож, хэний өмчлөлийнх болохыг тогтоох, тухайлан нэг шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй гэсэн нь үндэслэлгүй, тухайн хэргийг шийдвэрлэхэд саад болохуйц хэмжээний зөрчил биш бөгөөд шүүх хуралдааны явцад самсунг жи6, эсхүл самсунг жи6 плас гэдгийн аль нь болохыг, тухайн эд хөрөнгө нь Н.Ч-нх мөн эсэхийг тогтоох боломжтойгоос гадна энэ талаар иргэний нэхэмжлэгч Ө.М-ын мэдүүлэг зэрэг хангалттай нотлох баримтууд хэрэгт авагдсан, оролцогч нарт хэргийн материалыг танилцуулахад тухайн шинжээчийн дүгнэлт /хохирогч Д.Болдын эд зүйл/-ийг хүлээн зөвшөөрөхгүй, эргэлзээтэй талаар ямарваа хүсэлт, санал гаргаагүй байна.

             Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Б нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЗ/................ дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч С.Б, О.Н, Б.Э, Н.Чнарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч Э.Б, О.Н, Б.Э, Н.Ч нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцтэл шүүгдэгч Э.Б-од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч О.Н, Б.Э, Н.Ч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,

                            ШҮҮГЧ                                               Т.ӨСӨХБАЯР

 

                            ШҮҮГЧ                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                            ШҮҮГЧ                                               Б.ЗОРИГ