Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 112/шш2024/0003

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах би ............. сумын иргэн Д.С-ийн нэхэмжлэлтэй, .............. аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох, .................  аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/06, А/07 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.С шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Д.С нь Нэгдсэн эмнэлгийн захирлаар ажиллаж байгаад 2023 оны 12 сарын 01-нд ажлаа албан ёсоор хүлээлгэн өгсөн. Тухайн албан тушаалтай холбоотой маргаан үүсч, шүүхэд гомдол гаргасан боловч Ш.М-ийн зарга, хэрүүл маргаанаас болж өндөр настай ээжийн минь зүрх өвдөж хавагнаж, зүрхний дутагдалд орж нойргүйдэл үүссэн биеийн байдал тааруу байгаа тул шүүх хуралд оролцох боломжгүй. Шүүхийн байгууллагаар дахин үйлчлүүлмээргүй байна. Миний бие өмнө гаргасан /11.03-нд/ нэхэмжлэлээс татгалзаж байна. Би ямар нэгэн гомдолгүй болно гэжээ.

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

        .......... сумын иргэн Д.С-ээс ................. аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан .................аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/06, А/07 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

         Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг 2023 оны 12 дугаар сарын 28ы өдөр тус шүүхэд бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болохоор байх тул нэхэмжлэгч Д.С-ийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д заасан хориглолтод хамаарахгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдахыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт ...нэхэмжлэлээсээ татгалзах ...замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан .............. сумын иргэн Д.С-ээс ................ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан гаргасан ............. аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/06, А/07 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 66, 67, 68 дугаар зүйлийн дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Э.ЗОЛБАДРАХ