| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00642/И |
| Дугаар | 131/ШШ2024/00578 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 131/ШШ2024/00578
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: Баяхонгор аймаг, *******,*******,*******,*******,*******
Хариуцагч: Баянхонгор аймаг, *******,*******,*******,*******,,,
Хариуцагч: Баянхонгор аймаг, *******,*******,*******,,, нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 1,033,970 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэнийн тогтвортой байнгын орлогын эх үүсвэр, өөрийн хүсэлт зэргийг үндэслэн зээлийн хорооны хурлын шийдвэрийн дагуу № 300023030311 тоот Зээлийн гэрээ, №300023030311ф/20 тоот Фидуцийн гэрээ байгуулж 2023 оны 03 сарын 03-ний өдөр сарын 4 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай 950,000 төгрөгийн зээлийг олгосон.
Зээлийн гэрээний нөхцөлийг 2 тал хүлээн зөвшөөрч сайн дурын үндсэн дээр гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан.
Г.Жанчив нь зээл авснаас хойш төлөлтөө цаг хугацаанд нь хийгээгүй , гэрээний хугацаа дууссан зэргээр гэрээнд заасан үүргийг зөрчиж ирсэн ба нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөлгүй 425 хоног болсон байна. Манай байгууллагын зүгээсийн эдийн засгийн хүндрэлтэй байгаа тухай хүсэлт тайлбарыг харгалзан, удаа дараа уулзаж,утсаар холбогдон сануулж ажилласан боловч зээлээ төлж дуусгасангүй. Монгол Улсын Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайдын 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 144/125 дугаар хамтарсан тушаалын хавсралт Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журам-ын дагуу зээлдэгчийн зээл нь зээлийн хугацаа хэтэрсэн ангилалд хамрагдсан тул 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөр зээлийн хүүг зогсоосон болно.
Зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл 820,170 төгрөг, зээлийн хүү 154,000 төгрөг, Иргэний хуулийн 452.2-т заасны дагуу 20 хувийн нэмэгдүүлсэн хүүг тооцож 425 хоногийн нэмэгдүүлсэн хүү 59,800 төгрөг нийт 1,033,970 төгрөгийг нэхэмжилж байна.
Иймд зээлдэгч, нараас 1033970 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлүүлж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч, нар шүүхэд гаргасан тайлбартаа: миний биетай хамтран*******-аас зээлээр утас авсан. Үүнтэй холбоотойгоор 1,033,970 төгрөг нэхэмжилсэн байна. Мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* нь, нарт зээлийн гэрээний үүргийн 1,033,970 төгрөг гаргуулах тухай шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч, нар нь зээлийн гэрээний үүргийн 1,033,970 төгрөгийг нэхэмжлэгч*******-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Г.Жанчив, нар нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,365 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 14,682 төгрөг, хариуцагч, нараас 14,682 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Номгонбуурал ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч, нь зээлийн гэрээний үүргийн 1,033,970 төгрөгийг*******-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,365 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 14,682 төгрөг, хариуцагч, нараас 14,682 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Номгонбуурал ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА