Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 131/ШШ2024/00581

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, 5877997 регистрийн дугаартай, ***************** ХХК

Хариуцагч: Баянхонгор аймаг, ********************т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 483,127.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 3ээлдэгч нь 2022 оны 01 дугаар сарын 19-ний өдөр ХХК-тай 2201-1200 тоот зээлийн гэрээг байгуулж, 1,599,900 төгрөгийг 24 сарын хугацаагаар сарын 3 хувийн хүүтэй, зээлийг Сайн интернэшнл ХХК-аас Realme GT master маркийн гар утас худалдан авах зориулалтаар зээлэн авсан. Зээлдэгч нь зээлийг сар бүрийн 20-ны өдөр 94,000 төгрөгөөр эргэн төлж, зээлийг хуваарийн дагуу 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр төлж дуусгах ёстой ч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийг төлж дуусгаагүй. Тодруулбал зээлдэгч нь 2022 оны 2, 3, 4 ,5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 сарууд болон 2023 оны 3, 4, 7, 10-р сар хүртэл нийт 1,916,000 төгрөгийн үндсэн төлөлт, 665,680.08 төгрөгийн хүүгийн төлөлт, 8,216.27 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн төлөлт хийсэн.

2.024 оны 6-р сарын 04-ний өдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 357,796.35 төгрөг, хүүгийн төлбөр 97,451.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 12,579.25 төгрөг нийт 467,827.45 төгрөгийн зээлийн төлбөрийг төлөөгүй байна.

Түүнчлэн, Зээлийн гэрээний 4.2.14-д зээлдэгч гэрээний үүргийг зөрчсөний улмаас зээлдүүлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан бол нотариатын зардлыг зээлдэгч нөхөн төлөх үүрэг хүлээсэн тул нэхэмжлэгчээс гаргасан нотариатын зардал 15,300 төгрөгийг нөхөн төлөх ёстой.

Зээлийн гэрээний 2.1.10-т зааснаар зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг эргэн төлөх хуваарьт заасан хугацааг хэтрүүлж гэрээний үүргийг ноцтой зөрчиж, зээлийн гэрээний 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах нөхцөл байдлыг бий болгож байна.

Зээлийн гэрээний 3.4.4-т зааснаар зээлдэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 Банк. эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт ёсоор зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хэтэрсэн хугацаанд нэмэгдүүлсэн хүү, зээлийн үндсэн хүүг төлөх үүрэгтэй.

Иймдээс 2022 оны 01-р сарын 19-ний өдөр байгуулсан 2201-1200 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 357,796.35 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 97.451.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 12,579.25 төгрөг, Нотариатын зардал 15.300 төгрөг, нийт 483,127.45 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Микро кредит ББСБ нь шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд ХХК ньт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 357,796.35 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 97,451.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 12,579.25 төгрөг нотариатын зардал 15,300 төгрөг, нийт 483,127.45 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, нэхэмжилсэн төлбөрийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХХК ньт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 483,127.45 төгрөг гаргуулахаар шаарджээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 483,127.45 төгрөгийг төлж биелүүлсэн нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,143.82 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 7,572 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Микро кредит ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь нэхэмжлэгч ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 483,127.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,143.82 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 7,572 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******************ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

  

ШҮҮГЧ Г.БАТЗАЯА