| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2023/00101/И |
| Дугаар | 131/ШШ2024/00582 |
| Огноо | 2024-06-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 131/ШШ2024/00582
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, *******,*******,*******,*******,
Хариуцагч: Баянхонгор аймаг,*******,*******,*******,*******
Хариуцагч: Баянхонгор аймаг,*******,*******,,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 8,508,500,00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ч.Чойжилсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Хариуцагч, нар нь Төрийн банкны Баянхонгор салбарын харьяа Богд тооцооны төвөөс 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн MN560034231000160705 тоот гэрээгээр 7.300.000.00 төгрөгийг сарын 1,3 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээнд зээлдэгч болон хамтран зээлдэгч нар нь гарын үсгээ зурсан байдаг.
Зээлдэгч, нар нь дээрх MN560034231000160705 тоот зээлийн гэрээ болон түүний хавсралт-1 дэх зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээл болон үндсэн хүүгээ хуваарийн дагуу бүрэн төлөөгүй дутуу төлж зээл, хүүгийн төлбөр 206 хоног хугацаа хэтэрсэн байна.
Зээлдэгч, нартай олон удаа холбогдсон боловч төлөхгүй байгаа тул 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар дараах зээлийн үндсэн төлбөр хүү, төлбөрийг хариуцагч талаас үндсэн зээл 7,300,000 төгрөг, үндсэн зээлийн хуримтлагдсан хүү 1,185,500 төгрөг, нэмэгдсэн хүү 23000 төгрөг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагчаас 8,508,500,00 төгрөгийг гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч Төрийн банк ХК нь шүүхэд гаргасан тайлбартаа:, нарт холбогдуулан 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 8,508,500 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар нь 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зээлээ бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк ХК нь, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 8,508,500 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч, нар нь зээлийн гэрээний үүрэгт 8,508,500 төгрөгийг төлж биелүүлсэн нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Эрдэнийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,086 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 75,543 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч, нь нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 8,508,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,086 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 75,543 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.