Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 131/ШШ2024/00588

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг, *******,*******,*******,*******,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

М.Гансүх 55 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* Дөл нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 342 дугаартай архивын лавлагаа, Баянхонгор аймаг *******ын Дөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1991 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаартай протокол, 1992 оны МАА-н 2-р хэсгийн малчдын хүн амын дэлгэрэнгүй бүртгэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч*******ийн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн *******ын Дөл нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь:******* нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн *******ын Дөл нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь 1991-1992 онуудад авч байсанг цалинг бичиж тэмдэглэсэн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1991 онд авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 342 дугаартай архивын лавлагаа, хуралд оролцсон тухай Баянхонгор аймаг *******ын Дөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1991 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаартай протокол, 1992 оны МАА-н 2-р хэсгийн малчдын хүн амын дэлгэрэнгүй бүртгэл зэргээр тогтоогдож байна.

4.*******ийн ажилласан тухай Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 342 дугаартай архивын лавлагаа, Баянхонгор аймаг *******ын Дөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1991 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаартай протокол, 1992 оны МАА-н 2-р хэсгийн малчдын хүн амын дэлгэрэнгүй бүртгэл зэргийг архиваас нотлох баримтаар ирүүлснээс үзвэл******* нь малчин байсан бөгөөд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт 1991-1992 онуудад авч байсан цалинг тэмдэглэсэн байх тул түүний ажилласан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

6. Иймд хүсэлт гаргагч*******ийн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн *******ын Дөл нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан*******ийн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн *******ын Дөл нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА