| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00562/И |
| Дугаар | 131/ШШ2024/00596 |
| Огноо | 2024-07-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 131/ШШ2024/00596
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, *******,*******,*******,*******,*******,*******,
Хариуцагч: Баянхонгор аймаг, *******,*******т оршин суух,*******,,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдан авсан хүнсний барааны үнэ, түүний хүү, нийт 850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, хариуцагч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ариунболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ньд холбогдуулан зээлийн худалдан авсан хүнсний барааны үнэ, түүний хүү, нийт 850,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Б.Нямсүрэн миний бие нь *******анд хүнсний жижиг дэлгүүр ажиллуулдаг. Миний ажиллуулдаг дэлгүүрээс нь 2023 оны 047 дугаар сараас эхлэн зээлээр хүнсний бараа авсаар байгаад 1,680,000 төгрөг болсон худалдаан авсан барааны үнээ сарын цалингаас өгөөд байна гэсэн боловч өгөлгүй явсаар байгаад өдийг хүртлээ мөнгөө авахаар очиход энэ сар болсонгүй дараа сард өгнө, цалингийн зээл аваад өгнө гэх зэргээр худлаа ярьж байгаад 2023 оны 12 дугаар сард 1,000,000 төгрөг өгсөн, үлдсэн 680,000 төгрөгийг одоо хүртэл өгөхгүй байна. Мөнгөө авмаар байна гэхэд маргааш, нөгөөдөр цалин зээлэн орчихсон байна, хүнээс мөнгө авна тэр хүн өгөөгүй байна гээд худлаа яриад яваад байх юм. Одоо сураг сонсвол ажлаа өгөөд явах сурагтай байна. Миний хувьд банкны зээлтэй болохоор хэцүү байна.гаас 680,000 төгрөгийг сарын 0,5 хувийн хүүтэйгээр бодож олгож өгнө үү. 680,000 төгрөгийн сарын хүү 34000 төгрөг бөгөөд сүүлийн 5 сараар тооцоход 170,000 төгрөг болж байна. Нийт 680,000+170,000=850,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчгийн нэхэмжилж буй 850,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаа илэрхийлж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ньд холбогдуулан зээлийн худалдан авсан хүнсний барааны үнэ, түүний хүү, нийт 850,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжилж буй 850,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулна гэсэн нь хариуцагчийн бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Ц.Бат-Аргамжаа нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 12,475 төгрөг, хариуцагчгаас 12,475 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчд олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч нь зээлээр худалдан авсан хүнсний барааны үнэ, түүний хүү, нийт 850,000 төгрөгийг нэхэмжлэгчд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч **********гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 12,475 төгрөг, хариуцагчгаас 12,475 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА