Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 131/ШШ2024/00603

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч: Баяхонгор аймаг,*******, *******,*******,*******,*******,*******

Хариуцагч: Баянхонгор аймаг,*******,*******,*******,*******,,д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 915,950 гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:гийн тогтвортой байнгын орлогын эх үүсвэр, өөрийн хүсэлт зэргийг үндэслэн зээлийн хорооны хурлын шийдвэрийн дагуу № 3000230050432 тоот Зээлийн гэрээ , №3000230050432ф/37 тоот Фидуцийн гэрээ байгуулж 2023 оны 05 сарын 04-ний өдөр сарын 3 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай 1,000,000 төгрөгийн зээлийг олгосон.

Зээлийн гэрээний нөхцөлийг 2 тал хүлээн зөвшөөрч сайн дурын үндсэн дээр гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан.

Б.Билгүүнтэй нь зээл авснаас хойш төлөлтөө цаг хугацаанд нь хийгээгүй , гэрээний хугацаа дууссан зэргээр гэрээнд заасан үүргийг зөрчиж ирсэн ба нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөлгүй 275 хоног болсон байна. Манай байгууллагын зүгээсгийн эдийн засгийн хүндрэлтэй байгаа тухай хүсэлт тайлбарыг харгалзан, удаа дараа утас.цахимаар холбогдон сануулж ажилласан боловч зээлээ төлж дуусгасангүй. Монгол Улсын Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайдын 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 144/125 дугаар хамтарсан тушаалын хавсралт Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журам-ын дагуу зээлдэгчгийн зээл нь зээлийн хугацаа хэтэрсэн ангилалд хамрагдсан тул 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөр зээлийн хүүг зогсоосон болно.

Зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл 685,900 төгрөг, зээлийн хүү 208,400 төгрөг, Иргэний хуулийн 452.2-т заасны дагуу 20 хувийн нэмэгдүүлсэн хүүг тооцож 275 хоногийн нэмэгдүүлсэн хүү 21,650 төгрөг нийт 915,950 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд зээлдэгч Бадрал овогтой Билгүүнтэйгээс 915 950 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлүүлж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сүхбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь Номгон буурал ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 915,950 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 300,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 300,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 315,950 төгрөг тус тус хувааж Номгон буурал ББСБ ХХК-ний дансанд хийж барагдуулна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Номгон буурал ББСБ ХХК ньд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 915,950 төгрөг гаргуулахаар шаарджээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн 915,950 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 300,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 300,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 315,950 төгрөг тус тус хувааж нэхэмжлэгч Номгон буурал ББСБ ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Б.Билгүүнтэй нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,532 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 13,266 төгрөг, хариуцагчгээс 13,266 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Номгон буурал ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн 915,950 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 300,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 300,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 315,950 төгрөг тус тус хувааж нэхэмжлэгч Номгон буурал ББСБ ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,532 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 13,266 төгрөг, хариуцагчгээс 13,266 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Номгон буурал ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 ШҮҮГЧ Г.БАТЗАЯА