| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 184/2024/03373/И |
| Дугаар | 184/ШШ2024/02646 |
| Огноо | 2024-05-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 184/ШШ2024/02646
20******* 05 13 184/ШШ20*******/02646
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 хороо, 5 хороолол /*******/, Сөүлийн гудамж ******* барилга хаягт байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК /РД: *******/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, хустай 1 гудамж, 45а тоот хаягт бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүрэг, 3 хороо, 11 байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт /РД: /
Зээлийн гэрээний үүрэгт 2 733 983.05 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ц. нь манай компанитай 2021 оны 10 сарын 12-ны өдөр №102 тоот онлайн зээлийг ББСБ-аас 6 сарын хугацаатай 490 000 төгрөгийг нэг сарын 3.92 хувийн хүүтэйгээр зээлсэн. 2021 оны 10 сарын 13-ны өдөр №1050130223049231 тоот онлайн зээлийг ББСБ-аас 6 сарын хугацаатай 210 000 төгрөгийг нэг сарын 3.4 хувийн хүүтэйгээр зээлсэн. 2021 оны 10 сарын 16-ны өдөр №1050130223051950 тоот онлайн зээлийг ББСБ-аас 6 сарын хугацаатай 80 000 төгрөгийг нэг сарын 3.06 хувийн хүүтэйгээр зээлсэн. 2021 оны 10 сарын 17-ны өдөр №105013022305*******16 тоот онлайн зээлийг ББСБ-аас 1 сарын хугацаатай 60 000 төгрөгийг нэг сарын 3.02 хувийн хүүтэйгээр зээлсэн. 2021 оны 10 сарын 18-ны өдөр №1050130223052887 тоот онлайн зээлийг ББСБ-аас 1 сарын хугацаатай 50 000 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлсэн. 2021 оны 10 сарын 18-ны өдөр №1050130223052889 тоот онлайн зээлийг ББСБ-аас 6 сарын хугацаатай 110 000 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлсэн. Хариуцагч нь манай компаниас 6 удаагийн зээл авсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна. Иймд хариуцагч Ц.аас 2021 оны 10 сарын 12-ны өдөр №102 тоот гэрээний үндсэн зээл 490 000 төгрөг, хүү 622 969.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 187 154.48 төгрөг, нийт 1 300 123.86 төгрөг, 2021 оны 10 сарын 13-ны өдөр №1050130223049231 тоот гэрээний үндсэн зээл 210 000 төгрөг, хүү 231 336 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 66 769.03 төгрөг, нийт 508 132.03 төгрөг, 2021 оны 10 сарын 16-ны өдөр №1050130223051950 тоот гэрээний үндсэн зээл 80 000 төгрөг, хүү 79 070.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22 204.41 төгрөг, нийт 181 274.81 төгрөг, 2021 оны 10 сарын 17-ны өдөр №105013022305*******16 тоот гэрээний үндсэн зээл 60 000 төгрөг, хүү 58 467.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17 291.49 төгрөг, нийт 1******* 758.69 төгрөг, 2021 оны 10 сарын 18-ны өдөр №1050130223052887 тоот гэрээний үндсэн зээл 50 000 төгрөг, хүү 48 *******0 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14 273.53 төгрөг, нийт 112 623.53 төгрөг, 2021 оны 10 сарын 18-ны өдөр №1050130223052889 тоот гэрээний үндсэн зээл 110 000 төгрөг, хүү 106 370 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29 700.13 төгрөг, нийт *******6 070.13 төгрөг, хууль зүйн туслалцааны хөлс 250 000 төгрөг, нийт 2 733 983.05 төгрөгийг хариуцагч Ц.аас гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2 733 983.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 20******* оны 04 сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд зохигчид эвлэрч 20******* оны 05 сарын 07-ны өдөр эвлэрлийн гэрээ шүүхэд ирүүлжээ.
Эвлэрлийн гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2 733 983.05 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 20******* оны 05 сарын 30-ны өдөр 683 000 төгрөг, 20******* оны 06 сарын 30-ны өдөр 683 000 төгрөг, 20******* оны 07 сарын 30-ны өдөр 683 000 төгрөг, 20******* оны 08 сарын 30-ны өдөр 684 983.05 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-нд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Талууд эвлэрсэн болох нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байх бөгөөд эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 000 төгрөгийн тал хувь 29 500 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 29 500 төгрөгийг хариуцагч Ц.аас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-нд буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2 733 983.05 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2 733 983.05 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 20******* оны 05 сарын 30-ны өдөр 683 000 төгрөг, 20******* оны 06 сарын 30-ны өдөр 683 000 төгрөг, 20******* оны 07 сарын 30-ны өдөр 683 000 төгрөг, 20******* оны 08 сарын 30-ны өдөр 684 983.05 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-нд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 000 төгрөгийн тал хувь 29 500 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 29 500 төгрөгийг хариуцагч Ц.аас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-нд буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХТӨР