| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 184/2024/04063/И |
| Дугаар | 184/ШШ2024/02647 |
| Огноо | 2024-05-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 184/ШШ2024/02647
2024 05 13 184/ШШ2024/0264*******
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, ******* бюлдинг Б корпус, ******* давхар, *******02 тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК /РД: *******/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, баянхошуу ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, овогт /РД: НФ92082*******05/
Зээлийн гэрээний үүрэгт 363 583 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С. нь ******* зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, 2021 оны 12 сарын 08-ны өдрийн 21 зээлийн дугаартай гэрээгээр 160 000 төгрөгийг 8.1 хувийн хүүтэй 14 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч С. нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 398 хоног хугацаа хэтрүүлсэн. 2024 оны 04 сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 143 209 төгрөг, хүү 1************** 888 төгрөг, нэмэгдүүлсэн хүү ******* 486 төгрөг, нийт 363 583 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.эд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 363 583 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2024 оны 05 сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд зохигчид эвлэрч 2024 оны 05 сарын *******-ны өдөр эвлэрлийн гэрээ шүүхэд ирүүлжээ.
Эвлэрлийн гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 363 583 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 сарын 15-ны өдөр 150 000 төгрөг, 2024 оны 0******* сарын 15-ны өдөр 213 583 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-нд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Талууд эвлэрсэн болох нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байх бөгөөд эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 558 төгрөгийн тал хувь 5 **************9 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 5 **************9 төгрөгийг хариуцагч С.ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-нд буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.2, *******5 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.эд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 363 583 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 363 583 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 сарын 15-ны өдөр 150 000 төгрөг, 2024 оны 0******* сарын 15-ны өдөр 213 583 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-нд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 558 төгрөгийн тал хувь 5 **************9 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 5 **************9 төгрөгийг хариуцагч С.ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-нд буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХТӨР