Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2024/02648

 

2024 05 13 184/ШШ2024/0*******48

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ******* байр, ******* тоот хаягт байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК /РД: *******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* ******* 27 гудамж, тоот хаягт оршин суух, 

Зээлийн гэрээний үүрэгт 1 251 114.71 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г. нь манай компанитай 2021 оны 03 сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, сарын 2.9 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай 1 099 900 төгрөгийг зээлсэн. Зээлдэгч Г. нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж зээлээ төлөхгүй, хаягтаа амьдрахгүй, олдохгүй байсан тул Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 28-ны өдрийн 102/ШШ2024/0 тоот шийдвэрээр эрэн сурвалжилж, цагдаагийн байгууллагаас одоо амьдарч байгаа хаягийг тогтоосон. Г. нь үндсэн зээл 1 099 900 төгрөгөөс 257 041.71 төгрөг төлж, үлдэгдэл 842 858.29 төгрөг төлөөгүй. 2021 оны 09 сарын 24-нөөс 2024 оны 05 сарын 01-нийг хүртэл 950 хоногийн үндсэн хүү 792 975.89 төгрөгөөс *******9 329.92 төгрөг төлж, үлдэгдэл 323 645.97 төгрөг төлөөгүй, 2024 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл зээлээ төлөөгүй графикт хугацаа хэтрүүлсэн үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү 94 038.82 төгрөгөөс 79 628. төгрөг төлж, үлдэгдэл 14 410.45 төлөөгүй, эрэн сурвалжлах зардал 70 200 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн. Иймд Г.эс 1 251 114.71 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 251 114.71 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2024 оны 05 сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд хариуцагч Г.Бат-Эррдэнэ нь ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1 251 114.71 төгрөгийг 2024 оны 06 сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар шүүхэд ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 577 төгрөгийн тал хувь 17 288.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 17 288.5 төгрөгийг хариуцагч Г.эс тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1 251 114.71 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г. нь ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1 251 114.71 төгрөгийг 2024 оны 06 сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 577 төгрөгийн тал хувь 17 288.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 17 288.5 төгрөгийг хариуцагч Г.эс тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ А.ЭНХТӨР