Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2024/02141

 

20******* 04 22 184/ШШ20*******/02141

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, салхит ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ц.Цэлмүүнсолонго оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 онд Л.Жанчивдоржтой танилцаж, 2015 оны хавраас хамт амьдарсан. Гэрлэлтийн баталгаагүй. Бидний хүү Ж.******* 2017 оны 12 сарын 15-ны өдөр, охин Ж. 2021 оны 03 сарын 26-ны өдөр төрсөн. Сүүлийн хоёр жил бидний зан харьцаа болон бусад тааламжгүй байдлын улмаас байнгын гэр бүлийн маргаантай амьдарч байна. Цаашид би Л.Жанчивдоржтой хамтран амьдрах боломжгүй гэж үзэж хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байгаа ч 2023 оны 12 сараас холбоо тасарсан. Түүний оршин суугаа хаяг тодорхой бус учир Л.******* эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь Л.******* эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тодруулснаар хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргах эрх үүснэ гэж нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Жанчивдорж нь Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, салхит ******* гудамж, ******* тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. /хэргийн 7 тал/

Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Л.******* эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг тогтоож, нэхэмжлэгч Ж.*******т /утас:/ мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст үүрэг болголоо.

Нэхэмжлэгч нь эзгүйд хэрэг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт ******* /РД: / эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Л.******* эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг тогтоож, нэхэмжлэгч Ж.*******т /утас:/ мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР