| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 184/2024/03423/И |
| Дугаар | 184/ШШ2024/02142 |
| Огноо | 2024-04-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 184/ШШ2024/02142
2024 04 22 14/ШШ2024/02142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 16 хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д. эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.*******, нарийн бичгийн дарга Ц.Цэлмүүнсолонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие танил дүү Ш.*******, Ш.*******, Н. нар энд нэг боломжийн хаус байна, та хоёр сонирхооч гэсний дагуу Д.Даваажавтай уулзахад уг хаус нь баригдсан дотор заслаа хийгээд дуусахаар байдалтай байсан. Тэгээд хэзээ бэлэн болохыг асуухад 2023 оны 09 сарын 01-ий өдөр гэхэд бэлэн болно, та хоёр одоо надтай гэрээ байгуулчих, би хэлсэн хугацаандаа бэлэн болгоод өгье гэж хэлсэн. Уг хаус нь Монголиа импакт финанс ББСБ ХХК-ийн барьцаанд байгаа бөгөөд 2023 оны 07 сарын 01-ний өдрийн №63/621 тоот Монголиа импакт финанс ББСБ ХХК-ийн барьцаанаас чөлөөлөх албан тооттой байсан. Уг албан тооттой танилцахад тухайн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байсан. Тэгэхээр нь бид хоёр уулзуулж өгсөн гурван хүндээ итгээд Д.Даваажавтай гэрээ байгуулан мөнгөө өгсөн. Бидний хооронд 2023 оны 07 сарын 04-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу тэр өдрөө 200 000 000 төгрөгийг шилжүүлж, түүний дараа 25 000 000 төгрөг, нийт 225 000 000 төгрөгийг Д.Даваажавын хаан банкны данс руу шилжүүлсэн. Иймд дүүрэг, 4 хороо, нүхтийн зам гудамж, тоот м.кв талбайтай байрыг манайд 2023 оны 09 сарын 01-ний өдрийн дотор хүлээлгэж өгөх байсан боловч хүлээлгэж өгөөгүй. 2023 оны 09 сарын 04-ний өдөр гэрээг цуцалсан. Худалдагч тал Д.Даваажав нь өгөх ёстой 225 000 000 төгрөгөөс 2023 оны 09 сарын 15-ны өдөр 100 000 000 төгрөгийг миний дансанд, 2023 оны 10 сарын 06-ны өдөр 50 000 000 төгрөгийг эхнэр Б.Дэлгэрмаагийн дансанд тус тус шилжүүлсэн. Түүнээс хойш үлдэгдэл мөнгө 75 000 000 төгрөгийг удаа дараа нэхэмжилсэн боловч одоог хүртэл өгөхгүй байна. Сүүлдээ миний утсыг блоклосон. Иймээс аргагүйн эрхэнд шүүхэд хандсан боловч дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан. Гэтэл тус эвлэрүүлэн зуучлагчийн зүгээс Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-д зааснаар эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан. Д.Даваажав нь одоо хаана оршин суугаа нь тодорхой бус байгаа тул эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандаж байна. Д.Даваажав нь Улаанбаатар хот, дүүрэг, 2 хороо, Залуус хотхон гудамж байр, тоотод оршин суудаг гэж гэрээ байгуулсан. Анх надтай Д. танилцуулсан Нэргүйн гэж хүн байдаг. Тэр хүн хэлэхдээ Д. манай ах гэж хэлдэг байсан. Иймд Д.Даваажав одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин сууж байгаа хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч Д. эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.******* нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д. эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь Д. эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тодруулснаар 75 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргах эрх үүснэ гэж нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Даваажав нь дүүрэг, 2 хороо, Залуус хотхон гудамж, байр, тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь дүүргийн 2 хорооны Засаг дарга болон дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 04 сарын 0-ны өдрийн №151 дугаар Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай тэмдэглэл-ээр тус тус тогтоогдож байна. /хэргийн 5, тал/
Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Д. эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг тогтоож, нэхэмжлэгч Ш.*******д /утас: / мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэст үүрэг болголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 11, 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт /РД: / эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Д. эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг тогтоож, нэхэмжлэгч Ш.*******д /утас:/ мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР