| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 184/2024/03480/И |
| Дугаар | 184/ШШ2024/02143 |
| Огноо | 2024-04-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 184/ШШ2024/02143
*******24 04 22 184/ШШ*******24/02143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******хайрхан дүүрэг, ******* хороо, ******* гудамж ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/
Баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цэлмүүнсолонго нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1970 оны 09 сарын 30-нд ******* ууган хүү болон мэндэлсэн. Бага насаа эцэг эхийн гар дээр өсөж 1978 оноос 1988 онуудад 10 жилийн сургууль төгсөж, БХЯ-ны сайдын 1988 оны 09 сарын 29-ний өдрийн А8524 дүгээр тушаалаар Завхан аймаг ******* сумаас 1988 оны 10 сарын 16-нд ЗХ-ний 036 ангид ******* ******* нэрээр цэргийн албанд татагдсан. БХЯ-ны 1990 оны 10 сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990 оны 10 сарын 16-ны өдөр Ардын армын 0228-р ангиас №679141 дугаарын батлахтай халагдахад Чулуунбатын *******баатар болж лавлагаа гарсан. Иймд уг лавлагааны жинхэнэ эзэмшигч ******* ******* болохыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасан эрх олгосон ямар нэгэн баримт бичигт дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгох хүсэлт байна.
Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр хуулиар зохицуулсан бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтийг иргэний хэрэг үүсгэн, уг хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
Хэрэгт хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан:
-*******хайрхан дүүргийн ******* хорооны Засаг даргын *******24 оны 04 сарын 09-ний өдрийн 275 дугаар тодорхойлолт /хэргийн 4 тал/
-Нэхэмжлэгчийн ******* овогт ******* ******* /РД: *******/ гэх иргэний үнэмлэхийн лавлагаа, хуулбар /хэргийн 3,7 тал/
-******* ******* 1970 оны 09 сарын 30-ны өдөр Завхан аймагт төрсөн гэх төрсний гэрчилгээний хуулбар цугларсан. /хэргийн 7 тал/
Хэргийн 10-11 дүгээр тал дахь хамт цэргийн алба хаасан гэх Б.Төртогтох, З.Баасанжав нарын бичгээр гаргасан тодорхойлолтод дурдсан үйл баримт нь Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын *******24 оны 03 сарын 19-ний өдрийн ******* дүгээр Ажилласан жилийн архивын лавлагаа дээр бичигдсэн Чулуунбат *******баатар гэж бичигдсэнтэй тохирохгүй байна. /хэргийн 6 тал/
Тодруулбал дээр дурдсан иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний лавлагаа, Б.Төртогтох, З.Баасанжав нарын бичгээр гаргасан тодорхойлолт дахь нэхэмжлэгчийн нэр нь Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын *******24 оны 03 сарын 19-ний өдрийн ******* дүгээр Ажилласан жилийн архивын лавлагаан дээр зөрүүтэй бичигджээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын *******24 оны 03 сарын 19-ний өдрийн ******* дүгээр Ажилласан жилийн архивын лавлагаа-ны эзэмшигч нь ******* овогт ******* ******* /РД: *******/ мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 *******0 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын *******24 оны 03 сарын 19-ний өдрийн ******* дүгээр Ажилласан жилийн архивын лавлагаа-ны эзэмшигч нь ******* овогт ******* ******* /РД: *******/ мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 *******0 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2-д зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР