Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2024/02606

 

2024 0******* 13 184/ШШ2024/02606

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 6 хороо, ХМК хаягт байрлах, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс /РД: *******/

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ц.Цэлмүүнсолонго оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 01 сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд 2017 онд хамрагдсан Д.Цэрэндолгорт 1 000 000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож, гэрээнд заасан хуваарийн дагуу 24 сарын дотор эргүүлэн төлөх ёстой бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбоотой 1 000 000 төгрөг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагч Д.Цэрэндолгорын хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хаягтаа оршин суудаггүй болох нь тус дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд оршин суух хаяг нь тодорхойгүй хариуцагч Д.******* эрэн сурвалжилж, хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь Д.******* эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тодруулснаар ******* 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргах эрх үүснэ гэж нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Цэрэндолгорын оршин суудаг гэх Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* ******* гудамж, ******* тоот хаяг тус хороонд байдаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 сарын 09-ний өдрийн 184/ШЗ2024/0844******* дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна. /хэргийн 2 тал/

Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.******* эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг тогтоож, нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст /утас:/ мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст үүрэг болголоо.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эзгүйд хэрэг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.3-д зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* /РД: ЗП7*******062021/ эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.4-д зааснаар Д.******* эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг тогтоож, нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст /утас:/ мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР