| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 184/2024/03741/И |
| Дугаар | 184/ШШ2024/02317 |
| Огноо | 2024-04-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 184/ШШ2024/02317
*******24 04 29 184/ШШ*******24/02317
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, Сонсголон ******* ******* зам ******* тоот хаягт байрлах, ******* ХХК /РД: *******/
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э. эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ц.Цэлмүүнсолонго оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК нь Э.Ихбаяртай *******22 оны 09 сарын *******-ны өдрийн 99 тоот түрээсийн гэрээ байгуулсан. *******22 оны 09 сарын *******-ны өдрийн 99 тоот түрээсийн гэрээгээр түрээслэгч авсан барилгын туслах бараа материалын *******22 оны 09 сарын 21-ний өдрөөс *******22 оны 12 сарын 05-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөр 16 078 500 төгрөг, дутаасан 4 260 ширхэг барилгын туслах бараа материалын акталсан төлбөр 4 365 850 төгрөг, буцаасан хүлээлгэн өгсөн бараа материалын гэмтэл засварласан төлбөр 801 000 төгрөг, нийт 21 245 350 төгрөг болсноос 6 400 500 төгрөг төлж, барьцаа 8 000 000 төгрөгийг хасаж үлдэгдэл 6 844 850 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй тул Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаяг дээрээ оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд оршин суух хаяг нь тодорхойгүй Э. эрэн сурвалжилж, хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э. эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь Э. эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тодруулснаар бараа бүтээгдэхүүний төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл гаргах эрх үүснэ гэж нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Ихбаяр нь Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ******* гудамж, тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******24 оны 02 сарын *******-ны өдрийн 181/ШЗ*******24/0 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. /хэргийн 8 тал/
Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Э. эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг тогтоож, нэхэмжлэгч ******* ХХК-д /утас:/ мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст үүрэг болголоо.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эзгүйд хэрэг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.1, 116, 118, 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.3-д зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох /РД: / эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.4-д зааснаар Э. эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг тогтоож, нэхэмжлэгч ******* ХХК-д /утас:/ мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 *******0 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР