| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 184/2024/03992/И |
| Дугаар | 184/ШШ2024/02489 |
| Огноо | 2024-05-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2024/02489
2024 05 06 184/ШШ2024/02489
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, 93
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б. эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Л.Баянболд оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Билгүүнд холбогдуулан хүүхдийн тэтгэмж тогтоолгох тухай нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуульд зааснаар хариуцагчийг дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч Хан уул дүүрэг 19 хороо, ******* гол гудамж тоот хаягт хариуцагч Б.Билгүүн нь бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь Хан-Уул дүүргийн 19-р хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон гэх үндэслэлээр шүүгчийн 184/ШЗ2024/0 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагч Б. эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тодруулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.******* нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б. эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь Б. эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тодруулснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргах эрх үүснэ гэж нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Билгүүн нь Хан- Уул дүүрэг, 19 хороо, ******* гол гудамж, 54д, 2 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 сарын 17-ны өдрийн 184/ШЗ2024/0/ дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна
Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Б. эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг тогтоож, нэхэмжлэгч Т.*******д /утас:93*******8515/ мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэст үүрэг болголоо.
Нэхэмжлэгч нь эзгүйд хэрэг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.1, *******6, *******8, *******3 дугаар зүйлийн *******3.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт /РД: / эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Б. эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг тогтоож, нэхэмжлэгч Т.*******д /утас:93*******8515/ мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР