Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2024/02490

 

2024 05 06 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* бизнес төв ******* давхарт байрлах, ******* ******* ББСБ ХХК /РД: 602*******636/

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч. эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Л.Баянболд оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ББСБ ХХК нь иргэн Ч.Чулуунхүүтэй 2022 оны 10 сарын 06-ны өдөр ЗГ22/1620 тоот зээлийн гэрээг байгуулсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн гэрээний үүрэгт 2 268 222.1******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн гаргасан боловч шүүгчийн 2024 оны 02 сарын 19-ний өдрийн 1*******/ШЗ2024/00******* дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагч Ч.ийн оршин суух хаяг тодорхойгүй байх тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч. эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь Ч. эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тодруулснаар зээлийн гэрээний үүрэгт 2 268 222.1******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргах эрх үүснэ гэж нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Чулуунхүү нь ******* аймаг, ******* сум, Хан-Уул 2 дугаар багт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 сарын 19-ний өдрийн 1*******/ШЗ2024/00******* дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна. /хэргийн 10, 11 тал/

Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Ч. эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг тогтоож, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д /утас:/ мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэст үүрэг болголоо.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эзгүйд хэрэг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох /РД: / эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Ч. эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг тогтоож, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д /утас:/ мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэст даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР