Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2024/02532

 

202******* 05 08 18*******/ШШ202*******/02532

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* /18101/, ******* тоот хаягт байрлах, ******* ХХК /РД: *******/

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С. эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Л.Баянболд оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Батбаатар нь 2019 оны 02 сарын 16-ны өдөр борлуулагчийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан. 2020 оны 0******* сарын сүүлээр С.Батбаатарт холбогдох санхүүгийн тооцоог шалгахад 12 2*******8 16******* төгрөгийн бараа бүтээгдэхүүний өр төлбөрийн дутагдалтай байсан. С.Батбаатар энэхүү өр төлбөр дутагдлыг хүлээн зөвшөөрч 2020 оны 06 сард бүрэн төлж барагдуулна гэж тооцоо нийлсэн актанд гарын үсэг зурсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд улмаар тус дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 сарын 13-ны өдрийн 18*******/ШЗ2020/******* дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар С.Батбаатар нь Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* ******* гудамж, 68б тоотод бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд С.Батбаатарын оршин суух хаяг тодорхойгүй байх тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С. эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь С. эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тодруулснаар 12 2*******8 16******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргах эрх үүснэ гэж нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Батбаатар нь Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* ******* гудамж, 68 /б/ тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 сарын 13-ны өдрийн 18*******/ШЗ2020/******* дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж болон Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна. /хэргийн 6, 18 тал/

Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд С. эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг тогтоож, нэхэмжлэгч ******* ХХК-д /утас:/ мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст үүрэг болголоо.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эзгүйд хэрэг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох н /РД: / эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.*******-д зааснаар С. эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг тогтоож, нэхэмжлэгч ******* ХХК-д /утас:/ мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР