| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 184/2024/03953/И |
| Дугаар | 184/ШШ2024/02357 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2024/02357
2024 04 30 184/ШШ2024/0*******57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын ******* хэлтэс
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД: *******/
Архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийг төлөөлж Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын ******* хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ж.Мөнх-Эрдэнэ, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баасанжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын ******* хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* нь архинд донтох эмгэгтэй нь тогтоогдсон тул Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3, 4, 5, 8 дугаар зүйлийг үндэслэн тухайн хүнийг албадан эмчилгээнд хамруулж өгнө үү. Гуравдагч этгээд сүрьеэ өвчтэй байсан боловч эдгэсэн гэх эмчийн дүгнэлт байгаа. Мөн байнга архи уудаг. Тус хорооны архи уудаг хүмүүстэй нийлж гэмт хэрэг зөрчилд холбогдох магадлал өндөр, 20******* онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж баривчилгаанд явж байсан. Түүний ээж нь нэн даруй архины эмчилгээнд хамруулж өгөхийг хүсч удаа дараа хүсэлт гаргасан гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хариу тайлбартаа: Би өмнө нь архины эмчилгээнд хамрагдаж байсан боловч архинаас гараагүй. Архины эмчилгээнд явахгүй, гадны хүн авч ирж гэртээ унтуулснаас болоод ээж дургүйцээд гэртээ амьдрахгүй, айлд байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын ******* хэлтэс нь П.*******ийг архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт гаргажээ.
П.******* байнга архидан согтуурдаг болох нь түүний ээж Я.*******ын өгсөн тайлбар, Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хорооны 2024 оны 04 сарын 17-ны өдрийн №4 дугаар хамтарсан багийн хурлын тэмдэглэл, Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтийн хуудас, цагдаагийн байгууллагын цахим архивын бүртгэлээр тус тус тогтоогдсон.
Тэрээр өндөр настай ээжтэйгээ хамт амьдардаг байсан бөгөөд гэр орондоо гаднын хүмүүс авчирж архидан согтуурдагаас ээж нь хамт амьдрах нөхцөлгүй болж, өөр газар амьдрах болсон нь гэр бүлийн гишүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, тэдний хувийн эрх, эрх чөлөөнд аюул учруулах эрсдэлтэй байдал үүсгэсэн гэж үзэх үндэстэй.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.******* нь хуульд зааснаар албадан эмчилгээнд хамруулахад харшлах шалтгаантай өвчин эмгэггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн дүгнэлтээр тогтоогдсон ба эмнэлгийн дүгнэлт хуульд нийцжээ.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.
П.******* нь архи үгүйлэх эмгэгтэй, согтуурсан үедээ өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдал үүсгэж байсан, сайн дураар эмчлүүлэхээс татгалзсан нь нотлогдож байх тул Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-дэх зааснаар Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн П.*******ийг захиргааны журмаар албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг хангах нь зүйтэй.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлж хэргийг шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар ******* овогт ******* *******ийг /РД:*******/ архины албадан эмчилгээнд хамруулсугай.
2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар ******* овогт ******* *******ийг /РД: *******/ архины албадан эмчилгээний газарт хүргэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэрийг түүний гэр бүлийн гишүүнд мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын ******* хэлтэст мэдэгдсүгэй.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын ******* хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР