| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2024/00384/И |
| Дугаар | 130/ШШ2024/00669 |
| Огноо | 2024-07-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 130/ШШ2024/00669
Гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж би,
Нэхэмжлэгч: А . Хаяг: Б аймаг, Н сумын 11 дүгээр багт оршин суух
Хариуцагч: Ж . Хаяг:Б аймаг, Н сумын 11 дүгээр багт оршин суух,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлтээ цуцлуулах, охин А ыг өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А нь хариуцагч Ж т холбогдуулан гэрлэлтээ цуцлуулах, охин А ыг өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Үүнд:
1.1 Миний бие А нь Ж тэй 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсон. 2020 оны 10-р сарын 27-ны өдөр албан ёсны улсын бүртгэлд бүртгүүлж баталгаа, гэрчилгээ авсан юм. Бидний дундаас 2021 оны 05-р сарын 19-ны өдөр охин болох А төрсөн юм. Гэр бүл болоод 4 жил болсон, нөхөр болох Ж нь гэр бүл болсноос хойш байнга хэрүүл маргаан гаргадаг дарамталж хүчирхийлэл үйлддэг болсон. Гэрт ирэхэд ажил хийхгүй байна гээд үглэдэг ба би цагдаагийн байгууллагад мэдэгдэж байсан юм. Нөхөр маань хүүхэдтэй санаа тавихгүй, хайр халамжгүй юм. А би 2022 оны 05-р сарын 05-ны өдөр аймгийн эвлэрлийн зуучлалд өргөдлөө өгсөн ба бид хоёр гэр бүлээ үргэлжлүүлэн амьдрахаар эвлэрүүлсэн юм. Гэгэл нөхөр маань намайг байнга дарамталж өвчтэй авгай эмчийн хяналтад байдаг хүүхэд төрүүлээгүй муу авгай чи энэ гэрээс зайл гэж гэрээс хөөж явуулсан юм. Мөн бидний дунд хадам ээж, аав хоёр орж үг хаяж маргаан үүсгэдэг болсон. Бид хоёр цаашдаа хамтран амьдрах боломжгүй болсон.
1.2 Иймд бидний дунд хуваарьт эд хөрөнгийн маргаангүй тул А , Ж бид нарын гэрлэлтийг цуцалж, 2020 онд төрсөн 2 нас 5 сартай охин болох А ыг миний асрамжид үлдээж, Ж ээр тэжээн тэтгүүлэн, тэтгэлэг гаргаж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч А , хариуцагч Ж нарын 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 348 дугаартай эвлэрлийн гэрээнд:
2.1 Хариуцагч Ж нэхэмжлэгч А нар нэг нэгнийгээ уучилж, А гийн шаардлагын дагуу хадам аав, ээжээс тусдаа гэр бүл болж сайн сайхан амьдрахаа илэрхийлж, гэрлэгчид гэрлэлтээ үргэлжлүүлэхээр тохиолцов.
2.2 Эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч А гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж т холбогдох гэрлэлтээ цуцлуулах, охин А ыг өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд тус шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШЗ2024/01998 дугаартай шүүгчийн захирамжаар “Шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэн, гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, гэрлэгч нарт 3 сарын хугацаагаар эвлэрүүлэх арга хэмжээ авч хэргийг тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн.
4.Гэтэл Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр болсон уулзалтаар гэрлэгчид болох А , Ж нар нь хоорондоо сайн дураараа эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан гэрлэлтээ үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
5.Иймд нэхэмжлэгч А , хариуцагч Ж нар өөрсдийн хүсэл зоригийг аливаа дарамт, шахалтгүйгээр чөлөөтэй илэрхийлэн, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр, хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөгүй эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 348 дугаартай Эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
6.Иймд гэрлэгчид Эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрсэн тул Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч А гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тал нь болох 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 000 дугаартай данснаас 35100 төгрөг, хариуцагч Ж ээс улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А д олгож шийдвэрлэв.
7.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.6, 132 дугаар зүйлийн 132.3-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Гэрлэгчид болох нэхэмжлэгч А , хариуцагч Ж нар гэрлэлтээ үргэлжлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч А гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тал нь болох 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0000 дугаартай данснаас 35100 төгрөг, хариуцагч Ж ээс улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А д олгосугай.
3.Энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж