| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2024/00408/И |
| Дугаар | 130/ШШ2024/00540 |
| Огноо | 2024-05-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 130/ШШ2024/00540
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж би,
Хүсэлт гаргагч: М. Хаяг:Б аймаг, Д сум, 9 дүгээр багт оршин суух,
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Д сумын "О " нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 31-ний дуустал, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал болон Б аймгийн Д сумын 9 дүгээр багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байснаа тус тус тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийг 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч М нь ажиллаж байсан байдлыг болон мал маллаж, малчин байсан байдлыг тус тус тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон байна. Үүнд:
1.1 Иргэн М ы Б аймгийн Д сумын "О " нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 31-ний дуустал, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин байсан байдлыг болон Б аймгийн Д сумын 9 дүгээр багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоолгохоор хүсэлт гаргаж байна.
1.2 Учир нь, М ы тус нэгдэлд ажиллаж байсан үеийн малчнаар томилсон, чөлөөлсөн тушаал, шийдвэрүүд болон Б аймгийн Д сумын 9 дүгээр багийн 1995-2000 онуудын мал тооллогын А карт архивын тасагт тушаагдаагүй учраас тэрээр өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна.
1.3 Иймд иргэн М ы Б аймгийн Д сумын “О " нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин байсан байдлыг болон Б аймгийн Д сумын 9 дүгээр багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоож өгөхийг хүсье гэжээ.
2.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С ийн шүүхэд ирүүлсэн хүсэлтэд:
2.1 Хүсэлт гаргагчийн М ы итгэмжлэгдсэн төлөөлөгч С би тус шүүхэд гаргасан М ы ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтээсээ татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна.
2.2 Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С би хүсэлтээсээ татгалзсан үр дагаврыг ойлгосон болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Хүсэлт гаргагч М ы хүсэлттэй Б аймгийн Д сумын "О " нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 31-ний дуустал, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал болон Б аймгийн Д сумын 9 дүгээр багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байснаа тус тус тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШЗ2024/01801 дугаартай шүүгчийн захирамжаар 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 09:30 цаг хүртэл хойшлуулсан билээ.
Гэтэл тухайн хугацаанаас өмнө хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С нь шүүхэд гаргасан хүсэлтээсээ сайн дурын үндсэн дээр татгалзаж байгаа тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн тул хүсэлтийг хүлээн авч, хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4.Хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
6.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хүсэлт гаргагч М ы хүсэлттэй Б аймгийн Д сумын "О " нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 31-ний дуустал, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал болон Б аймгийн Д сумын 9 дүгээр багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байснаа тус тус тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж