Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 142

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Д.Асүрэн, шүүгч Л.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Х.Пагамсүрэн

улсын яллагч Ж.Айжуу

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Цэмбэлмаа, Б.Энхтүвшин, Д.Мөнхдэлгэр

хохирогчийн төлөөлөгч Л.Ө

Хохирогчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

Гэрч Н.Н

Шинжээч Б.А

Иргэдийн төлөөлөгч Л.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр суман дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Гэд холбогдох эрүүгийн ...дугаартай хэргийг тус шүүх 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Л.Г

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Л.Г нь 2012 оны 08 дугаар сарын 10-наас 2012 оны 08 дугаар сарын 11-нд шилжих шөнө Хэнтий аймгийн .... байрны ар талд талийгаач Л.Этай согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь тоосгоор цохиж гавлын суурь ясны хугарал, тархины няцралын улмаас тархины эд зөөлөрч үхжин, тархины эд хатингаршиж төвийн гарАамьсгал зүрх судасны дутагдал, олон эрхтэний дутагдалд оруулсан гэмтлийг учруулан танхайн сэдэлтээр санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

 

Шүүгдэгч Л.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би энэ хэргийг үйлдээгүй. Л.Ө гэх хүний зохион байгуулалтайгаар Хэнтий аймгийн Бүрэн Цогт сумын буюу өөрийн нутгийн хүмүүсээс худал мэдүүлэг өгүүлж намайг гүжирдэж байгаа юм. Би энэ хэрэгтэй холбогдоод 5 жил 2 сар болж байна. Хэрэг гарсан газар би байгаагүй, талийгаач Этай ч тэр өдөр уулзаагүй. Хөвсгөл аймгаасЧ гээд ах ирсэн байсан. Намайг ээжийнд ороход Дгээд хүргэн ах дүүгийн маань 3 хүүхэд , Г гээд хөгшин нар тоглоод сууж байсан. Би ээжийн гэрт ороод зүүн орон дээр нь унтсан. Энэ хугацаанд ээжийндээ хоносон. Намайг эдгээр хүмүүс гэрчилнэ гэв. Намайг унтаж байхадЭ, Цгэх хажуу айлын хүн орж ирээд гарсан гэсэн нь хавтаст хэрэгт бүгд байгаа. Энэ бүхнээс намайг Этай уулзаагүйг нотлоно. Г.А гэдэг хүн үүрийн 5 цагт цагдаагийн рабортанд орсон байсан 2 дугаар хавтаст хэргийн 94 дүгээр хуудсанд байдаг. МөнХ хочит Г охин Г.Уг хайж яваад цагдаагын рабортанд орсон байдаг.Х хочит Гтай хамт охин Уг явсан хайж явахдаа Дын гэрт очиж охиныг нь асуугаад байхгүй болохоор ньХ хочит Гтай гэрт нь иртэл охин У нь үүдэндээ зогсож байсан гээд эсвэл урагшаа яваад 51 дүгээр байранд очиж унтсан гээд, 43 дугаар байрны гадаа надтай таараад хойшоо 38 дугаар байрны ар луу очсон гээд олон янзаар худлаа мэдүүлсэн байдаг. Г.Аын явсан маршрутыг нь багаар бодоход 2250 метер газар явсан байдаг юм. Хүний дундаж хурд 01 минутанд  50 метр газар явна гэж тодорхойлсон байдаг юм байна. Зөвхөн явсан маршрутыг нь тогтооход 58 минут явсан байдаг. Тэр үед олон зүйл олон үйл явдалууд болсон байгаа. Гэхдээ би тэр үйл явдлыг яриагүй. Энэ өдөр өглөө 05 цаг 42 минутад нар мандсан байдаг юм байна лээ. Бор-Өндөр жижиг ч гэсэн тэр урд талын 51 дүгээр байр ороод цагдаагийн газрын байр ороод хойшоо явж Дынд очоод баруун урагшаа яваадХ хочит Гынд очоод тэр хооронд хичнээн удсан байхав. Тэр үүрийн 05 цаг 42 минут өнгөрсөн байх үүгээр нотлогдож байна. Эын эгч Л.Ө гэх хүн өөрийн нутгийн хүмүүс болох А гэх архины хамаарАэмэгтэй, Н гэх ядарсан хөгшин, Мь гэх групптэй хүн эдгээрийг миний эсрэг худал мэдүүлэг хэлүүлж гүжирдлэг зохион байгуулаад байгаа юм. Би тухайн үед талийгаач Этай огт уулзаагүй.  Л.Өт прокуророос эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан. Энэ эрүүгийн хэрэг үүсгэсэн баримтууд хавтаст хэргээс алга болсон байдаг. Мийн мэдүүлэг хавтаст хэрэгээс алга болсон байдаг. Эрүүгийн хэрэг нь Энхтүвшин өмгөөлөгч дээр очиж өмгөөлөгч дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Бор-Өндөрийн шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан, мөн Хэнтий аймгийн шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан, Хэнтий аймгийн прокурор М гэх хүнтэй төрөл садан гээд худлаа гүжирдээд байдаг. Хэргийг Говьсүмбэр аймаг руу шилжүүлсэн мөн шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан. Энд буюу Дорноговь аймгийн шүүх дээр хэрэг шилжиж ирсэн гэтэл А гэх шүүгчээс татгалзсан гээд ингээд энэ Л.Ө гэх хүн намайг олон жил хохироож байна. Би Н.Эыг алаагүй учир миний хэргийг цагаатгаж өгнө үү гэв.

 

Хохирогчийн төлөөлөгч Л.Ө шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний дүү Л.Э нь 2012 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гэрээсээ гараад эргэж ирээгүй. Энэ хэрэг гараад 5 жил гаруй болж байна.  Үүний үнэн зөвийг олох гэж би явж байгаа юм. Миний дүүгийн амь насыг хохироосон хүн бол Л.Г байгаа юм. Гэрч Г.А, Н.Н нарын мэдүүлгээсХагдаж байдаг. Би дүүгээ эмнэлэгт очсон гэж мэдээгүй гэрт байж байсан чинь утсаар над руу эмнэлэгээс ярьсан. Тэгээд л би эмнэлэг рүү очсон. Дүү маань ухаангүй хэвтэж байсан. Эмнэлгээс гарч яваад Цагдаагийн байгууллага дээр очоод юу болсон талаар асуусан чинь Л.Г, Г.А нар хамт архи уусан байсан гэж хэлсэн. Г.Аын гэрт нь явж очсон. Г.А гэртээ хэвтэж байсан. Юу болсон талаар асуусан чинь Л.Г Л.Эыг тоосгоор цохиод алчихсан гэж хэлсэн. Тэр хоёр байшингаас болоод маргалдаж байгаад Л.Эыг цементэнд дээр тоосгоор цохиод унагаасан Л.Э эргэж босоогүй гэж надад хэлсэн. Энэ хэргийн цорын ганц гэрч бол Г.А мөн. Би Г.Ад байшингын талаар юу ч хэлж байгаагүй учир энэ талаар мэдэх учиргүй. Чиний чөтгөр, шулам шиг эгч чинь байшинг маань хямдхан авсан гэж хэлсэн чинь хоорондоо маргалдаж миний дүүг цохьсон гэсэн. Энэ Л.Гийг миний дүүг алсан нь үнэн гэж боддог. Л.Гийн төрсөн дүү нь хүртэл цагдаа дээр байцаагдаж байхад тэр дүү чинь нь амнаасаа болж алуулсан хохьно гэж хэлээд саарал өнгийн Jeep машин унаад явсныг Цагдаагын байгууллага болон тэнд байцаагдаж байсан бүх хүмүүс сонсож байсан. Энэ хүний хэлж байгаа үгийг хүртэл сонссон биздээ гэж хэлж байсан. Энэ хүн намайг олон удаа гүжирдэж байна гээд Л.Г хэлж байна. Би энэ бүгдийг шалгуулсан прокурор эрүүгийн хэрэг үүсгэсэн байсаныг шалган тогтоож Л.Ө гэх хүн гүтгэж, гүжирдсэн зүйл байхгүй байна гээд прокурор тогтоол гаргасан байгаа.Хин энэ Л.Гийг би гүжирдээгүй, гүтгээгүй. Л.Г та л намайг олон жил гүтгэж доромжилж байсан. Мөрдөн байцаалтанд байхад цагдаатай хоёулаа дотроос нь хаалгаа цоожлоод хавтас хэргийг задалсан сууж байсан. Би ороод байцаагчид нь яагаад үдсэн хэргийг задалсан сууж байгаа юм бэ гэхэд Мөрдөн байцаагч нь “хэргийг дугаарлаж байна” гээд сууж байсан. Би дараа нь шүүхэд өргөдлөө өгсөн. Өргөдөлд энэ хавтас хэргээс хэргийн материал байхгүй болсон байна гэж хүртэл өргөдөл гаргаж байсан. Тухайн үед цагдаа нь хэн гэдэг хүн байсныг нэрийг нь санахгүй байна. Хохиролд 19,706,375 төгрөг,  үүнд миний дүүгийн эмчилгээний зардал, оршуулгын зардал бусад машин хөлслөж явж байсан зардал гэх мэт зардлыг нэхэмжилж гаргуулмаар байна. Би мөн Л.Гийг гэм буруутай гэж үзэж байна гэв.

 

Гэрч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би эрхэлсэн тодорхой ажилгүй учир амьдрахын эрхэнд ТҮЦ-нд сууж худалдагч хийдэг байсан. Намайг ТҮЦ-нд сууж байхад шөнө 05 цагийн орчимд Г.А над дээр ирээд 5,000 төгрөгХуулаад Н эгчээ нэг архи байна уу авъя гэсэн. Би тэгэхээр нь байхгүй гэж хэлсэн. Тэгтэл Г.А баруун зүгрүү явсан. Би хэсэг удалгүй бие засах гэж гарсан. Тэгтэл түцний ард Л.Г зогсож байгаад Г.Аийн араас Л.Г явсан гэв. Миний мэдэх л зүйл энэ гэв.

 

Шүүгдэгч Л.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2012.08.09-10-нд шилжих шөнө Бор-өндөр хотын 40 дүгээр байрны Аийн хамтааны байранд засвар хийж хоночихоод маргааш нь буюу 2012.08.10-ны өдрийн 11-12 цагийн үед тэнд байсан тал шил хүрэхгүй архиа ганцаараа уучихад гэрийг нь цоожилчихоод гараад явсан. Орцноос гарахад А гэх хүүхэн урдаас ганцаараа ирж багйаатай таарсан. Уулзахад А CD тоглуулагч барьчихсан явж байсан. А архи уусан эсэхийг мэдээгүй. ..... Тэгээд гараад явж байгаад 41-р байрны орчим хойноосоо ирж яваа Н,Х С2-той таарсан. Тэр 2-той хамт 2 шил архи уугаад би согтоод ухаангүй болчихсон байсан. Тэндээсээ ээжийндээ очиж унтсан. Би Э гэх хүнтэй 2012.08.10, 11-ний өдрүүдээд таараагүй. .... Би хамгийн сүүлд Этай 2012.08.10-ны өдрөөс 10-аад хоногийн өмнө л таарсан. ... Тэгэхэд Э Эын цэцэрлэгийн хойно байдаг дэлгүүр лүү орж нэг шил архи авя гарч ирсэн. Тэр архийг нь 38 дугаар байрны ар талд очиж уусан. Тэгэхэд Э “ танай эгчийн байшингийн торхыг авсан, сая төгрөг өгөхөөр байгаа. Одоо энэ ажил дуусахаар өгнө” гэж ярьж байсан. Тэндээсээ Э боссИтайгаа уулзана гээд явсан. Түүнээс хойш Этай уулзаагүй. ... Этай уулзалдаж түүнийг цохиж зодсон асуудал байхгүй. / 2-р хх-21-23, 202-204 дүгээр хуудас/,

 

Хохирогчийн төлөөлөгч  Л.Ө мөрдөн байцаалтанд өгсөн: ...  2012.08.10-ны өдөр өөрийн Бор-Өндөр гэртээ шөнийн 23 цагийн үед өөртэйгээ хамт ажилладаг хүүхэн, залуу 2-той ирсэн. .... Эаас архи үнэртэж байсан. Хамт ирсэн 2 хүн нь архи уусан эсэхийг анзаараагүй. Тэр хүүхэн залуу 2 манайд 20 минут орчим болоод гараад явсан. Э гэртээ байж байснаа шөнийн 01 цагийн үед “би нэг гарчихаад ирье” гээд гараад явсан.  Тэгээд гэртээ буцаж ирээгүй. 2012.08.11-ний өглөө 08 цагийн үед эмнэлгээс надруу яриад “Э ухаангүй эмнэлэг дээр ирчихсэн байна” гэж хэлсэн.  ... Г Эыг 38 дугаар байрны ард тоосгоор цохьсон гэдгийг А гэрчлээд байгаа ...  гэсэн мэдүүлэг   /1-р хх-21-22, 2-р хх -158-160 дугаар хуудас/,

Гэрч Б.Аын 2013 оны 04 р сарын 15-ны өдөр сэжигтнээр өгсөн: . Би энэ хэрэгт олон удаа байцаагдаж байна. Би байцаалт өгөхдөө мэдэх зүйл болон мэдэхгүй зүйлийнхээ талаар 2-3 удаа худлаа мэдүүлэг өгсөн. Намайг талийгаач Л.Эын эгч Ө нь ингэж хэл гэж байсан болохоор худлаа мэдүүлэг өгч байсан. Заримдаа намайг зориуд худал мэдүүлэг өгүүлээд байна гэх зэргээр олон удаа худлаа мэдүүлэг өгсөн.Хин би одоо үнэнээр нь мэдүүлэг өгч байна. Талийгаач Л.Эыг өндөр хочтой Г цохьсон юм. Хэрэгтний талаар мэдсээр байж цагдаад мэдэгдээгүй нь миний буруу. ...гэсэн мэдүүлэг,

 Гэрч Б.Аын 2013-04.2-ны өдрийн өгсөн:  БиХ хочит Гын гэрээс хөөгдөж гараад хуучин амьдарч байсан 51 р байрны 4 орцонд орсон. Би гэртээХих гэсэн боловч ээжээс айгаад очилгүй тэнд орсон .Тэгээд ч тэр шөнө их хүйтэн салхитай байсан.Х Гынд очих гээд гараад явж байгаад 43 р байрны хойд талд тоглоомын талбайн орчим тэр 3 -тай таарсан .Тэр 3 нилээн халамцуухан байсан Хаашаа явж байгаа талаараа хэлээгүй тэд нар хойноосоо явж байгаагүй .тэгээд тэд нартай тааралдаад 38 р байрны хойд талд очсон. Тэгээд тэнд очиход талийгаач Э энгэртээ том шилтэй ерөөл архи хийсэн байснаа гаргаж ирээд хувааж уусан. Архи ууж байхад намайг ногоон Г, өндөр Г нар хөөсөн. Тэгсэн чинь талийгаач Э яах гэсэн юм байж бай гэсэн .Тэгэхээр нь би та нарын архинаас уухгүй гээд нилээн зайтай зүүн талд нь очоодХсан. Тэд нар архиа ууж байхдаа Г Э нар байшингаас болж маргалдаад Г Эыг нүүр орчим нь тоосго шиг юмаар цохьсон. Тэгээд өндөр Г яваад өгсөн. Э тэндээ хэвтээд үлдсэн. Хажууд нь ногоон Г үлдсэн. Тэгээд өндөр Г намайг дагуулаад архи авна гээд Нгэх хүүхний ТҮЦ рүү явсан    гэсэн мэдүүлэг, /2-р хх-211-215 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Аын 2014.02.07 ны өдөр гэрчээр өгсөн: ...Тухайн үед цаг нилээн орой үүрийн 3-4 цагийн үед байж цагийг нь сайн санхагүй байна Э Г, ногоон Г гурав надтай таарсан. Ногоон Гыг тэр 2 хаана хэзээ таарсан гэдгийг нь мэдэхгүй  байна. Э нь энгэртэй Ерөөл архи хийчихсэн ууя гэсэн. Тэгээд би тэр гурвыг дагаад 38 дугаар байрны ард очоод Э, Г, Г нар архиа уусан. Тэгсэн Г Этай барилга байшин яриад Өыг чөтгөр шулмас гээд муулсан чинь Э манай эгчийг чөтгөр гэлээ гээд Г, Э хоёр босч ирээд Г нь Эын цамцнаас заамдаж аваад цементэн дээр унагаагаад хажуу талаас нь улаан өнгийн тоосго аваад толгой руу нь нэг удаа цохьсон гэсэн мэдүүлэг/ 3-р хх-46-47-р хуудас /,

 

Гэрч Н.Нгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би Бор-Өндөр сумын 45 р байрны хойно байдаг ТҮЦ эндээ 2012.08.11 ны өглөө 5 цагийн үед байж байхад манай түцны цонхон дээр А ирж тогшиж уулзаад нэг шил архи байн у гэж асуусан би тэгэхээр нь надад архи байхгүй гэсэн чинь А ТҮЦ-нээс баруун тийшээ яваад өгөхөөр нь араас нь би ТҮЦ-ээс бие засахаар гартал манай Түц-ний ар талд өндөр Г ганцаараа зогсож байснаа Аынхаа араас яваад өгсөн. Би тухайн өдөр буюу 2012.08.11 ны өглөө Бор-Өндөр УБҮ-ийн 7.40 цагийн автобус явсны дараа ТҮЦ нээсээ гараад хуучин захиргааны байр луу явж байтал 35 р байрны баруун талын замын баруун талд байдаг хуушуурын гуанзны тэнд Атай дахиад таарсан. А хойноосоо урагшаа ганцаараа явж байсан . Ингээд уулзсан чиньЭ өнгөрчихсөн гэнэ гээд уйлан алдаад надад хэлсэн гэсэн мэдүүлэг / 1-р хх-46-47, 3-р хх-169 хуудас/,

 

Гэрч Э.О мөрдөн байцаалтанд өгсөн: ...01 цагийн орчим Э ах сэрээд гарлаа гээд гарсан. Тэр үед ээж намайг ахынхаа араасХаадах гэхээр нь би том өрөөний баруун тийшХсан цонхоорХахад хойшоо гараад явж байсан. Э ах гарахдаа хаашаа явах гэж байгаагаа хэлээгүй. Тэгээд бид нар унтсан. Тэгээд өглөө 08 цагийн орчим унтаж байхад эмнэлэгийн жолооч Г ах над руу утасдаад Э ах чинь эмнэлэг дээр ухаангүй ирээд байна гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/

 

Гэрч Д.Э мөрдөн байцаалтанд өгсөн:...2012.08.10-ны өдөр жоншны ачилт хийх гэж ирсэн Нгэх хүний машинаар бүгдээрээ бүрмөсөн ажлаа зогсоож гэр бараагаа буулгаад ажлын багаж хэрэгсэл, компрессор, хөнжил пүүгээгээ аваад бууж ирсэн..., ...Машин дээр Э бид хоёр суугаад кабенд Т эхнэртэйгээ сууж Бор-Өндөр хотод 17 цаг болж байхад орж ирсэн..., дараа нь 0.75 литрийн Ерөөл нэртэй архийг Э, Т бид гурав манай гэрт уусан..., ...манайхаас 20 цаг өнгөрөөгөөд Э, Т бид гурав гарсан..., ...Мортын даваа ХХК-ийн дэлгүүрээс нэг шил 0.5 литрийн Ерөөл архи аваад... ...Э, Т бид гурав хувааж уусан..., ...Манайхаар 2012.08.10-аас 11-нд шилжих шөнө нь Э дахиж эргэж ирээгүй. Манайд байхдаа болон Тийнд Э нь хүнтэй маргалдаж муудалцаагүй. Цохилцож зодолдсон асуудал болоогүй. Бид нартай байхдаа Эын бие зүгээр, эрүүл байсан... гэсэн мэдүүлэг / 1-р х.х-ийн 30, 35-37 дугаар хуудас/,

 

Гэрч Ө.Т мөрдөн байцаалтанд өгсөн:... Дорноговиос яваад Бор-Өндөр хотод 17 цаг өнгөрч байхад орж ирсэн. ...Тэгээд Э, Э бид гурав шполоо Эын хашаанд нь хураачихаад гурвуулаа Эын гэрт нь орж авч очсон нэг шил архиа хувааж уусан..., ...Э бид хоёр мөнгө нийлүүлж байгаад 0.5 литрийн Ерөөл нэртэй архи дэлгүүрээс авсан...архиа Э, Э бид гурав хувааж уусан..., ...Э манай гэрт үлдэж 30-аад минут болоодХина гэхээр нь эхнэр бид хоёр хүргэж өгсөн. Тэгэхэд 22 цаг өнгөрч байсан байх. Би эхнэртэйгээ Эыг Бор-Өндөр хотын цагдаагийн тасгийн урд талын нийтийн байранд байдаг эгч Өлзийгийнд нь хүргэж өгсөн... гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 32-34 дүгээр хуудас/

 

Гэрч Р.Р мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2012.08.10-наас 11-нд шилжих шөнийн 03-04 цагийн хооронд сэрж цай уусан учир нь унтуулахгүй коридороор хүн түчигнээд унтуулахгүй байсан юм. 2012.08.11-ний өглөө унтаж байхад манай гэрийн хаалгыг хүн тогшихоор нь тавьж өгөхөд Ногоон хочтой Г нь дүүЭ болон өндөр Г нартай орж ирээд манай гэрт орны модон рам авчирч өгсөн. Ногоон Г нь халамцуу архи уусан байсан. 2012.08.10-ны орой Гынд кино үзчихээд гарахад архи уугаагүй байсан. Өндөр Г нь архи уусан байсан эсэхийг анзаараагүй. Манай гэрийн хаалган дээр зогсож байсан. Би 2012.08.11-ний өглөө 08 цагийн үедХ хочтой Гын гэр рүү ороход ногоон Г,Х Г, өндөр Г, төгсөн Г, Н гэх хүнтэй 5-лаа сууж байсан, архиХагдаагүй. Би тэд нарт хандаж та нар шөнө архи уугаад хүн унтуулахгүй, амгалан тайван байдал алдагдууллаа гэж загнасан. ТэгэхэдХ Г нь манай охин алга болчихоод охиныгоо эрээд гэж байсан гэсэн мэдүүлэг /1-р х.х.-ийн 38-40 дүгээр хуудас/

 

Гэрч Д.Д мөрдөн байцаалтанд өгсөн: ...2012 оны 08 сарын 11-ний өглөө манай хаалгыг хүн тогшисон. ЦагХахад өглөөний 07 цаг болж байсан. Хаалга тавихад Ногоон хочтой Г нь дүүЭ болон өндөр Г нартай орны модон рам барьсаар орж ирсэн. Ногоон хочтой Г нь архи үнэртүүлсэн байсан. Өндөр Г нь архи уусан байсан эсэхийг мэдэхгүй. Удалгүй гараад явчихсан. Манай эхнэр Р нь 08 цагийн үедХ хочтой Гынх руу орсон. Яагаад шөнө шуугиад байсан талаар нь загнах гэж орсон. Манай эхнэр орж ирээдХ Гын гэрт ногоон Г, Г нар сууж байна гэж байсан... гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 41 дүгээр хуудас/

 

Гэрч Г.Д мөрдөн байцаалтанд өгсөн:  2012.08.10-ны орой 22 цагийн үед манай гэрийн хаалгыг дахин тогших үед нь нээхэд А ньХ хочтой Гын охинтой хамт орж ирээд өлсөөд байна идчихээр юм байна уу гэхээр нь би хоол хийж байгаа мах гарсан гэж хэлээд гэрийнхээ гал тогооны өрөөндөө 3-лаа орж суусан юм. А нь гурилтай шөлтэй хоол хийсэн тэр үед Э ахын авч өгсөн 0.5 литрийн Ерөөл нэртэй архинаас үлдсэн байсныг нь гурвуулаа хувааж уусан. А,Х хочтой Гын охин 2 нь архи уусан байсан эсэхийг нь мэдэхгүй. Тэр хоёр хоол идэж байгаад гарсан. Бид гурав гал тогооны өрөөндөө сууж байсан. А, Г ахын охин хоёр нь манайд хоол идэж дуусчихаад гараад явсан. Цаг хэд болж байсныг нь санахгүй байна. Би гэртээ үлдээд зурагт үзээд байж байтал манай гэрийн хаалгыг хүн балбасан. Би хаалга нээхэдХ хочтой Г нь их ууртай манай хүүхэд хаана байна гэж гэр рүү орж ирээд гэр дотор явж тойруулжХж байгаад гараад явсан. Хаалга дээр А зогсож байсан. Цаад талд нь 1-2 хүн байх шиг байсан. Хэн гэдгийг ньХанхуйдХж чадаагүй. Түүнээс хойш гэртээ байж байгаад унтаад үлдсэн. ..2012.08.10-наас 2012.08.11-нд шилжих шөнө манай гэрээр Г, Э нар орж ирээгүй. .. гэсэн мэдүүлэг /1-р х.х.-ийн 44 дүгээр хуудас/

Гэрч Г.Х мөрдөн байцаалтанд өгсөн: ...манай нөхөр Г 2012.08.10-ны өглөө 06-07 цагийн үед Бор-Өндөр...тоотод байх гэрээсээ гараад явсан. Гарахдаа Фриндс баарны Аийн байранд засварын ажил хийж байгаа юм. Эртхэн очиж тэдний байранд засвар хийнэ гээд явсан. Гэрээсээ гарснаас хойш өнөөдөр буюу 2012.08.11-ний өдрийн үедийн цайны үед /цагийг нь сайн мэдэхгүй байна/ усны машины жолооч Мгөөр гэртээ согтуу хүргүүлж ирсэн. Одоо гэртээ унтаж байна. 2012.08.10-наас 11-нд шилжих шөнө манай нөхөр Г хаагуур хэнтэй юу хийж явсан талаар мэдэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 47-р хуудас/

Гэрч С.Г мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би гэртээ 2012.08.10-наас 11-ний шилжих шөнийн 04 цагийн үед унтаж байхадХ хочтой Г нь манай гэрийн хаалгыг балбахаар нь гэрийнхээ хаалгыг онгойлгосонХ хочтой Г нь манай гэрийн хаалгыг балбахдаа Гхаалгаа гээд байсан. Манай гэрт орж ирээдХ хочтой Г нь охин алга болчихлоо ханиндаа цагдаа руу явъя гэсэн. Би гадуур хувцасаа өмсөж гэрээсээХ хочтой Гтай хамт гарахад А ньХ хочтой Гын гэрээс нь гарч ирсэн. А,Х хочтой Г бид нар 37-р байр руу очсон. А нь Гын охин нь энэ айлд байгаа гэж хэлж байсан. Аын зааж өгсөн айлын хаалгыг балбахад хаалгаа нээж өгөхгүй байхаар ньХ хочтой Г бид хоёр Бор-Өндөр сумын цагдаагийн тасаг руу ирсэн. Тухайн үед шөнийн 4 цаг өнгөрч байсан цагдаа дээр ирэхэд цагдаа Мбайхаар ньХ хочтой Г нь цагдаад хандаж манай охин алга байна гэж хэлчихээд буцаад гарсан. ДахинХ хочтой Г бид хоёр 37-р байр руу шууд явж Аын зааж өгсөн айлын хаалгыг дахин балбасан. Тэгтэл нэг залуу хаалгыг нь онгойлгох үедХ хочтой Г нь гэр рүү нь орж охин хаана байна гэж байсан. Өөдөөс нь байхгүй, манайд юу гэж байдаг юм гэж байсан. Гэрт ньХ хочтой Гын охин байхгүй болохоор нь бид хоёр гэрээс нь гарч гэр рүүгээ явцгаасан. Гэрийнхээ коридор руу ороходХ хочтой Гын охин нь коридортоо архи уусан байдАганцаараа зогсож байсан. Тэр үед ньХ хочтой Г нь охиноо оръё гээд гэр рүүгээ аваад орсон. Би араас нь гэр рүү нь орж унт унт гэж хэлчихээд гэр рүүгээ орсон.Х хочтой Гын гэрийнх нь өөдөөс ньХсан хаалга бол манай хаалга юм. Би гэртээ ороод унтах гээд байж байхад манай өөдөөсХсан хаалгатайХ хочтой Г нь гэртээ чанга чанга бархираад байснаа чимээгүй болсон. УдалгүйХ хочтой Гын хаалгыг гаднаас нь хэн нэгэн тогшиж байсан. Хүчтэй тогшиж байсан. Гынх нь хаалгаа тавьж өгөхгүй байсан. Хаалгыг нь тогшисон хүн бол удаан хаалгыг нь тогшоод байсан.Х хочтой Г нь гэрийнхээ хаалгыг тавьж өгч хаалгыг нь тогшиж байсан хүн хамт гэр рүү нь орсон. Би удалгүй унтаад өгсөн. 2012 оны 08 сарын 11-ний өглөөний 06 цаг 30 минут гэж босож 41-р байр руу дүү Эийн хамт явсан. Явахдаа 37-р байрны урд талаар явсан. 41-р байрны хойд талаасаа 2 дахь орцонд модон орны рам байсныг авч дүү Эийн хамт өргөөд гэр рүүгээ буцаж явж байхад өндөр хочтой Г нь 37-р байрны зүүн урд талд таарсан. Г нь би өргөлцөөд өгье гээд орны модон рамыг өргөж өгсөн. Модон орны рамыгХ хочтой Гын хойд талын айл болох Дгийнд оруулж өгсөн. Дгийнд ор оруулж өгөхдөө Г, дүү Эийнхөө хамт оруулж өгчихөөд гэрээс нь гарчХ хочтой Гын гэр рүү Г, Эийн хамт ороходХ хочтой Г нь охиныхоо хамт гэртээ сууж байсан. Гэрийнхээ орыг хураагаагүй байсан. Г, Г бид 2-ын араас Н, үүлэн нүдтэй Г нар орж ирж Монгол стандарт нэртэй 0.75 литрийн архи ууцгаасан... гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 49 дүгээр хуудас/ ,

Гэрч  И.Гын /Х хочтой/ мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2012 оны 8 дугаар сарын 10 ны орой 19 цагийн үеп охин Угийн хамт  хоолоо хийж байж байхад А гаднаас орж ирсэн Удалгүй А Угийн хамт гэрээс явсан удалгүй 20 минтуын дараа У орж ирсэн. Би буузн махаа татаад сууж 21 цагийн үед бүдүүн М гэдэн хүн орж ирээд ямар нэг юм ярилгүй та 2 хоол бэлдэж байгаа м уу гээд гараад явсан Мийг гадаад явсны дараа хоол хийж идчихээд 23 цагийн үед У бид 2 унтсан. Шөнө унтаж байхад манай охин Угийн сэтгэц нь хөдлөөд уйлаад үглээд байхаар би унт юунд орилоод байгаан гэсэн чимээгүйэ болчихсон Тэгээд өглөө 06 цагийн үед Өндөр Г, ногоон Г 2 хаалга хүчтэй нүдээд байхаар нь би хаалга тайлж өгсөн тэр үед хажуу айлны М орж ирэхээр нь та нар архидах гэж байгаа юм уу гэсэн чинь Өндөр Г, ногоон Г 2 гараад явсан удалгүй араас нь М гараад явсан. Өглөө 08 цагийн үеп ногоон Г, эхнэрийх нь ах төгсөн хочтой Гнэдэг 60 гаруй насны хүнтэй цонх балбахаар нь би хаалга тайлж өгсөн, Гдотор эвгүй байна архи байна уу гэхээр нь би өөдөөс нв архи байхгүй гэж хэлсэн. Тэгсэн Ггэдэг хүн ногоон Г шоронд ордог юм бол ганц дүүгээ татаж авна гэж хэлсэн. Би тухайн үед нь гайхаад өөдөөс нь юм хэлээгүй. Тэр шөнө намайг гэрт байхад талийгаач Э орж ирээгүй.   

Гэрч Д.Амөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2012.08.10-ны шөнө 24 цагийн үед телевизороор Олимпийн сагсан бөмбөгийн тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолтыг үзээд байж байхад манай урд талын айл болох Өынхаас Ө гэдэг хүүхэн “зайлаа зайл гичий минь” гээд маргаад орилоод байгаа сонсогдсон. Нөгөө Өын өөдөөс маргаж байгаа хүнийх нь дуу дуулдахгүй байсан. Нэг их түчигнэсэн, хүн амьтан ноцолдсон чимээ гарахгүй байсан. Ингэж байгаад л би унтчихсан. Намайг унтсанаас хойш юу болсныг мэдээгүй... гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 52 дугаар хуудас/

Гэрч Ч.Н мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би хамгийн сүүлд Гтэй яг хэдэн сарын хэдний өдөр таарсанаа санахгүй байна. Сүүлийн үед жаахан архи уугаад байгаа болохоор өдөр судраа мартаад байна. Ямарч байсан 8 дугаар сарын эхээр байх нэг өглөө байрнаас гараад явж байгаад өндөр Гтэй таарсан. Тэр нь 09 цаг өнгөрч байхад юм. Тэгээд би Гтэй хамтХ Гын гэрт орсон.  Тэр тааралдах үед ногоон Г цугтаа явж байсан юм. Бид гурав хамт орсон юм. ОроходХ Г байсан ба хойд талынх нь орон дээр нэг хүн унтаж байхад нь хэн бэ гэж асуухад манай охин унтаж байгаа юм гэсэн. Тэгээд бид дөрөв 0.75 литрийн шилтэй архи уусан. Ууж байхад төгсөн Ггэх Бор-Өндөрийн залуу орж ирсэн. Одоо санаж байхад бид нарын нийлж архи уудаг өдөр манай Бор-Өндөрийн Э ухаангүй олдсон өдөр юм байна. Төгсөн Горж ирэхдээ энэ хойно замын хойд талд ухаангүй хүн байна. Хажууд нь хоёр цагдаа байна гэж байсан. Бас би өдөр судрыг нь сайн санахгүй байна. Намайг ямар ч байсан өглөөгүүр 09 цаг орчим бүдүүн Чтай хамт Эын гэрт ороход өндөр Г сууж байсан. Бид хоёр ороод байж байхад Э нэг шил архи гаргаад бид нар хувааж уусан. Архи ууж байхад А гэх залуу орж ирээд Гээр юм хийлгэнэ гээд аваад гарсан. Тэр үед нь архи ууж байсан болохоор Г намайг хамт явъя гээд бид гурав хамт гараад 42 дугаар байрны 2 давхарт 1 өрөө байранд очсон. Тэгтэл Аийн хийлгэх ажил их байсан учир Г намайг та явж бай их ажилтай юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд би гараад явсан. Маргааш өглөө нь Гтэй таарсан.Х Ггийн гэрт очиж архи уусан... гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 61-62 дугаар хуудас/

Гэрч Э.А мөрдөн байцаалтанд өгсөн:  ...2012.08.10-ны 17 цаг өнгөрч байхад Бор-Өндөр суманд орж ирж Бор-Өндөр сумаас урагш байрлах жоншны талбай дээр ирж зогссон. Оройн 20 цаг өнгөрч байх үед манай нөхөр Т нь Э ах,Э нартай орж ирээд манай гэрт хоол идэж цай ууж сууцгаасан. Манайд ирэхээсээ өмнө Э ах,Э, Т нар архи уучихсан байсан. Хаана уусныг нь мэдэхгүй.Э ахыг эхнэр нь утсаар дуудаад байх шиг байсан.Э нь манай гэрээс 21 цагийн үед гэр рүүгээ явлаа гээд гараад явсан. Манай гэрт Э ах үлдэж манай нөхөртэй хамт юм ярьж, гитар тоглож сууж байгаад гэр рүүгээ явъя гэж Э нь хэлэхээр нь нөхөр бид хоёр Э ахыг хүргээд өгье гэхэд за гээд нөхөр бид хоёр хөнжил пүүгээг нь өргөж Э өөрөө цүнхтэй хувцасаа үүрч Бор-Өндөр сумын 2 дугаар хэсэг, 21-р байрны 3 дугаар давхарт байрлах эгчийнд нь оруулж өгсөн. Гэрийнх нь хаалгыг тогшиход эрэгтэй хүүхэд хаалга тавьж өгсөн. Бид гурав гэр рүү нь ороход 2 өрөө байр байсан. Бид нар шууд том өрөө рүү нь ороход 2 эрэгтэй хүүхэд орон дээр ор засчихсан хэвтээд зурагт үзэж байсан.Хин эгч нь том өрөөндөө газраар ор засчихсан хэвтэж байсан. Эын эгч нь Эт хандаж ирчих вүү гэж хэлээд хүүхдүүддээ хандаж Эт ор засаж өг. Эыг унт, унт гэж байсан. Нөхөр бид хоёр Эын гэрт 30-40 минут болсон байх, эгчтэй нь болон Этай юм ярьж цай ууж суусан. Эыг гэрт нь оруулахад ямар нэгэн хэрүүл болоогүй байсан. ..Нөхөр бид хоёр Эыг 2012.08.10-ны орой хүргэж өгсөн. Үүнээс хойш Этай уулзалдаагүй. Манай гэрт Э ирээгүй. Нөхөр бид хоёр Эын гэрээс гарч шууд гэр рүүгээ явж гэртээ очиж унтсан. Гэртээ унтаж байх үед манай гэрийн хаалгыг хэн нэгэн тогшиж балбаагүй... гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 70-72 дугаар хуудас/

Гэрч Ц.Д мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2012.08.11-ний өглөө 07 цагийн үед Бор-Өндөр сумын 2-р хэсэг Ногоон талбайн урдаасаа 3 дахь гудамж хамгийн зүүн үзүүрийн хашаанд байх гэрээсээ гараад явж байтал Бор-Өндөр сумын төв хойд хөндлөн асфальтан замын хойно байх ацтай шонгийн зүүн талд нэг эрэгтэй хүн толгой нь ертөнцийн зүгээр хойшооХсан байдАхэвтэж байсан. Тэр хүнийг хэн гэдгийг нь мэдэхгүй. Би дэргэд нь очижХаагүй бөгөөд тэр хүний хэвтэж байгаа газрын урдах шороон замаар баруун тийшээ явж байсан юм. Тэр хүн эгц дээшээгээХсан байдАхоёр хөлөө жийсэн байдалтай, хоёр гар нь биеийн дагуу байрлАбайсан. Толгой тархи нүүрнээс нь цус гарсан байсан эсэхийг мэдэхгүй юм. Би 100 орчим метрийн зайнаасХаад л өнгөрсөн. Тэр хэвтэж байгаа хүний хажууд янз бүрийн зүйлХагдаагүй... гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 73 дугаар хуудас/

Гэрч Д.Ммөрдөн байцаалтанд өгсөн: ... Намайг 2012 оны 08 сарын 11-ний өглөө 07 цаг 10 минутанд иргэн Д орж ирээд Дэлхийн зөнгийн ногоон талбайн хойно замын хойд талд согтуу юм уу ухаан алдсан хүн хэвтэж байна. Би холоосХсан чинь нүүр ам нь цус болчихсон юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд би ерөнхий жижүүр Мт хэлчихээд ганцаараа яваад очсон чинь дэлхийн зөнгийн ногооны талбайн хойно үйлдвэр явдаг засмал замын хойд талд ертөнцийн зүгээр толгой нь хойд зүгтХсан, толгой нүцгэн нүүр нь нилэнхүйдээ цус болсон байдАдээшээХаад хэвтэж байсан. Цус нь хатсан байсан. Мөн баруун мөрний орчим бага зэрэг цус гарч хөрсөн дээр хатсан байсан. Мөн газрын хөрсийг толгойгоороо үрсэн юм шиг мөр гарсан байсан. Уг хүн нь дээгүүрээХ өнгийн юүдэнтэй курткатай, доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, шар өнгийн богино түрийтэй гутАбайсан. Тэр хүний хойноос баруун зүгт 20 орчим см зайд гандсан ногоон өнгийн саравчтай малгай байсан. Тэр хүн амьсгаатай байсан. Хурхираад унтаж байгаа юм шиг байсан. Тэгээд би түргэн дуудаад байж байтал удалгүй ирээд аваад явсан. Тэр хүн Бор-Өндөр хотынХъяат Э болох нь тогтоогдсон юм. ...Намайг очиход талийгаач Эыг  чирч зөөсөн шинжтэй ул мөрийг анзаарчХаагүй. Одоо олон жил болсон болохоор сайн санахгүй байна. Намайг очиход Э хөдөлгөөнгүй, цээж нь хэржигнэж дуугараад ухаангүй хэвтэж байсан... гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 74 дүгээр хуудас, 5-р х.х-ийн 235 дугаар хуудас/

Гэрч Л.Змөрдөн байцаалтанд өгсөн: ...Би өглөө нэгдсэн эмнэлэг дээр жижүүр эмчийн ажлаа хүлээж авах байсан болохоор өглөө 09 цагийн орчим ажил дээрээ ирсэн. Намайг ирэхэд Бор-Өндөр хотынХъяат Э гэх хүн ухаангүй хүргэгдэж ирээд байсан ба манай гэмтлийн их эмч амралттай байсан болохоор мэс заслын их эмчГ үзлэг хийгээд байж байсан. Уг хүн нь дух, хоёр хацар, хамар хэсэгт арьс нь өнгөц зулгарсан байдАбайсан. Өөр биед нь илХагдах шинэ шарх сорви огт байгаагүй. ТэгээдГ эмч үзэж дуусаад өвчтөний түүх нээж эмчилгээ заагаад явсан.Г эмч онош тогтоосон ба онош нь тархины битүү гэмтэл гэсэн онош тавьсан байсан. Би заагдсан эмчилгээг хийж өвчтөний биеийн байдлыг хянаж байхад өдөр нь гайгүй байж байгаад оройхон 18 цагийн орчим өвчтөн маань жаахан эвгүй болж эмх замбараагүй хөдөлгөөн хийж эхэлсэн. Тэгэхээр нь би тайвшруулах, унтуулах тариа хийгээд биеийн байдал тогтворжсон...гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 76-77 дугаар хуудас/,

Гэрч Ш.Э мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2012 оны 08 дугаар сарын 10-ны өглөө 08 цагийн орчим Бор-Өндөр хотын 39 дүгээр байрны 3 дугаар орцны үүдэнд сууж байхад Г урд талаасаа буюу 44, 45 дугаар байрны зүгээс ирж байсан. Тэгээд надтай уулзаад бид хоёр нэг шил архи ууя гэж ярилцаад 40 дүгээр байрны үүдэнд байдаг Нгэх хүүхний түцнээс нэг шил архи авсан. Тэгээд гэр рүүгээ орох гэхэд Н, Ч нар тааралдаад цуг орсон. Тэгээд архи бүгдээрээ хувааж уусан. Тэгээд намайг байж байтал манай орцонд байдаг А гэх залуу орж ирээд Гээс юм хийлгэнэ гээд орж ирсэн. Тэгээд Г, Н хоёр цуг гарсан. Би ажилдаа яваад Ч гэр рүүгээ орсон. Чын гэр нь 40-р байранд байдаг юм. Тэгээд тэрнээс хойш дахин Г болон Н, А нартай эргэж тааралдаагүй... гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 79, 80 дугаар хуудас/,

Гэрч И.Н мөрдөн байцаалтанд өгсөн: ...2012.08.11-ний өглөө 07 цаг 10 минутын орчим ухаангүй хүн хэвтэж байна гэсэн дуудлага ирсэн..., ...ухаангүй хүн авчирсан ба уг хүний баруун дух болон шанаа хэсгээс нь цус гарсан байдАба уг цус нь нилээн удаад хатсан байдАбайсан. Мөн цус болсон хэсэгт нь шороо наалдсан. Цус шороо холилдсон байсан..., ...ТэгээдГ эмч үзэж эмчилгээ хийсэн байх.Г эмч үзээд толгойны баруун хэсэгт үүссэн жижиг шарханд оёдол тавих шаардлагагүй юм байна гэж байсан. Тэгээд би буугаад явсан... гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 82-83 дугаар хуудас/,

Гэрч Л.Д мөрдөн байцаалтанд өгсөн: ...Манай дүү Г нь тэр хэрэг гардаг өдрийн өмнөх өдөр буюу 2012 оны 08 сарын 10-ны өдрийн 15 цагийн орчим ээжийн гэрт согтуу ирсэн гэсэн. Тэгээд орж ирээд унтаж байгаад маргааш өглөө нь буюу 2012.08.11-ний 07-08 цагийн хооронд босоод явсан байсан гэж ээж маань хэлж байсан. Учир нь манай ээж М өглөө 07 цагийн орчим босож бие засахад Г унтаж байсан гэсэн. Тэгээд ээж эргэж хэвтээд 08 цагийн орчим буцаж сэрэхэд Г босоод явсан байсан гэсэн. Энэ тухай манай ээж болон манай нөхөр надад хэлсэн... гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 86, 87 дугаар хуудас/,

Гэрч Ж.Ч мөрдөн байцаалтанд өгсөн:...Г нь 2012.08.10-ны өглөөний 10 цагийн үед архи уугаагүй эрүүл ирсэн. Тэр үед нь Гийг ээж нь загнаж байсан. Тэгснээ гэрийнхээ зүүн орон дээр унтсан. Унтахдаа 2012.08.10-ны өдөржин унтаад 2012.08.10-наас 11-ний шилжих шөнө хүртэл унтаад 2012.08.11-ний өглөө 07 цаг болж байх үед босож гэрээсээ гараад явсан. Өндөр Г нь 2012.08.10-наас 11-ний шилжих шөнө гэрээсээ огт гараагүй. Ээж нь хоол хийсэн байсан хоолоо Г нь босож идээгүй унтсаар л байсан. Г нь 2012.08.09-нөөс 10-ны шилжих шөнө гэртээ хоносон. 2012.08.10-ны өглөө гарчихаад удалгүй орж ирсэн. Ирэхдээ ээжээсээ мөнгө өг архи авч ууна гэхээр нь ээж нь загнаж байсан. 2012.08.10-наас 11-нд шилжих шөнө Гийн гэрт хүн ирээгүй... гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 92-93 дугаар хуудас/,

Гэрч М.Эмөрдөн байцаалтанд өгсөн: ... маргааш нь буюу 2012 оны 08 сарын 10-ны өдөр Дахын гэрт байж байхад өдөр 14-15 цагийн үед М гэх хүний хүү болох Г гэх согтуу орж ирсэн. Тэгээд орж ирээд унтаж байсан. БиДийн гэрт зурагт үзээд сууж байгаад унтсан. Би хамгийн сүүлд Гийг 20 өнгөрч байхад ээжийндээ байж байхад нь гарсан. Тэрнээс хойш биХаагүй. Маргааш өглөө нь би 07 цагийн орчим боссон. Босоод шууд бие зассан. Хашаанд ямар нэгэн хүнтэй тааралдаагүй. Буцаж ороод зурагт үзээд сууж байхад М эгч орж ирээд Г явсан байна гэж хэлсэн. Би хэзээ гарсан талаар сайн мэдэхгүй байна. Тэр шөнө их бороотой шөнө байсан... гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 94-95 дугаар хуудас/

Гэрч Г.Умөрдөн байцаалтанд өгсөн: ...2012 оны 08 дугаар сарын 11-ний өглөө 08 цагийн орчим эмнэлэг дээр цус алдсан хүн ирээд байна гэж эмнэлгээс дуудсан..., ...Уг хүний дух болон хацар орчимоор нь шалбарсан гэмээр өнгөцхөн зураасан зулгаралтууд байсан..., ...Би бодохдоо газар унасан юм байх л гэж бодсон. Тэгээд би боолт хийгээд ил шарханд нь уусмал түрхээд явсан. Тэгээд их эмчГ онош тодруулахаар хянаад үлдсэн. Уг өдөр амралтын өдөр байсан болохоор би гэртээХьсан... гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 97 дугаар хуудас/

Гэрч И.Дмөрдөн байцаалтанд өгсөн: ...2012 оны 08 сарын 10-ны өдөр хадам ээж болон хадам ээжийнд ирээд байсанЧ гэх Улаанбаатар хотоос эмчлүүлэхээр ирээд байсан хүн бид гурав даалуу тоглоод сууж байхад эхнэрийн төрсөн дүү Г нь өдөр 16 цагийн орчим орж ирсэн. Орж ирэхдээ нилээн халамцуухан байсан ба ганцаараа ирсэн. Орж ирээд л хадам хөгшний унтдаг байсан зүүн талын орон дээр унтаад өгсөн. Тэгээд бид нар тоглож байгаад дуусаад би жаахан гадуур явж байгаад орой 21 цагийн орчим хадам хөгшиний гэрээр ороход Г нөгөө унтаж байсан орон дээрээ унтаж байсан. Тэгээд би гэртээ орж унтсан. ..Маргааш өглөө нь 08 цагийн орчим сэрсэн. Хадам ээжийнхээр 09 цагийн орчим орсон. Ороход Г байхгүй байсан. Яасан талаар нь асуухад өглөө босоод явсан байна гэж хадам ээж хэлж байсан. Хамгийн сүүлд 21 цагийн орчим ороход л лав унтаж байсан. Өглөө нь явсан уу орой нь явсан уу надад мэдэх зүйл алга байна...гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 98-99 дүгээр хуудас/

Гэрч Б.М мөрдөн байцаалтанд өгсөн: ...Энэ өдөрД,Ч нар даалуу тоглоод сууж байхад миний хүү Л.Г өдөр 15 цагийн орчим байх орж ирсэн. Орж ирэхдээ жаахан согтуу байсан. Тэгээд орж ирээд л зүүн орон дээр унтаад өгсөн. Тэгээд жаахан унтаж байгаад оройхон 17 цагийн орчим гарч бие засаж байсан. Тэгээд эргээд унтсан. Тэрнээс хойш эргэж гараагүй. Тэр шөнө манай гэрт хүү Г миний зүүн орон дээр унтаад би наагуур нь газар унтсан.Ч бол баруун талын орон дээр унтсан. Гэрт бид гурав л хоносон. Би маргааш өглөө нь буюу 2012.08.11-ний 06 цагийн орчим гарч бие засахад Г унтаж байсан. Эргэж орж ирээд би буцаж хэвтсэн. Тэр хооронд буцаж унтсан байсан. Тэгээд 07 цагийн орчим сэрээд босоход хүү маань босоод яваад өгсөн байсан. Би хэзээ нь гарсан талаар мэдээгүй...гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 100-101 дүгээр хуудас/

Гэрч А.Б мөрдөн байцаалтанд өгсөн: ...Өвчтөн Л.Эын нүүр болон духны баруун дээд хэсгээр гэмтэлтэй байсан. Ингээд Бор-Өндөр хотын эмнэлэгт Э нь эмчлэгдэж байгаад ГССҮТөвд шилжин хүргэгдсэн. Ингээд өвчтөн Эын тархины зургийг комьпютер томографийн апратаар авсан зурган дээрХахад тархины баруун урд талдаа тархины суурь ясны хугаралтай, хамрын яс цөмөрч зөрсөн байдАбайсан. Суурь ясны хугаралынХалдаа бага хэмжээний цусан хураатай байсан. Тархи их хэмжээний хавантай, баруун урд талдаа няцралттай, голын бүрдэл хазайлттай байсан. Энэ нь мохоо хүчин зүйлийн цохилт, мөргөлт, уналтаас үүссэн байх боломжтой юм. Өвчтөн Эын духны баруун дээд хэсэгт зулгарсан, олон тооны шалбархайтай бөгөөд шалбархайнуудын дээд хэсэгт нь буюу толгойн зулай чамархайн уулзвар дээр шулуун хэлбэрийн, уг оромны нэг зах нь духны гол руу чиглэсэн, нөгөө зах нь чих рүү чиглэсэн байдА0.5*0.3 см орчим хуйх нь дотогшоо хонхойсон оромтой байсан. Уг ором дээр язарч няцарсан шархгүй байсан... гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 103 дугаар хуудас/

Гэрч Л.Дмөрдөн байцаалтанд өгсөн: ...сүүл хэсэгтээ буюу нас барахынхаа өмнөхөн цөөхөн хоногийн өмнө яг хэд хоногийн гэдгийг нь мэдэхгүй байна. Э бага зэрэг ухаан орж хэл байхгүй, дохио зангаатай төдий л болсон. Тамхи татдаг байсан болохоор тамхи татах уу гэхээр гарынхаа салаанд тамхи аваад амруугаа ойртуулах төдий ийм мэдрэмжтэй болсон. Юм ярихаар дохих, толгойгоо сэгсрэх зэргийн дохио зангаатай болсон. Тэр үед нь миний төрсөн дүү Ө камераар бичлэг хийж Эаас хэн зодсон бэ яагаад гэмтэж бэртээд ийм болсон бэ гэхээр ярьж чадахгүй дохио зангаагаарХиулсан. Заримд нь дохисон, заримд нь үгүй гэх дохио буюу толгойгоо сэгсэрч байсан. Тэр үед бичлэг хийж байхад би болон дүү Чимэдцэеэ, Өргөнбаяр, хүргэн Баяраа, Ө, Нгэх хажуу айлын хүн байсан. Өөр хэн хэн байсныг тодорхой санахгүй байна. Дүү Ө бичлэгээ хийнгээ Эаас Г зодсон уу гэж асуухад Эын нүд бүлтийгээд толгой дохисон. Цогоо гэх хүнийг зодсон уу гэж асуухад толгой сэгсэрч байсан. Тэгж байсныг би тодорхой санаж байна. Мөн А гэх хүнийг хамт явж байсан уу гэхэд толгой дохиж байсан гэсэн мэдүүлэг /3-р х.х-ийн 49 дүгээр хуудас/

 

Гэрч Ц.М мөрдөн байцаалтанд өгсөн: ...би 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэдгийг ч санахгүй байна. Ямар ч л байсан би 2-3 жилийн өмнө захын тэндээс Гийг гэрт нь хүргэж өгч байсан юм. Би үнэхээр он сар өдрийг нь яг тэдэн эдэн гэж санахгүй байна...Тухайн үед Г Д гэдэг хүнтэй хамт явж байсан юм. Тэгээд би Дтэй хамт Гийг гэрт нь буулгаж өгсөн. Тухайн үед Г Д хоёр хамт явж байсан өөр хүн байгаагүй гэсэн мэдүүлэг /5-р х.х-ийн 149, 237 дугаар хуудас/ 

 

Гэрч М.Б мөрдөн байцаалтанд өгсөн: ...2012 оны 08 сарын үеэр санаж байна яг өдрийг нь тодорхой санахгүй байна. Би усны тэрэгний жолооч Мтэй ойр зуурын юм яриад байж байхад Г бид хоёр дээр хүрч ирээд усны тэрэгний жолооч Мгөөс намайг гэрт хүргээд өгөөч гэж гуйсан юм. Тэгэхээр нь би М Г хоёртой цуг явсан. Ингээд Гийн гэрийн гадаа буугаад Г гэр рүүгээ орсон. Манай гэр Гийн гэрийн хажууханд байдаг болохоор би гэр рүүгээ явган алхаад орсон... гэсэн мэдүүлэг /5-р х.х-ийн 236 дугаар хуудас/

 

Шинжээчийн .... дугаар дүгнэлтэнд: ...Л.Эын цогцост хийсэн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, гавлын суурь ясны хугарал, тархины няцрал, тархины дух хэсгийн бор гадаргын эдийн зөөлрөл, тархины үхжил, гэмтлийн дараах тархины дух хэсгийн эдийн хатингаршил, тархины тураал, уушигны хурц үрэвсэл, тархины зөөлөн бүрхүүлийн үрэвсэл, дотор эрхтэний цус дүүрэлт, бодисын солилцооны өөрчлөлт, баруун хацар ясны нумны урд хэсгийн хугарал, баруун гайморын хөндийн дотор ханын хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун хөмсөгний дээд хэсгийн язарсан шарх, дух, баруун хацар, шанааны зулгаралт, баруун нүдний салстийн цус хуралт гэмтэл хүндрэлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн маш хүчтэй үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачид учирсан гэмтэл нь биеийн нүүрэн талаас буюу нүүрний баруун хэсэгт үйлчилснээс үүсэх боломжтой. Л.Эын биед урьд нь үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Л.Эын цусанд этилийн спирт илэрсэнгүй. Л.Э нь АВО системээр Ав /II/ бүлгийнХъяалАцустай байна. Л.Э нь суурь ясны хугарал, тархины няцралын улмаас тархины эд, зөөлөрч үхжин, тархины эд хатингаршиж төвийн гарАамьсгал зүрх судасны дутагдал, олон эрхтэний дутагдлаар нас баржээ. Гавал тархины дээрх гэмтлүүдийг авчны дараа ямар нэг үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй болно... гэжээ /х.х-ийн 181-185 дугаар хуудас/,

Шинжээчийн ... дугаар дүгнэлтэнд: ...Л.Эын цогцосноос авсан гэх цус нь АВО системээр Ав /II/ бүлгийнХъяалАбайна... гэжээ /1-р х.х-ийн 187 дугаар хуудас/,

Шинжээчийн ...дугаар дүгнэлтэнд: ...Л.Эын цогцосноос авсан гэх цусанд спиртийн зүйл илрэхгүй байна... гэжээ /1-р х.х-ийн 188 дугаар хуудас/,

Шинжээчийн...дугаар дүгнэлтэнд: ...Л.Эын биед гавлын суурь ясны хугарал, тархины хүнд зэргийн няцрал, хамрын ясны цөмөрсөн хугарал, нүүрний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна... гэжээ /1-р х.х-ийн 190, 191 дүгээр хуудас/

Шүүх сэтгэц гэм судлалын .... дугаар магадлагаанд: Б.А нь тухайн хэрэг гарах үед сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байгаагүй байна. Б.А нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Сэтгэцийн хувьд хэрэгХиуцах чадвартай... гэжээ /1-р х.х-ийн 193-194 дүгээр хуудас/,

Шинжээчийн ....дугаар дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн нэр бүхий хувцаснуудад ханзралт, урагдалт, сэмрэлт, цооролт үүссэн байна. Хэмжээг үзлэгийн хэсгээс үзнэ үү.  Бусад хувцас гэмтэлгүй байна... гэжээ /1-р х.х-ийн 197-199 дүгээр хуудас/,

Шинжээчийн ....дугаар дүгнэлтэнд: Хохирогч Л.Эын гэх юүдэнтэйХ хүрэм, саравчтай ногоон малгай, хөх джинсэн өмд, хагас энгэртэй ногоон эрээн цамц зэрэг хувцаснууд дээр цус илэрсэн. Энэ нь А/II/ бүлгийнХъяалАхүний цус байна. Бусад хувцсан дээр цус илрээгүй... гэжээ./1-р х.х-ийн 201 дүгээр хуудас/,

Шинжээчийн .... дугаар дүгнэлтэнд: Талийгаачийн тархины гадар хэсэг тархмал зөөлөрч үхжсэнийг тархины хатангиршил /атрофийн/ өөрчлөлт гэж дүгнэжээ. Гавал гэмтлийн улмаас тархины судас удаан хугацаагаар авчис болж тархины эдийн эдгэшгүй өөрчлөлтүүд болох тархины гадаргын тархмал үхжил, голомтлог тархины зөөлрөл үүсчээ. Энэ өөрчлөлтийн улмаас тархины тураал, хэвтрийн хатгаа, үжил халдварын хүндрэлүүд үүсч нас баржээ. Шинжээч эмч Жын 2012.12.24-ний өдрийн 33 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Шинжээч эмч Ж Эын биед үүссэн гэмтлүүдийг зөв тодорхойлсон байна. Тархины суурь ясны хугарал 3 сарын дараа хугарал тодорхойлогдохгүй байхаар болж эдгэнэ. Ясанд сорви, цагаан зураас үлдэхгүй... гэжээ /2-р х.х-ийн 143-146 хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын :.... дугаартай дүгнэлтэнд: Л.Г нь одоо сэтгэлийн ямар нэгэн өвчтэй эсэхийг нотлох баримт алга байна. Л.Г нь хэрэг үйлдэх үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдан жолоодох чадвартай байсан байна. Л.Г нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилсөн байсан эсэхийг нотлох баримт алга. Л.Г сэтгэцийн хувьд хэрэгХиуцах чадвартай байна гэжээ / 3-р хх-240 / ,

Шинжээчийн .... дүгээр дүгнэлтэнд: Яллагдагч Б.Ааас 2015.06.05-ны өдөр бичүүлж авсан гэх 3 хуудас гар бичмэл болон эрүүгийн 201223010069 тоот хэргийн 2-р хавтасны 183-185-р хуудсанд байгаа яллагдагч Б.Аын бичсэн гэх 3 хуудас гар бичмэлүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжлэгдэж буй эрүүгийн 201223010069 тоот хэргийн 2-р хавтасны 183-185-р хуудсанд байгаа яллагдагч Б.Аын бичсэн гэх 3 хуудас гар бичмэл нь нэг хүний гараар үйлдэгдсэн байна. Шинжлэгдэж буй эрүүгийн 201223010069 тоот хэргийн 2-р хавтасны 183-185-р хуудсанд байгаа яллагдагч Б.Аын бичсэн гэх 3 хуудас гар бичмэл нь яллагдагч Б.Аын бичигтэй тохирч байна гэжээ. /5-р х.х-ийн 208-12 дугаар хуудас/,

Шинжээчийн ... дугаар дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн Sony маркийн дискинд бичигдсэн  VTS_01_1.VOB гэсэн нэртэй дүрс бичлэгийн нэгдүгээр хэсэгт дүрслэгдсэн хохирогч Л.Эаас асуусан асуултуудад хохирогч зөвхөн толгой дохих нэг үйлдлээрХиулж байна. Талийгаач Л.Эын дүрс бүхий бичлэг дээрх үйлдэл тухайн үед үнэн зөв мэдүүлсэн эсэх, талийгаач Л.Э нь асуулт асууж байгаа хүмүүсийг нь таних боломжтой эсэх гэсэн асуултуудад шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээндХиулт өгөх боломжгүй байна... гэжээ /6-р х.х-ийн 173-175 дугаар хуудас/,

Шинжээчийн ... тоот дүгнэлтэнд: №33 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №120 үндэслэлтэй байна. Л.Эт хийгдсэн онош, эмчилгээ зохих ёсоор хийгджээ. Талийгаачийн амь насыг аврах боломж багатай. Л.Эт хуучин гэмтэл үгүй байжээ. Талийгаач нь толгойн гэмтлийн алсын хүндрэл болох тархины тураал, хэвтрийн хатгалгааны улмаас нас баржээ... гэжээ /6-р х.х-ийн 178-180 дугаар хуудас/,

 

Шүүх сэтгэц гэм судлалын 15 тоот магадлалд: Н.Н нь болсон асуудлын талаар зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Н.Н нь сэтгэцийн хувьд хэрэгХиуцах чадвартай. Н.Н нь урьд өмнө нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байгаагүй. Н.Н нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай... гэжээ /7-р х.х-ийн 50-52 дугаар хуудас/,

 

Шинжээч Б.А мөрдөн байцаалтанд өгсөн: 2013.03.01-ний өдөр бичигдсэн шинжээч эмч Б, А нартай хамтарсан магадлагааны дүгнэлтийг хавтаст хэрэгт авагдсан шинжилгээний хуудас болон өвчтөний түүх, Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний шинжээч эмч Жын задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл зэргийг үндэслэн гаргасан. Л.Эын биед гавлын суурь ясны хугарал, тархины няцрал, баруун хацар ясны хугарал, хамар ясны хугарал, төвөнхний мурийлт, баруун хөмсөгний дээд хэсгий шарх, баруун нүдний салстын цус  хуралт, дух, баруун хацар, шанааны зулгаралт гэмтлүүд үүссэн гэж эмнэлэгийн бичиг баримтууд дээр дурдсан байсан. Талийгаачийн биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хамар, ухархай дух хэсэгт цохилтын хүч үйлчилснээс хугарал үүсч үрсэлийн суурь ясанд хүрэх хугарал юм. Уг гэмтлийг талийгаач өөрөө унахад дээрх гэмтэл үүсэх боломжгүй. 1 удаагийн цохилтын үйлчлэлээс дээш удаагийн цохилтоор үүсэх боломжтой. Хамар, хацар, ухархай нүүр хэсэгт гэмтэл хугарал үүсч, түүнээсээ тархины суурь ясанд хугарал үүссэн гэж комьпютер томографийн зурагт үзүүлсэн байна. Хүний хүч болон хүний хүчнээс давсан хүчээр үүсэх гэмтэл тодорхойлохгүй. Уг гэмтэл нь цохилтын хүчээр үүссэн болохыг тодорхойлно. Дээрх гэмтлийг авсан хүн гар хөл хөдлөх, дуу авиа гаргах үйлдэл хийх боломжтой.Хин идэвхитэй хөдөлгөөн бусад явах хөдөлгөөн хийх боломжгүй. Гавлын ясыг хугарал нь 28-аас дээш хоногт ямар ч сорвигүй эдгэрнэ. Хавтаст хэрэгт авагдсан зурагнаасХахад хугарал гэмтэл мэдэгдэхгүй эдгэрсэн байна гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 150-151 дүгээр хуудас/,

 

Шинжээч Т.А мөрдөн байцаалтанд өгсөн: .... Талийгаач Л.Эын ухаангүй байх үед нь буюу нас барахаас өмнө хийсэн тархины бичлэг буюу томографийн бичлэгийнХиу дээр үндэслэн суурь ясны хугарал гэдгийг гаргасан. Талийгаачийг нас барсны дараа задлан шинжилгээгээр тархинд гэмтэл өөрчлөлтгүй гэж бичигдсэн байна. Уг гэмтэл нь ухаангүй байх үед буюу нас барахаас өмнө эмчилгээ хийлгэсэн 3 сарын дотор ямар нэг ул мөргүй эдгэрнэ. Хавтаст хэрэгт авагдсан фото зураг дээр болХагдахгүй байсан. Тухайн үед талийгаач Л.Эын биед тархины битүү гэмтэл, хамар хацар ясны хугарал, нүүрний зулгаралт зэрэг гэмтлүүд үүссэн болох нь эмнэлэгийн баримт бичиг, өвчтөний түүх зэрэгт дурдсан байна. Мөн гэмтэл баруун хөмсөгний дээд язарсан шарх, дух баруун шанааны зулгаралт зэрэг үүссэн байна. Талийгаачид учирсан гэмтэл нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Цохигдох хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой. Уг гэмтэл нь хүний хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой.Хин цохилтын хүчийг тодорхойлох боломжгүй. Уг гэмтэл нь урдаасаа буюу нүүр хэсгээсээ арагш чиглэсэн байна. Хамрын ясны хугарал болон баруун хамарны хугарал нь тархины суурь яс хүрч үргэлжилсэн хугарал байна. Уг гэмтэл нь эгц урдаасаа цохигдох буюу нүүр хэсгээрээ унахад үүсэх боломжтой. Талийгаач уг гэмтлийг аваад идэвхитэй хөдөлгөөн хийх боломжгүй. Жишээ нь: явах, ярих зэрэг хөдөлгөөн үйлдэл хийх боломжгүй. Уг гэмтлийг авмагцаа ухаан алдах, шокны буюу ухаангүй байдалд шилжинэ. Өөрөөр хэлбэл өөрт захирагдахгүй эмх замбараагүй хөдөлгөөн хийх боломжтой. Суурь ясны хугарал нь ямар хугарал гэдгээс хамаарч эдгэрэх байдалХилцан адилгүй. Мөн ясны нимгэн, зузаан хугаралтын ангайлтын байдлаас хамаарч эдгэрдэг. ЭнэХилцан адилгүй эдгэрэл талийгаач Л.Эын тархины суурь ясанд үүссэн хугарал нь гавлын урд хонхорт учирсан урд хонхорын яс нь нимгэн байдаг учир сорви болон ямар нэг мэдэгдэх байдалгүй эдгэрэх боломжтой. Учир нь талийгаач гэмтэл болсноос хойш эмчилгээ хийлгэж 3 сар орчим болсон байна. Мөн задлан шинжилгээний явцад фото зургийг авч хэрэгт хавсаргасан байсан. ЗурагнаасХахад суурь ясанд ямар гэмтэл өөрчлөлт хугаралХагдахгүй байна. Ийм болохоор дахин шинжилгээ хийх шаардлагагүй гэж үзэж байна. Талийгаачийг үхэлд хүргэсэн гол шалтгаан нь талийгаачийн дух хэсэгт үүссэн тархины эдийн няцралын улмаас тархины гадар хэсгийн тархины үхжил, тархины хатангаршил, тархины эдийн эргэшгүй өөрчлөлт үүссэнээс тархины тураал, хэвтрийн хатгаа,  үжил халдварын хүндрэлүүд үүсч нас баржээ.Хин талийгаачийн суурь ясанд үүссэн гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах боловч үхэлд шууд хүргээгүй эдгэрсэн байна. Тархины суурь ясны хугарал нь үхлийн шалтгаан болоогүй байна гэсэн мэдүүлэг, /2-р х.х-ийн 152-154 дүгээр хуудас/,

 

Шинжээч Л.Ж мөрдөн байцаалтанд өгсөн: ... Бор-Өндөр суманд очоод нэгдсэн хүн эмнэлэгийн шинжилгээний өрөөнд шинжилгээг 2012.11.10-ны 18 цагт эхэлж 21 цаг 05 минутанд дуусгасан. Шинжилгээнд оруулсан цогцос нь эрэгтэй хүний 45 орчим насны цогцос байсан. Уг цогцос нь 3 сар хэвтэрийн байдалд байсан маш их тураалтай, яс арьс мэт мөчүүдэд болон цээж хэвлийгээр гэмтэл хугаралгүй. Хэсэг газрын үзлэгээр баруун дунд чөмөгний төвгөр, ахар сүүлд хэвтрийн улмаас шархтай, яс ил гарсан байдАбайсан ба өөр ямар нэгэн гэмтэлгүй байсан. Дотор эрхтэний үзлэгээр зөөлөн бүрхүүл ус гүйсэн мэт хавантай, тархины эд, хөхөлбий эд хушганд наалдамхай учирамхай голомтонд өөрчлөлтгүй бага тархины эд мөчирхөг бүтэцтэй, гавлын хөхөргийн суурь ясанд ямар нэгэн гэмтэл тодорхойХагдахгүй. Уушиг хавантай, дотор эрхтэнд ямар нэгэн илХагдах гэмтэлгүй байсан. ...Иймээс талийгаачийн гавал тархи 2 удаагийн томографийн бичлэг эд эсийн шинжилгээнийХиу зэргийг үндэслэн 2012.12.24-ний өдөр талийгаач Л.Эын цогцсонд хийсэн шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Үүнд: гавал тархины битүү гэмтэл, гавлын суурь ясны хугарал, тархины няцрал, тархины дух хэсгийн бор гадаргын эдийн зөөлрөл, тархины үхжил, гэмтлийн дараах тархины дух хэсгийн эдийн хатингаршил, тархины тураал, уушигны хурц үрэвсэл, тархины зөөлөн бүрхүүлийн үрэвсэл, дотор эрхтэний цус дүүрэлт, бодисын солилцооны өөрчлөлт, баруун хацар ясны нумны урд хэсгийн хугарал, баруун гайморын хөндийн дотор ханын хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун хөмсөгний дээд хэсгийн язарсан шарх, дух, баруун хацар, шанааны зулгаралт, баруун нүдний салстийн цус хуралт гэмтэл хүндрэлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн маш хүчтэй үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь биеийн нүүрэн талаас буюу нүүрний баруун хэсэгт үйлчилснээс үүсэх боломжтой. Л.Э нь суурь ясны хугарал, тархины няцралын улмаас тархины эд, зөөлөрч үхжин, тархины эд хатингаршиж төвийн гарАамьсгал зүрх судасны дутагдал, олон эрхтэний дутагдлаар нас баржээ. Гавал тархины дээрх гэмтлүүдийг авсны дараа ямар нэг үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй болно гэсэн дүгнэлтийг гаргасан. ..Задлан шинжилгээний үед суурь ясны хугаралХагдаагүй. Суурь ясны хугаралыг 2012.08.20, 2012.08.29-ний өдөр комьпютер томограпийн зургийн бичлэгийг үндэслэн гаргасан. Хацрын нум ясны хугарал, баруун чамархайн хөндийн хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал баруун нүдний салстын цус хуралт, баруун хөмсөгний дээд хэсгийн язарсан шарх, дух баруун хацар шанааны зулгаралт зэргээсХахад нэг болон 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хамар ясны хугарал, хацар ясны хугарал гоймор ясны дотор ханын хугарал, буюу  тархи цус хуралт зулгаралт нь хүний гарын үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.Хин суурь ясны хугарал нь хүний нүцгэн гарын хүчнээс давсан хүчээр үүсгэгдэнэ. Уг гэмтлийг уналтаас авах боломжтой. Суурь ясны хугарал авсан хүн уг гэмтлийг авмагцаа идэвхитэй хөдөлгөөн буюу явах, ярих зэрэг үйлдэл хийх боломжгүй. ..Тухайн өвчтөний өвчин эсэргүүцэх чадвар хугарлын хэмжээ байрлал зэргээс эдгэрэлт шалтгаална. Нимгэн яснууд 28 хоногийн дотор бороолж эдгэрэх хандлагатай болдог. 3 сарын хугацаанд ямар нэгХагдах өөрчлөлтгүйгээр эдгэрдэг. Дээрх гэмтлээс өөр гэмтэл талийгаачийн биед учраагүй байсан гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 155-157 дугаар хуудас/,

 

Шинжээч Ж.А мөрдөн байцаалтанд өгсөн: Би тухайн үед талийгаачийг үзээгүй болохоор хэр хугацааны дараа эмнэлэгт хүргэгдсэн гэдгийг хэлэх боломжгүй байна. ...Талийгаач Эт эмчилгээ хийгдээгүй бол амьд байх боломжгүй. Хугацааны хувьд тодорхой хэлэх боломжгүй. Учир нь тухайн хүний нас хүйс, архаг суурь өвчин болон тархины гэмтэл зэргээс хамаараад янз бүр байж болно. Талийгаачид учирсан гавал тархины гэмтэл нь амьдрах боломж муу, хүнд гэмтэлХин эмчилгээ хийгдсэний хүчинд 2-3 сар амьд явсан байна. Суурь ясны хугарал нь үйл хөдлөлөөрөө буюу идэвхитэй хөдөлгөөн хийх жишээ нь явах, ярих, гүйх гэх мэт хөдөлгөөнүүдийг боломжгүй.Хин суурь ясны гэмтлээсээ хамаараад асуусан асуултанд толгой дохих, нүдээ аних, нээх гэх мэт хөдөлгөөнүүдийг хийх боломжтой гэсэн мэдүүлэг /3-р х.х-ийн 71 дүгээр хуудас/,

 

Шинжээчийн ....дугаартай дүгнэлтэд

1. Шинжилгээнд ирүүлсэн Sony маркийн дискинд бичигдсэн VTS_01_1.VOB гэсэн нэртэй дүрс бичлэгийг ....нийлүүлж эвлүүлсэн байна гэжээ. /8-р х.х-ийн 39 дүгээр хуудас/ ,

Гэрч Б.Аын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Гэрч Б.Нгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р х.х-ийн 175-180 дугаар хуудас, 3-р х.х-ийн 39-43, 3-р х.х-ийн 224-228 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3-р х.х-ийн 73 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р х.х-ийн 86-88, 5-р х.х-ийн 199-200 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /3-р х.х 167, 5-р х.х-ийн 221 дугаар хуудас/ ,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Аын мэдүүлгээр туршилт хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт /6 р Х.х-ийн 240-241/,

Гэрч Б.А, Н.Н нарын нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл/ 7р хХ-ийн 35 ртал/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Л.Гийг 2012 оны 08 сарын 10-наас 11-нд шилжих шөнө талийгаач Эын толгойн тус газар нь тоосгоор цохиж, танхайн сэдэлтээр алсан гэмт хэрэгт холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 19 ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянаж үзээд дараах дүгнэлтийг гаргаж байна.

 

Шүүгдэгч Л.Г нь  2012 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 05 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг 38 дугаар байрны ар талд С.Г, Л.Э, Б.А нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэхдээ Л.Этай  байшингийн талаар маргалдсаны улмаас нүүрэн тус газар тоосгоор цохиж хүнд гэмтэл учруулан улмаар хохирогчийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь Хохирогчийн төлөөлөгч Л.Өын мөрдөн байцаалтанд өгсөн: ...  2012.08.10-ны өдөр өөрийн Бор-Өндөр гэртээ шөнийн 23 цагийн үед өөртэйгээ хамт ажилладаг хүүхэн, залуу 2-той ирсэн. .... Эаас архи үнэртэж байсан. Хамт ирсэн 2 хүн нь архи уусан эсэхийг анзаараагүй. Тэр хүүхэн залуу 2 манайд 20 минут орчим болоод гараад явсан. Э гэртээ байж байснаа шөнийн 01 цагийн үед “би нэг гарчихаад ирье” гээд гараад явсан.  Тэгээд гэртээ буцаж ирээгүй. 2012.08.11-ний өглөө 08 цагийн үед эмнэлгээс надруу яриад “Э ухаангүй эмнэлэг дээр ирчихсэн байна” гэж хэлсэн.  ... Г Эыг 38 дугаар байрны ард тоосгоор цохьсон гэдгийг А гэрчлээд байгаа ...  гэсэн мэдүүлэг   Гэрч Б.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: . ..Заримдаа намайг зориуд худал мэдүүлэг өгүүлээд байна гэх зэргээр олон удаа худлаа мэдүүлэг өгсөн.Хин би одоо үнэнээр нь мэдүүлэг өгч байна. Талийгаач Л.Эыг өндөр хочтой Г цохьсон юм. Хэрэгтний талаар мэдсээр байж цагдаад мэдэгдээгүй нь миний буруу. ... Тэгээд тэнд очиход талийгаач Э энгэртээ том шилтэй ерөөл архи хийсэн байснаа гаргаж ирээд хувааж уусан.... Тэд нар архиа ууж байхдаа Г Э нар байшингаас болж маргалдаад Г Эыг нүүр орчим нь тоосго шиг юмаар цохьсон. Тэгээд өндөр Г яваад өгсөн. Э тэндээ хэвтээд үлдсэн. Хажууд нь ногоон Г үлдсэн. Тэгээд өндөр Г намайг дагуулаад архи авна гээд Нгэх хүүхний ТҮЦ рүү явсан    ...Тухайн үед цаг нилээн орой үүрийн 3-4 цагийн үед байж цагийг нь сайн санахгүй байна Э Г, ногоон Г гурав надтай таарсан. Ногоон Гыг тэр 2 хаана хэзээ таарсан гэдгийг нь мэдэхгүй  байна. Э нь энгэртэй Ерөөл архи хийчихсэн ууя гэсэн. Тэгээд би тэр гурвыг дагаад 38 дугаар байрны ард очоод Э, Г, Г нар архиа уусан. Тэгсэн Г Этай барилга байшин яриад Өыг чөтгөр шулмас гээд муулсан чинь Э манай эгчийг чөтгөр гэлээ гээд Г, Э хоёр босч ирээд Г нь Эын цамцнаас заамдаж аваад цементэн дээр унагаагаад хажуу талаас нь улаан өнгийн тоосго аваад толгой руу нь нэг удаа цохьсон гэсэн мэдүүлэг , Гэрч Н.Нгийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: ....манай түцны цонхон дээр А ирж тогшиж уулзаад нэг шил архи байн у гэж асуусан би тэгэхээр нь надад архи байхгүй гэсэн чинь А ТҮЦ-нээс баруун тийшээ яваад өгөхөөр нь араас нь би ТҮЦ-ээс бие засахаар гартал манай Түц-ний ар талд өндөр Г ганцаараа зогсож байснаа Аынхаа араас яваад өгсөн гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...01 цагийн орчим Э ах сэрээд гарлаа гээд гарсан. Тэр үед ээж намайг ахынхаа араасХаадах гэхээр нь би том өрөөний баруун тийшХсан цонхоорХахад хойшоо гараад явж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/, Гэрч Д.Э мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:... Манайд байхдаа болон Тийнд Э нь хүнтэй маргалдаж муудалцаагүй. Цохилцож зодолдсон асуудал болоогүй. Бид нартай байхдаа Эын бие зүгээр, эрүүл байсан... гэсэн мэдүүлэг, Гэрч Ө.Т мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:... Э, Э бид гурав хувааж уусан. Тэгэхэд 22 цаг өнгөрч байсан байх. Би эхнэртэйгээ Эыг Бор-Өндөр хотын цагдаагийн тасгийн урд талын нийтийн байранд байдаг эгч Өлзийгийнд нь хүргэж өгсөн... гэсэн мэдүүлэг , Гэрч Ч.Н мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Тэгтэл Аийн хийлгэх ажил их байсан учир Г намайг та явж бай их ажилтай юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд би гараад явсан. Маргааш өглөө нь Гтэй таарсан.Х Ггийн гэрт очиж архи уусан... гэсэн мэдүүлэг ,Гэрч Э.А мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:  ...Нөхөр бид хоёр Эыг 2012.08.10-ны орой хүргэж өгсөн. Үүнээс хойш Этай уулзалдаагүй. Манай гэрт Э ирээгүй. Нөхөр бид хоёр Эын гэрээс гарч шууд гэр рүүгээ явж гэртээ очиж унтсан. гэсэн мэдүүлэг , Гэрч Ц.Дгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Бор-Өндөр сумын төв хойд хөндлөн асфальтан замын хойно байх ацтай шонгийн зүүн талд нэг эрэгтэй хүн толгой нь ертөнцийн зүгээр хойшооХсан байдАхэвтэж байсан. гэсэн мэдүүлэг , Гэрч Д.Мийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... ерөнхий жижүүр Мт хэлчихээд ганцаараа яваад очсон чинь дэлхийн зөнгийн ногооны талбайн хойно үйлдвэр явдаг засмал замын хойд талд ертөнцийн зүгээр толгой нь хойд зүгтХсан, толгой нүцгэн нүүр нь нилэнхүйдээ цус болсон байдАдээшээХаад хэвтэж байсан. Цус нь хатсан байсан. Мөн баруун мөрний орчим бага зэрэг цус гарч хөрсөн дээр хатсан байсан. Мөн газрын хөрсийг толгойгоороо үрсэн юм шиг мөр гарсан байсан. Уг хүн нь дээгүүрээХ өнгийн юүдэнтэй курткатай, доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, шар өнгийн богино түрийтэй гутАбайсан.... Тэр хүн амьсгаатай байсан. Хурхираад унтаж байгаа юм шиг байсан. Тэгээд би түргэн дуудаад байж байтал удалгүй ирээд аваад явсан. Тэр хүн Бор-Өндөр хотынХъяат Э болох нь тогтоогдсон юм. гэсэн мэдүүлэг, Гэрч Л.Зын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Намайг ирэхэд Бор-Өндөр хотынХъяат Э гэх хүн ухаангүй хүргэгдэж ирээд байсан . Уг хүн нь дух, хоёр хацар, хамар хэсэгт арьс нь өнгөц зулгарсан байдАбайсан.Г эмч онош тогтоосон ба онош нь тархины битүү гэмтэл гэсэн онош тавьсан байсан. Би заагдсан эмчилгээг хийж өвчтөний биеийн байдлыг хянаж байхад өдөр нь гайгүй байж байгаад оройхон 18 цагийн орчим өвчтөн маань жаахан эвгүй болж эмх замбараагүй хөдөлгөөн хийж эхэлсэн. гэсэн мэдүүлэг , Гэрч И.Нгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...2012.08.11-ний өглөө 07 цаг 10 минутын орчим ухаангүй хүн хэвтэж байна гэсэн дуудлага ирсэн..., ...ухаангүй хүн авчирсан ба уг хүний баруун дух болон шанаа хэсгээс нь цус гарсан байдАба уг цус нь нилээн удаад хатсан байдАбайсан. гэсэн мэдүүлэг, Гэрч А.Бын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... өвчтөн Эын тархины зургийг компьютер томографийн аппаратаар авсан зурган дээрХахад тархины баруун урд талдаа тархины суурь ясны хугаралтай, хамрын яс цөмөрч зөрсөн байдАбайсан. Суурь ясны хугаралынХалдаа бага хэмжээний цусан хураатай байсан. Тархи их хэмжээний хавантай, баруун урд талдаа няцралттай, голын бүрдэл хазайлттай байсан. Энэ нь мохоо хүчин зүйлийн цохилт, мөргөлт, уналтаас үүссэн байх боломжтой юм. гэсэн мэдүүлэг , Гэрч Л.Дгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Тэр үед нь миний төрсөн дүү Ө камераар бичлэг хийж Эаас хэн зодсон бэ яагаад гэмтэж бэртээд ийм болсон бэ гэхээр ярьж чадахгүй дохио зангаагаарХиулсан. Заримд нь дохисон, заримд нь үгүй гэх дохио буюу толгойгоо сэгсэрч байсан. Дүү Ө бичлэгээ хийнгээ Эаас Г зодсон уу гэж асуухад Эын нүд бүлтийгээд толгой дохисон. Цогоо гэх хүнийг зодсон уу гэж асуухад толгой сэгсэрч байсан. гэсэн мэдүүлэг , Шинжээчийн .... дугаар дүгнэлт, Шинжээчийн...дугаар дүгнэлтэнд: ...Л.Эын биед гавлын суурь ясны хугарал, тархины хүнд зэргийн няцрал, хамрын ясны цөмөрсөн хугарал, нүүрний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна... Шинжээчийн ....дугаар дүгнэлтэнд: Хохирогч Л.Эын гэх юүдэнтэйХ хүрэм, саравчтай ногоон малгай, хөх джинсэн өмд, хагас энгэртэй ногоон эрээн цамц зэрэг хувцаснууд дээр цус илэрсэн. Шинжээчийн .... дугаар дүгнэлт,  гэрч Б.Аын гар бичмэл баримтанд хийсэн Шинжээчийн .... дүгээр дүгнэлт, Шинжээч Б.А,  Ж.А Т.А , Л.Ж нарын  талийгаачийн биед учирсан гэмтэл, нас барсан шалтгааны талаар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд,  Гэрч Б.Аын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Гэрч Б.Нгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд , Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тэмдэглэлүүд зэрэг  нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.

 

Шүүгдэгч Л.Г нь талийгаач Л.Эыг 38 дугаар байрны ард талд тоосгоор цохьсоныгХсан гэх гол гэрч Б.А нь тус хэрэгт мөрдөн байцаалтын шатанд удаа дараа зөрүүтэй мэдүүлэг өгсөн ба шүүгдэгч Л.Гийг гэмт хэрэг үйлдээгүй талаар худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр уг хэргээс тусгаарлагдан Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23 ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон байх ба 2013 оны 04 дүгээр сард мөрдөн байцаалтанд шүүгдэгч Л.Гийг гэмт хэрэг үйлдснийгХсан талаар өгсөн мэдүүлгээс хойш мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагч , шүүгдэгч, гэрч гэх эрх зүйн байдлаар удаа дараа өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүйгээс гадна  гэрч Н.Нтай нүүрэлдүүлэн байцаагдсан мэдүүлэг болон хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт, өөрийн гараар бичсэн гар бичмэлүүд зэрэг  нотлох баримтуудтай тохирч байх ба гэмт хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай нь  Шүүх сэтгэц гэм судлалын .... дугаар магадлагаагаар тогтоогдож байх тул гэрч Б.Аын шүүгдэгч Л.Гийн гэм буруугийн талаар мэдүүлсэн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Мөн гэрч Н нь шүүгдэгч Л.Г, гэрч Б.А нарыг  2012 оны 08 дугаар сарын 11-ний өглөө  05 цагийн үед хамт явж байсан талаар удаа дараа мэдүүлсэн мэдүүлгүүд нь тогтвортой , зөрүүгүй мэдүүлсэн байх ба гэрчийг оролцуулсан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт , шүүгдэгчтэй хамт явж байсан талаар мэдүүлсэн гэрч Б.Аын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж шүүх үзлээ.

 

Хэдийгээр гэрч Б.Аын мэдүүлгээр хэргийн газар хамт байсан гэх ногоон хочтой С.Г нь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ шүүгдэгч болох хохирогч Л.Э нарын хооронд болсон асуудлын талаар мэдүүлээгүй ч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүдэд :...2012 оны 08 дугаар сарын 11 ны шөнө гэрээсээ гараагүй , эсхүлХ Гтай охиныг хайлцсан талаар зөрүүтэй мэдүүлсэн ч хэрэг болох үед гэрч С.Г болон шүүгдэгч Л.Г нар хэргийн газраас өөр газар байсан талаар нотлогдоогүй байдлыгХгалзан шүүгдэгчийн гэм бурууг шийдвэрлэхэд нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж шийдвэрлэлээ.

 

Улмаар  талийгаач Л.Э нь тоосгоор цохиулсан гэх газраасаа 182 метрийн зайтай байх ногооны талбай гэх газрын ойролцоогоос ухаангүй байдАолдсон талаар гэрч Ц.Д, Д.Мнар мэдүүлсэн боловч цохиулж унасан гэх газраас ухаангүй олдсон газар хүртэл яаж очсон талаар удаа дараа шалгасан боловч энэ байдал нотлогдож тогтоогдоогүй нь шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх нөхцөл болохгүй гэж шүүх үзлээ. 

 

 

Харин гэмт хэргийн үйл баримтын талаар шүүгдэгч Л.Г нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт : ...Би энэ хэргийг огт хийгээгүй. Хэргийн газарт ч байгаагүй. Талийгаач Э гэдэг хүнтэй огт уулзаагүй. 2012 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө талийгаач Этай болон С.Г, Б.А нартай ерөөсөө уулзалдаагүй, 2012 оны 08 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Аийн байранд засвар хийнэ гээд уг байранд байж байгаад өөрийн гэртээ очиж хоносон, улмаар маргааш нь архи уучихаад согтуу ээжийнхээ гэрийн ойролцоо ээжийндээ орох гээд явж байхад байрны эзэн А гэрийнхээ түлхүүрийг надаас авсан. Ингээд би 2012 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө ээж Мгийнд хоносон... гэж мэдүүлдэг ба түүнийг 2012 оны 08 дугаар сарын 10 ны өдөр архи ууж байгаад ээжийндээ унтсан гэх талаар хэрэгт авагдсан гэрч Р.Аийн ...ажил хөөцөлдөн гадуур явж байгаад 15 цагийн орчим бензин клонкоос бензин аваад хөдлөх гэж байхад Г нилээн согтсон байдАгэр хороолол руу гудамжруу орох гэж байсан. Тэгэхээр нь би очиж түлхүүрээ авсан...Хин согтолтын хувьд бол нилээн согтуу байсан...гэсэн мэдүүлэг, гэрч Г.Хгийн ...манай нөхөр Г 2012.08.10-ны өглөө 06-07 цагийн үед гарахдаа Фриндс баарны Аийн байранд засварын ажил хийж байгаа юм. Эртхэн очиж тэдний байранд засвар хийнэ гээд явсан...гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Чын ...Г нь 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдөржин унтаад 2012 оны 08 дугаар сарын 10-наас 11-ний шилжих шөнө унтаад 2012 оны 08 дугаар сарын 11-ний өглөө 07 цаг болж байх үед босож гэрээсээ гараад явсан. гэсэн мэдүүлэг ,гэрч И.Дийн ...2012 оны 08 сарын 10-ны өдөр Г нь өдөр 16 цагийн орчим орж ирсэн. Орж ирэхдээ нилээн халамцуухан байсан ба ганцаараа ирсэн. Орж ирээд л хадам хөгшний унтдаг байсан зүүн талын орон дээр унтаад өгсөн..., ...би жаахан гадуур явж байгаад орой 21 цагийн орчим хадам хөгшиний гэрээр ороход Г нөгөө унтаж байсан орон дээрээ унтаж байсан...гэсэн мэдүүлэг, гэрч Б.Мгийн ...Д,Ч нар даалуу тоглоод сууж байхад миний хүү Л.Г өдөр 15 цагийн орчим байх... жаахан согтуу байсан. Тэгээд орж ирээд л зүүн орон дээр унтаад өгсөн..., ...Тэр шөнө манай гэрт хүү Г миний зүүн орон дээр унтаад би наагуур нь газар унтсан.Ч бол баруун талын орон дээр унтсан. Гэрт бид гурав л хоносон. Би маргааш өглөө нь буюу 2012.08.11-ний 06 цагийн орчим гарч бие засахад Г унтаж байсан. Эргэж орж ирээд би буцаж хэвтсэн. Тэр хооронд буцаж унтсан байсан. Тэгээд 07 цагийн орчим сэрээд босоход хүү маань босоод яваад өгсөн байсан... гэсэн мэдүүлэг,  гэрч Л.Дгийн ...Манай дүү Г нь 2012 оны 08 сарын 10-ны өдрийн 15 цагийн орчим ээжийн гэрт согтуу ирсэн гэсэн. Тэгээд орж ирээд унтаж байгаад маргааш өглөө нь буюу 2012 оны 08 дугаар сарын 11-ний өглөө 07-08 цагийн хооронд босоод явсан байсан гэж ээж маань хэлж байсан… гэсэн мэдүүлгүүд хэрэгт авагдсан байна.

 

Гэвч  шүүгдэгч Л.Гийг 2012 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө буюу гэмт хэрэг гардаг 4-5 цагийн үед хаана байсан талаар  ээж Б.Мгийн  мэдүүлгээс өөр давхар шууд нотлох гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Тухайн үед гэрч Ж.Ч, И.Д, Л.Д нар нь шүүгдэгч Л.Гийг гэртээ хоноод өглөө  07 цагт гарсан гэдгийг өөрсдөөХсан бус шүүгдэгчийн эх гэрч Б.Мгийн хэлснээр мэдүүлэг өгсөн байх ба гэрч Гэрч С.Г мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...2012 оны 08 сарын 11-ний өглөөний 06 цаг 30 минут гэж босож 41-р байр руу дүү Эийн хамт явсан. Явахдаа 37-р байрны урд талаар явсан. 41-р байрны хойд талаасаа 2 дахь орцонд модон орны рам байсныг авч дүү Эийн хамт өргөөд гэр рүүгээ буцаж явж байхад өндөр хочтой Г нь 37-р байрны зүүн урд талд таарсан гэсэн мэдүүлэг , Гэрч  И.Гын /Х хочтой/ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ..Тэгээд өглөө 06 цагийн үед Өндөр Г, ногоон Г 2 хаалга хүчтэй нүдээд байхаар нь би хаалга тайлж өгсөн тэр үед хажуу айлны М орж ирэхээр нь та нар архидах гэж байгаа юм уу гэсэн чинь Өндөр Г, ногоон Г 2 гараад явсан гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Д мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...2012 оны 08 сарын 11-ний өглөө манай хаалгыг хүн тогшисон. ЦагХахад өглөөний 07 цаг болж байсан. Хаалга тавихад Ногоон хочтой Г нь дүүЭ болон өндөр Г нартай орны модон рам барьсаар орж ирсэн гэсэн мэдүүлэг Гэрч Б.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: . ....Тухайн үед цаг нилээн орой үүрийн 3-4 цагийн үед байж цагийг нь сайн санахгүй байна Э Г, ногоон Г гурав надтай таарсан гэсэн мэдүүлэг , Гэрч Н.Нгийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: ...05 цагийн үед манай түцны цонхон дээр А ирж тогшиж уулзаад нэг шил архи байна у гэж асуусан ..би ТҮЦ-ээс бие засахаар гартал манай Түц-ний ар талд өндөр Г ганцаараа зогсож байснаа Аынхаа араас яваад өгсөн гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Г нь 2012 оны 08 дугаар сарын 11 ны өглөө 07 цагт гэрч Б.Мгийн гэрт унтаж байгаагүй,Хин тухайн шөнө 04-08 цагийн хооронд Бор-Өндөр сумын төвөөр хүмүүстэй уулзаж архи ууж явсан, талийгаачийг нүүрэн тус газар цохьсон, гэрч С.Г, Э нартай модон ор өргөлцөж гэрч Дгийнд очиж байсан үйл баримт нь нотлогдож байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Л.Г нь 2012 оны 08 дугаар сарын 10-наас 2012 оны 08 дугаар сарын 11-нд шилжих шөнө 5 цагийн орчим Хэнтий аймгийн .... байрны ар талд талийгаач Л.Этай согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ  маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь тоосгоор цохиж хүнд гэмтэл санаатай учруулан улмаар хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийнХиуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Л.Гийн үйлдсэн гэмт хэрэгт Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дундын Прокурорын газраас  2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн боловч уг  гэмт хэргийн шинж нь 2017 оны 07 дугаар сарын 01 ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулинд заасан  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан хүндрүүлэх нөхцөлтэй гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж  эрүүгийнХиуцлага оногдуулах  үндэслэлтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ө нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгчээс нэхэмжилсэн 19 706 500 төгрөгнөөс талийгаачийн оршуулгатай холбоотой 2284235 төгрөг, хохирогчийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан 1144380 төгрөг, талийгаачийг эмчилгээ хийлгэхээр зөөвөрлөсөн болон хохирогчийн мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд оролцохтой  холбоотой гарсан унааны зардал 1335060 төгрөгийн зардал,  хохирогчийн шүүх хуралдаанд оролцохтой холбоотой 1550450 төгрөгийн зардал бүгд 6314125   төгрөгийн / 3-р х.х-ийн 89-150 дугаар хуудас , 7 р х.х-ийн 30-28 р тал/ нэхэмжлэлийг хангаж, өмгөөлөгчид төлсөн 350000 төгрөг,  эгч Чимэдцэеэгийн орлого тодорхойгүй ажлын хөлс 1500000 төгрөг, Энхтуяа, Туяа нарт шилжүүлсэн гэх 170000 төгрөг , ламд өгсөн гэх 50000 төгрөг бүгд 2070000 төгрөгийн нэхэмжлэлийг гэмт хэргийн хохиролтой холбоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, үлдсэн 11322375 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой шаардлага нь тодорхойгүй байх тул хохирогч Л.Ө нь нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Л.Г нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд нийт 258 хоног цагдан хоригдсон хоногийг эдлэх ял шийтгэлд нь тооцуулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэрч Б.Аын өргөдөл, Л.Гийг тодорхойлсон ангийн хамт олон болон иргэн Отгон, Болор нарын 2015 оны 09 дүгээр сарын 20, 2015 оны 12 дугаар сарын 22, 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрүүдэд бичсэн гар бичмэл, Sony гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн 120 минутын 4.7 GB багтаамжтай DVD-1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээж, DELL маркийнХ өнгийн компьютерийн процессерийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Цагдаагийн Хэлтэст өгч, саарал өнгийн малгай 1 ширхэг,Х өнгийн куртик 1 ширхэг, хөндлөн судАногоон эрээн цамц 1 ширхэг, хул шар өнгийн хагас ханцуйтэй цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн тэлээтэй өмд 1 ширхэг, улаан өнгийн даавуун биеийн тамирын өмд 1 ширхэг, шар өнгийн хагас түрийтэй гутал 1 хос,Х өнгийн оймс 1 хос, цэнхэр алаг өнгийн оймс 1 хос зэргийг тус тус устгахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыгХгалзаж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Гэд холбогдуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэг болгон өөрчилж зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Л.Гхүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. 2015 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гийг 6 / зургаа / жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

                                             

         4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гэд оногдуулсан 6 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

           5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гийн цагдан хоригдсон 258 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн төлөөлөгч Л.Өын нэхэмжилсэн 19 706 500 төгрөгнөөс 6259125 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 2070000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн 11377375 төгрөгийн нэхэмжлэлийг хохирогч Л.Ө нь нотлох баримтаа бүрдүүлсний эцэст жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай,  

 

8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хэргийн 2 дугаар хавтасны 183-185 дугаар хуудсанд үдэгдсэн Б.Аын өргөдөл, Хэргийн 6 дугаар хавтасны 164-168 дугаар хуудсанд үдэгдсэн Л.Гийг тодорхойлсон ангийн хамт олон болон иргэн Отгон, Болор нарын 2015 оны 09 дүгээр сарын 20, 2015 оны 12 дугаар сарын 22, 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрүүдэд бичсэн гар бичмэл, Sony гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн 120 минутын 4.7 GB багтаамжтай DVD-1 ширхэгийг хэрэгт хадгалж, DELL маркийнХ өнгийн компьютерийн процессерийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Цагдаагийн газарт буцаан олгож, саарал өнгийн малгай 1 ширхэг,Х өнгийн куртик 1 ширхэг, хөндлөн судАногоон эрээн цамц 1 ширхэг, хул шар өнгийн хагас ханцуйтэй цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн тэлээтэй өмд 1 ширхэг, улаан өнгийн даавуун биеийн тамирын өмд 1 ширхэг, шар өнгийн хагас түрийтэй гутал 1 хос,Х өнгийн оймс 1 хос, цэнхэр алаг өнгийн оймс 1 хос зэргийг тус тус устгасугай.

 

          9. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Гэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

       10. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                 Х.ГАНБОЛД

 

            ШҮҮГЧИД                                    Д.АСҮРЭН

 

                                                           Л.БАТЖАРГАЛ