| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2024/00473/И |
| Дугаар | 130/ШШ2024/00541 |
| Огноо | 2024-05-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 130/ШШ2024/00541
Зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: Т. Хаяг:Б аймаг, Б сум, 4 дүгээр багт орших,
Хариуцагч: М. Хаяг:Б аймаг, Б сум, 3 дугаар багт оршин суух /
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдаж авсан өвөлжөөний үнээс үлдсэн 6,110,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т нь хариуцагч М д холбогдуулан худалдаж авсан өвөлжөөний үнээс үлдсэн 6,110,000 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Үүнд:
1.1 Иргэн М нь 2 жилийн урьд миний эзэмшиж байсан өвөлжөөг харилцан тохирч, өөрийн нэрэн дээр гэрээ хийж шмлжүүлэн авсан. Өвөлжөө, хашаа, хороо, худгийг тусад нь үнэлж 7.0 сая төгрөгөөр үнэлж худалдаж авсан. Гэрээ хийж баримт өгч гарын үсэг зурж өгсөн. Ингээд 2,000,000 төгрөгт мал /10 толгой/, 5,000,000 төгрөгийг бэлэн өгөхрөөр браимт үйлдэж өгсөн. Үүний дагуу би 2022 оны 7 дугаар сард 890000 төгрөгт 5 (3 толгой төлөг, 1 толгой эх хонь, 1 толгой сэрх) толгой мал авсан.
1.2 Одоо 2 жил гаруй жил өнгөрч байна. Би 4-5 удаа үлдсэн мөнгөө нэхэж очсон чинь иргэн М , нөхөр Б нар надад төрөл бүрийн шалтаг зааж үлдсэн 5 мал болон бэлнээр өгөх 5,0 сая төгрөгийг өгөхгүй 2 жил гаруй чирэгдүүлж намайг хохироож байна. Бүх бичиг баримт бүрэн болохоор мөнгийг өгөхөөр тохирсон, бүх бичиг баримтыг иж бүрэн бүрдүүлж, өөрийн нэрэн дээр нь болгож өгсөн.
1.3 Иймд М гээс 6,110,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийн гэрээнд:
2.1 Өвөлжөөний үнэ 6,110,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр, 3,000,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Т д хариуцагч М бэлнээр төлж өгнө.
2.2 Үлдэгдэл 1,110,000 төгрөгт тооцон эм хонь 1 толгой, төлөг 2 толгой, сэрх2 толгой, бүгд 5 толгой бог малыг хариуцагч М 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр бэлэн өгнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч Т ий нэхэмжлэлтэй, хариуцагч М д холбогдуулан худалдаж авсан өвөлжөөний үнээс үлдсэн 6,110,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар хоорондоо эвлэрч, хариуцагч М нь өвөлжөөний үнэ 6,110,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр, 3,000,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бэлнээр, үлдэгдэл 1,110,000 төгрөгт тооцон эм хонь 1 толгой, төлөг 2 толгой, сэрх 2 толгой, бүгд 5 толгой бог малыг 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Т д тус тус хүлээлгэж өгөөхөөр болж талууд эвлэрлийн гэрээгээ бичгээр байгуулж, шүүхэд ирүүлсэн тул зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4.Зохигчдын эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,710 төгрөгийн тал нь болох 56,355 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 000 дугаартай данснаас 56,355 төгрөг, мөн хариуцагч М гээс улсын тэмдэгтийн хураамжид 56,355 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч, хариуцагч нар хоорондоо эвлэрч, хариуцагч М нь өвөлжөөний үнэ 6,110,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр, 3,000,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тус тус бэлнээр, үлдэгдэл 1,110,000 төгрөгт тооцон эм хонь 1 толгой, төлөг 2 толгой, сэрх 2 толгой, бүгд 5 толгой бог малыг 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Т д хүлээлгэж өгөхөөр болж тус тус талууд хоорондоо эвлэрсэн тул зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,710 төгрөгийн тал нь болох 56,355 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 000 дугаартай данснаас 56,355 төгрөг, мөн хариуцагч М гээс улсын тэмдэгтийн хураамжид 56,355 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж