| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2024/00492/И |
| Дугаар | 130/ШШ2024/00550 |
| Огноо | 2024-05-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 130/ШШ2024/00550
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж би,
Нэхэмжлэгч: Б. Хаяг:Х аймаг, Ж сум, 5 дугаар багт оршин суух,
Хариуцагч: Х. Хаяг:Б аймаг, Д сум, 5 дугаар багт оршин суух
Нэхэмжлэлийн шаардлага: Малын мах бэлтгэн нийлүүлэхээр болж авсан үнээс үлдсэн 6,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б нь хариуцагч Х д холбогдуулан малын мах бэлтгэн нийлүүлэхээр болж авсан үнээс үлдсэн 6,000,000 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Үүнд:
1.1 Х аймгийн Ж сумын 5 дугаар багт оршин суудаг Б нь малын мах, түүний эдийн худалдаа наймаа эрхэлдэг юм. Б аймгийн Д сумын иргэн Х нь Б гаас 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 10 сая, 2023 оны 12 дугаар сарын 14-ны өдөр 20 сая төгрөгийг мах цуглуулж өгөхөөр болж тус тус шилжүүлж авсан байна.
1.2 Гэтэл Х мах цуглуулж өгөх боломжгүй болсон хэмээн Б гийн мөнгийг буцааж өгөхөөр болж тохиролцож, 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 20 сая төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 4 сая төгрөгийг буцаан төлж өгсөн байна. Үлдэгдэл 6 сая төгрөгийг Х аас удаа дараа шаардсан боловч өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах болжээ.
1.3 Иймд Х аас 6,000,000 /зургаан сая/ төгрөг гаргуулж Б д олгуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Х ын тайлбар, зөвшөөрөл нь:
2.1 Миний бие Х нэхэмжлэгч Б гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Би нэхэмжлэгч Б гийн надаас нэхэмжилж байгаа 6,000,000 төгрөгийг түүнд төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна.
2.2 Энэ талаар ямар нэгэн маргаангүй тул энэхүү иргэний хэргийг миний зөвшөөрснөөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье. Би хуульд заасан эрх, үүргээ ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч Б гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х нь малын мах бэлтгэн нийлүүлэхээр болж авсан үнээс үлдсэн 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б д төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4.Хариуцагч Х оос нэхэмжлэгч Б гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийн тал нь болох 55,475 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0000 дугаартай данснаас 55,475 төгрөг, мөн хариуцагч Х оос улсын тэмдэгтийн хураамжид 55,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Х нь малын мах бэлтгэн нийлүүлэхээр болж авсан үнээс үлдсэн 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Б гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийн тал нь болох 55,475 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0000 дугаартай данснаас 55,475 төгрөг, мөн хариуцагч Х оос улсын тэмдэгтийн хураамжид 55,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж