Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2024/02947

 

 

 

 

 

 

 

2024 07 03 182/ШШ2024/02947

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,

Нэхэмжлэгч: .... нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ....-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 4,216,525.11 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч .... ББСБ ХХК болон хариуцагч Т.У нарын хооронд 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Зээлийн гэрээ байгуулагдсан. Тус зээлийн гэрээгээр хариуцагч нь манай компаниас гар утас худалдан авах зориулалтаар 3,302,910 төгрөгийг, 1 сарын 3,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан. Тухайн зээлийг Т.У нь Iphone 12 маркийн гар утас худалдан авах зориулалтаар авсан.

Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.1.2 дах хэсэгт зааснаар зээлийн зориулалтын дагуу Т.Уянгын худалдан авсан Iphone 12 маркийн гар утасны төлбөр болох 3,302,910 төгрөгийг Сайн интернэшнл" ХХК-нд шилжүүлсэн. Мөн Т.У нь тус гар утсыг эрхийн болон аливаа доголдолгүйгээр хүлээн авсан болно.

Гэвч хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний 4.2.3 дах хэсэгт заасан "Зээлийн төлбөрийг зээл эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах..." гэж заасныг зөрчиж хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Тодруулбал хариуцагч нь гэрээ байгуулснаас хойш эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөл зохих төлбөрийг төлөөгүй байгаа болно. Манай компанийн зүгээс хариуцагч Т.Уд зээлийн гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл сайн дураар биелүүлэхгүй байх тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Хариуцагч Т.У нь зээлийн гэрээний үндсэн төлбөрт 2,550,377.22 төгрөг, зээлийн хүү нь 1,495,697.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 158,450.03 төгрөг байх бөгөөд нийт 4,204,525.11 төгрөг төлөхөөр байна.

Иймд нэхэмжлэлийг хүлээн авч, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 4,204,525.11 төгрөг, мөн нотариатын зардалд 12,000 төгрөг, нийт 4,216,525.11 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд:

Хариуцагч Т.У нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,216,525.11 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 116,525.11 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрч харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэмандал, нөгөө талаас хариуцагч Т.У нар гэрээнд гарын үсэг зуржээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч .... ББСБ ХХК нь хариуцагч Т.Уд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,216,525.11 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.У нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,216,525.11 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 116,525.11 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч .... ББСБ ХХК-д төлж барагдуулахыг зөвшөөрч зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

 

Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгч .... ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,415 төгрөгийн 41,207 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 41,208 төгрөг болон хариуцагч Т.Уас улсын тэмдэгтийн хураамжид 41,207 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч .... ББСБ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. .... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Уд холбогдох иргэний хэрэгт хариуцагч Т.У нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,216,525.11 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг

2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 116,525.11 төгрөг,

2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг,

2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг,

2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг,

2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг,

2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч .... ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч .... ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,415 төгрөгийн 41,207 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 41,208 төгрөг болон хариуцагч Т.Уас улсын тэмдэгтийн хураамжид 41,207 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч .... ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ