Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 145

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж

Нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах С.Шинэбаяр

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч

Шүүгдэгч Б.Т нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тд холбогдох эрүүгийн .....дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Т

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ...-ний хашаанаас иргэн Б.Бын тээврийн хэрэгслийн нум төмрийг хулгайлж, 590,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Тын шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв,

Шүүгдэгч Б.Тын мөрдөн байцаалтанд өгсөн: "... Надад сонсгосон ялыг ойлгож хүлээн зөвшөөрч байна... ...-ний хашааны зүүн урд талаас нь давж орсон... хогноос ойролцоогоор 30-470 метрийн зайд ...том машины хажуу талд нь машины нум нэг дор нь овоолоод хаячихсан байхаар нь ...уг төмрүүдийг аваад хашаан дээгүүр давуулж шидчихээд өөрөө хашаан дээгүүр давж гараад усны тэргэн дээрээ хаягдал төмруудээ ачиж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

Хохирогч П.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: "...машинаа 19 цагийн орчимд задлаад харин солих гэж байсан урт, богино, дунд зэрэг хэмжээтэй 10 ширхэг нумнуудыг машиныхаа хажууд тавьсан байсан... тэгээд маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өгдөө 09 цагийн орчимд машин руугаа очсон чинь тэнд сольж хийх гэж байсан хуучин 10 ширхэг нумнууд бүгд алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Шинжээчийн .... дугаартай: “...Хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын мөр нь яллагдагч Б.Тын гутлын мөртэй тохирч байна...” гэсэн дүгнэлт/хх-ийн 29-31 дүгээр хуудас/,

Ашид билгүүн ХХК-ний ... дугаартай: “...Норд бенз автомашины /урт нум/ 3 ширхэг 390,000 төгрөг, Норд бенз автомашины /дунд нум/ 3 ширхэг 120,000 төгрөг, Норд бенз автомашины /богино нум/ 4 ширхэг 80,000 төгрөг, нийт 590,000 төгрөг...” гэсэн үнэлгээ /хх-ийн 25 дугаар хуудас/,

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-45/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ...-ний хашаанаас иргэн Б.Бын тээврийн хэрэгслийн нум төмрийг хулгайлж, 590,000 төгрөгний хохирол учруулсан гэм буруутай, улсын яллагчийн яллах гэм бурууг тогтоох дүгнэлт нь үндэслэлтэй болох нь хавтаст хэрэгт цугларсан энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох Шүүгдэгч Б.Тын мөрдөн байцаалтанд өгсөн: "... Надад сонсгосон ялыг ойлгож хүлээн зөвшөөрч байна... ...-ний хашааны зүүн урд талаас нь давж орсон... хогноос ойролцоогоор 30-470 метрийн зайд ...том машины хажуу талд нь машины нум нэг дор нь овоолоод хаячихсан байхаар нь ...уг төмрүүдийг аваад хашаан дээгүүр давуулж шидчихээд өөрөө хашаан дээгүүр давж гараад усны тэргэн дээрээ хаягдал төмруудээ ачиж авсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч П.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: "...машинаа 19 цагийн орчимд задлаад харин солих гэж байсан урт, богино, дунд зэрэг хэмжээтэй 10 ширхэг нумнуудыг машиныхаа хажууд тавьсан байсан... тэгээд маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өгдөө 09 цагийн орчимд машин руугаа очсон чинь тэнд сольж хийх гэж байсан хуучин 10 ширхэг нумнууд бүгд алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг, Шинжээчийн .... дугаартай: “...Хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын мөр нь яллагдагч Б.Тын гутлын мөртэй тохирч байна...” гэсэн дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ний ... дугаартай гэсэн үнэлгээ зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Б.Тыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирогч П.Б нь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ “ нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх байдалд тооцлоо.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Тыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

          

4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Тд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                                Н.АДЪЯА