| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/03367/И |
| Дугаар | 182/ШШ2024/02945 |
| Огноо | 2024-07-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 182/ШШ2024/02945
2024 07 03 182/ШШ2024/02945
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,
Нэхэмжлэгч: ....-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ....д хол....ох,
Зээлийн гэрээний үүрэг болон зардалд 4,902,329.50 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч .... лизинг ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .... Лизинг ХХК нь 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 43029378 тоот санхүүгийн түрээсийн гэрээгээр хариуцагч Ө.На нь 3,679,200 төгрөгийг, сарын 2,6 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, сар бүрийн 01-нд эргэн төлөлт хийгдэж байхаар, хэрэглээний зориулалтаар санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан.
Зээлдэгч нь санхүүгийн түрээсийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, төлөлт хийгдээгүй 463 хоног болсон байна.
Түрээслэгч нь түрээсийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийн дагуу огт төлөлт төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь түрээсийн гэрээний 7.2, 7.3, дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү түрээслэгчийн ноцтой зөрчил нь санхүүгийн түрээсийн тухай хуулийн 10.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 8.4-т заасны дагуу түрээслүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй.
Иймд 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл 3,082,824.15 төгрөг, үндсэн хүү 1,653,658.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155,847.09 төгрөг, нотариатын зардалд 10,000, нийт 4,902,329.50 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Ө.На нь шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлага болох 4,902,329.50 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг 4 сарын хугацаанд буюу 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,467,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,467,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,468,329.50 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч .... лизинг ХХК нь хариуцагч Ө.Над хол....уулан зээлийн гэрээний үүрэг болон зардалд 4,902,329.50 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ө.На нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,902,329.50 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 4 сарын хугацаанд буюу 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,467,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,467,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,468,329.50 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч .... лизинг ХХК-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч .... лизинг ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93,388 төгрөгөөс 46,694 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 46,694 төгрөг болон хариуцагч Ө.Наээс 46,694 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч .... лизинг ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. .... лизинг ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.Над хол....ох иргэний хэрэгт хариуцагч Ө.На нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,902,329.50 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 4 сарын хугацаанд буюу
2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг,
2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,467,000 төгрөг,
2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,467,000 төгрөг,
2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,468,329.50 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч .... лизинг ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч .... лизинг ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93,388 төгрөгөөс 46,694 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 46,694 төгрөг болон хариуцагч Ө.Наээс 46,694 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч .... лизинг ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ