| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/03873/И |
| Дугаар | 182/ШШ2024/02943 |
| Огноо | 2024-07-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 182/ШШ2024/02943
2024 07 03 182/ШШ2024/02943
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,
Нэхэмжлэгч: ....н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч..... холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,738,751 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ... кредит ББСБ ХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Кредит ББСБ ХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болно. Манай компаниас хариуцагч нь зээл авах хүсэлт гаргаж, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 11230783 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ-г байгуулж, зээлийн гэрээгээр 1,080,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн байдаг.
Хариуцагч нь зээлийн гэрээ болон ... апп-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлээ төлөх үүргээ зөрчсөн бөгөөд компанийн зүгээс зээл, зээлийн хүүгээ төлөх ша...лагыг удаа дараа тавьсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Энэ нь зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.5, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 11230783 тоот "Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний үндсэн төлбөр 1,080,000 төгрөг, үндсэн хүүд 658,751 төгрөг нийт 1,738,751 төгрөгийг хариуцагчаас шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч С.Мө нь шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Нэхэмжлэлийн ша...лага болох 1,738,751 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг 5 сарын хугацаанд буюу 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 340,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 340,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 340,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 340,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 378,751 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ... кредит ББСБ ХК нь хариуцагч С.Мөд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,738,751 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн ша...лагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч С.Мө нь нэхэмжлэлийн ша...лага болох 1,738,751 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 5 сарын хугацаанд буюу 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 340,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 340,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 340,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 340,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 378,751 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ... кредит ББСБ ХК-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч ... кредит ББСБ ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,771 төгрөгөөс 21,385 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 21,386 төгрөг болон хариуцагч С.Мөгээс улсын тэмдэгтийн хураамжид 21,385 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ... кредит ББСБ ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ... кредит ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Мөд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,738,751 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.Мө нь нэхэмжлэлийн ша...лага болох 1,738,751 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 5 сарын хугацаанд буюу
2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 340,000 төгрөг,
2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 340,000 төгрөг,
2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 340,000 төгрөг,
2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 340,000 төгрөг,
2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 378,751 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ... кредит ББСБ ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ... кредит ББСБ ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,771 төгрөгөөс 21,385 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 21,386 төгрөг болон хариуцагч С.Мөгээс улсын тэмдэгтийн хураамжид 21,385 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ... кредит ББСБ ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ